loading...

Америкийн сагсан бөмбөгийн хамгийн том лиг НБА -д тоглогчид ажил хаялт зарласан нь тодорхой боллоо. Ингэсэнээр НБА -д болох ёстой бүх үйл явц зогсож ирэх улирал эхлэх эсэх нь тодорхойгүй болов. Гэхдээ энэ нь ирэх улирал бүрмөсөн эхлэхгүй гэсэн үг биш бөгөөд ажил хаях үйл явц хэр удаан үргэлжлэх нь одоо сонин болоод байна.
НБА дахь тоглогчдын холбоо болон багийн эздийн хооронд олон удаа энэ асуудлаар хэлэлцсэн ч зөвшилцөлд хүрч чадаагүй юм. Ажил хаях болсон хамгийн гол шалтгаан тамирчид хэтэрхий өндөр цалин авч буй хэрэг гэнэ. Өөрөөр хэлвэл ажил олгогч багийн эзэд ажиллах гол хүчний хүмүүстээ хэт өндөр цалин өгч байгаагаас ашигтай ажиллаж чадахгүйд хүрч байгаа гэнэ. Өнгөрсөн 6 жилийн дотор лигийн тамирчидын дундаж цалин 7 сая орчимоор нэмэгдэж зөвхөн өнгөрсөн жил гэхэд НБА -гийн 30 багаас 8 нь л гаргасан зарлаганаасаа илүү ашигтай ажиллаж чаджээ.
НБА -гийн түүхэнд ажил хаялт болж байгаа нь энэ анхны тохиолдол биш бөгөөд 1998-1999 оны улиралд ажил хаялт болж тэрхүү улиралд лигт 50 л тоглолт болж байсан нь юм. Харин энэ удаагын ажил хаялт үүнээс ч илүү урт хугацаанд ч үргэлжилж болохыг мэргэлжилтэнгүүд сануулж байгаа гэнэ. Одоогоор мөн Америкчуудын үзэх дуртай Америк хөлбөмбөгийн том лиг болох НФЛ нь мөн ажил хаялт гурван сараас хойш үргэлжилж байгаа юм.
Кавалерс Ж.Ж Хиксоныг Сакрамето руу явууллаа
Клевланд баг ихээхэн ирээдүйтэй гэгдэж байсан довтлогч Ж.Ж Хиксоныг наймааллаа. Түүнийг Сакрамето -гийн Израйл тоглогч Омри Каспи болон ирээдүйн драфтын эрхээр наймаалсан байна. Ж.Ж Хиксон өнөө жил 23 настай. Тэрвээр НБА -д гурван жил тоглосон бөгөөд анх 2008 онд нэгдүгээр бүсийн 19 -өөр Клевландад ирсэн. Түүнийг Клевландын лидер болно гэж зарим хүмүүс үзэж байсан. Өнгөрсөн жил 13.8 оноо, 8.7 самбар дунджилж хувийн дээд амжилтаа тогтоосон ч энэ жил баг нь драфтын 4 -өөр Тексас -ын довтлогч Тристан Томпсоныг авсан нь түүнийг явуулах гол шалтгаан болох шиг боллоо. Гэхдээ Кавс -т хүчний довтлогчоор тоглох Энтаун Жэмисон байгаа. Хамгийн гол нь ахмад довтлогчын өндөр цалингаас болж Кавс залуу одоо зарчихлаа.
loading...




zezeze Lock Out n bolchdin bj. Clevland t1 bha, hairan Hickson. draftiin 1, 4uur 2 sn toglogch awchaad. rookienuud hedii l tsalin awaw gj de. Hickson ch tm aihtar tsalin awdaggushd, tegj tses sullaad bh
loading...
lock out bol ajil xayalt bish l dee
loading...
Lock out bolood udaj bna!ungursun balarsan niitleed bhin!
loading...
яг энэ мэдээнээс юу ч ойлгосонгүй. Тамирчид өөрсдөө өндөр цалин авч байна. Тиймээс бид тоглохгүй гээд байгаа юм уу ажил олгогч нь тоглуулахгүй гээд байгаа юм уу. Багууд гаргасан зарлагаасаа илүү ашиг олсон байж тамирчиддаа их цалин өгөхгүй гэж гоншигноод ч байгаа юм уу. Яг ямар утгатай мэдээ вэ кк.
loading...