loading...
NHL-ийн хурц оддын нэг Евгений Малкин доорх сонирхолтой ярилцлагыг өгчээ.
-Та телевизийн нэвтрүүлэг хэр их үздэг вэ. Хүндэлдэг хөтлөгч бий юү?
-Оросынхоо телевизүүдийг үздэг. Гэвч Америкт байгаа гэрт маань хоёрхон суваг байдаг. Нэг нь хөгжмийнх, нөгөө нь Нэгдүгээр суваг. “Пусть говорят” нэвтрүүлгийг үзэх дуртай. Хөтлөгч Малахов нэвтрүүлгээ мэргэжлийн түвшинд удирдаж чаддаг.
-Тэгвэл NHL-ийн ямар хоккейчныг хүндэтгэдэг вэ?
-Бага байхын “Детройт” клубийг дэмжиж ирсэн. Түүний “Колорадо”-той хий сэн хоёр тоглолтуудыг үзээд шүтдэг болсон. Мэдээж, Федоров, Фетисов нарын орос залуус тэнд байсан нь надад нөлөөлсөн.
-Таны сэтгэлд хүрсэн хамгийн гоё гоолыг хэн оруулсан бэ?
-Овечкин газар унаж байхдаа “Финикс”-ийн хаалганд оруулсан гоол хам гийн гоё нь. Тэр гоолыг хэн ч давтаж чадахгүй.
-Танд тавьсан хамгийн тэнэг асуулт юу байв?
-Хэзээ англи хэл сурах вэ?
-Яагаад тэнэг асуулт гэж?
-Яагаад гэвэл үүнд хариулах хариулт надад байхгүй.
-Спортоо орихисон оддоос хэнтэй хамт нэг тавтад тоглохыг хүсч байна?
-Марио Лемье спортоо орхисны дараа “Питтсбург”-т очсоноороо би азгүй хүн. Хамгийн түрүүнд түүнтэй хамт тогломоор байна. Тэр бол сайн эр хүн. Одоо удирдагч болсон ч гэлээ миний ахуйн амьдралд анхаарал их тавьдаг. Түүнээс ийм халамж авах сайхан санагдсан.
-Хоккейноос өөр ямар спортод сайн бэ?
-Пинг понг. Магнитогорск хотын талбайд ширээний теннисний хэдэн ширээ байдаг байсан. Би сайн техникгүй ч гэлээ бөмбөгийг бол муугүй цохиод байна.
-Стэнлийн цом, олимп хоёрын аль нь танд чухал вэ?
-Стэнлийн цомыг хүртэж үзсэн болохоор олимпийн аварга болох чухал байна. Энэ мөрөөдлөө Сочигийн олимпод гүйцэлдүүлнэ гэдэгт найдаж байгаа. Гэхдээ Стэнлийн цомыг дахиад нэг хүртчихийг хүсч л байна.
-Канад, Америкийнхний танаас асуудаг хамгийн түгээмэл сэдэв юу вэ?
-Орост мафи бий юү гэж асуудаг. Хамгийн сонирхолтой нь, “Тэд буу агсаад гудамжаар явдаг уу” гэдэг. Мафийн тухай бүх асуудал тэдэнд сонирхолтой санагдаг юм билээ. Ялангуяа Оросын 90-ээд оны үеийн үйл явдлын талаар их шалгаадаг.
-NHL-ийн хамгийн бохир тоглолттой хоккейчныг нэрлээч?
-Эйври, Рууту хоёр. Тэд тоглолтын турш хэн нэгний араас элдэж байдаг. Тэгж явснаараа цэнэг авдаг шиг байгаа юм.
-Мэтт Кук гэж танхай этгээдийн талаар юу хэлэх вэ?
-Тэр манай багт тоглож байгаа. Тиймээс бид азтай улс. Хүний уур хилэнг бадрааж чаддагаараа тэр алдартай. Кук манайд ирснээр багийн тоглолт сайжирч, улмаар аварга болсон шүү.
-Өнөө цагийн шилдэг тавтыг нэрлээч. Хаалгачийн хамт?
-Хаалгач-Тим Томас, хамгаалагч-Лидстрем, Хара, Довтлогч-Овечкин, Кросби, Дацюк. Лидстрем шилдэг хамгаалагчаар долоон удаа шалгарсан бол Хара тоглолт бүрт гучаас дээш минут тоглоод огт ядардаггүй.
-Аль хамгаалагчийн эсрэг тоглоход хэцүү байдаг вэ?
-Хара. Тэрбээр урт мөч, цохиурынхаа хүчээр өрсалдөгчөө тоглолтоос шууд гаргадаг. Мөн Лидстремийг хэлэх хэрэгтэй. Чамайг шайб авуут л тэр шууд цохиод холдуулчихдаг.
Орчуулсан Ж.БАЯРЖАРГАЛ
loading...




shydraga goyo xariuljee.tanai saitaas xokkein talaar medeelel avax yum bysad ni soniroxdoggui yum baix daa.
amjilt
loading...