loading...
Мэргэжлийн сүмо гийн Монгол ёкозүна Хакүхо Японд чоно өсгөх ажилд уригджээ. дол дугаар сарын 10- нд Японы Нагоя хотод эхлэх тэмцээнд бэлтгэж байгаа Хакүхо зургадугаар сарын 30-нд сэтг үүлчдэд Япо ны чоно хамгаалах ний гэмлэгээс хамтран ажиллах урилга хүлээн авсан талаа раа ярьсан байна. Тус нийгэмлэг Японд устаж алга болсон чоныг дахин сэргээж үржүүлэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд чоно ихтэй Монгол оронтой хамтран ажиллахыг хүсэж байгаа аж. Энэ ажилд нь монгол ёкозүна Хакүхо тус болно гэдэгт тэд итгэлтэй байна.
Хакүхо “Японы чоно хамгаалах нийгэмлэгээс хоёр долоо хоногийн өмнө захиа ирсэн. Японд чоныг зэрлэг муухай амьтан гэж боддог ч чоно байгаль орчинд тустай амьтан” гэж ярьжээ. Харин Японы чоно хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Асакүра “Хакүхо Хятадын зохиолч Зян Руны “Чонон сүлд” номыг ихэд сонирхон уншиж байгаа талаар сонингоос уншсан. Тэгээд Хакүход ханд сан юм. Японд бугын тоо олширч, байгалийн тэнцвэртэй байдал алдагдаад байгаа.
Чоно л байгалийн тэнцвэртэй байдлыг хадгалж чадна” гэж мэдэгдсэн байна. Японы чоно хамгаалах нийгэмлэгээс чоно өсгөхийг дэмжигч хүмүүсээс гарын үсэг цуглуулж, Японы байгаль орчны яаманд өргөн барьж, гадаадаас амьд чоно оруулж ирэх эрх авах талаар хөөцөлдөж байгаа гэнэ. Удахгүй монгол чоно Японд дүүлэн явж байж магадгүй болоод байна.
loading...




hakuho uuruu bas heden chono avaad japanii irgen boloh ni ee gej…
loading...
zailah muruuruu zailahgui bas mongoliin min choniig avch yavahnu ulun …..
loading...