Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Энэ өдөр түүхнээ » Энэ өдөр түүхнээ – 7 сарын 5

GD Star Rating
loading...

Жек Бротон (Англи), 1704 – бокс. Английн аварга, анхны тулааны спортын дүрмийг нэвтрүүлсэн хүн ба бээлийтэй тоглохыг санаачилжээ.

Дуайт Дэвис (АНУ), 1879 – теннис. Дэвисийн цомын тэмцээнийг санаачлагч.

Жон Вудруфф (АНУ), 1915 – хөнгөн атлетик. 1936 оны олимпийн 800 м-ийн аварга.

Светлана Чиркова (ЗХУ), 1945 – туялзуур сэлмийн рапир төрөл. Олимпийн хошой аварга.

Лери Хабелов (ЗХУ), 1964 – чөлөөт бөх. 1992 оны олимпийн аварга, дэлхийн олон удаагийн аварга.

Валерий Медведцев (ЗХУ), 1964 – биатлон. 1988 оны олимпийн аварга цолыг 4х7,5 км-ийн төрөлд хүртсэн. Дэлхийн олон удаагийн аварга.

gianfranco_zola_west_ham_vs_liverpoolЖанфранко Зола (Итали), 1966 – хөлбөмбөг. Европын супер цомын хоёр удаагийн, 1998 оны цомтой багуудын цомын, 2003 оны УЕФА цомын, 1990 оны Италийн, 1992 оны Италийн цомын, 1992 оны Италийн супер цомын, Английн цомын хоёр удаагийн, Английн супер цомын 2000 оны, 1998 оны Английн лигийн цомын аварга. Наполи, Парма, Челси багуудад тоглож асан.

Михал Сикора (Чех), 1973 – хоккей. 2000 оны дэлхийн аварга.

Эрнан Креспо (Аргентин), 1975 – хөлбөмбөг. Интер Милан багийн тоглогч. 1996 оны Либертадорес цомын аварга, 1999 оны УЕФА цомын эзэн. 2006 оны Английн аварга, Италийн хошой аварга. Парма, Лацио, Челси, Милан багийн тоглогч асан.

Нуну Гомеш (Португал), 1976 – хөлбөмбөг. Бенфика, Фиорентиа багийн тоглогч. 2005 оны Португалийн аварга, Португалийн цомын хошой аварга, 2001 оны Италийн цомын аварга.

Николас Кифер (Герман), 1977 – теннис. Олон улсын тэмцээний олон удаагийн аварга.

Амели Моресмо (Франц), 1979 – теннис. 2006 оны Австралийн нээлттэй тэмцээний аварга, олон улсын тэмцээний олон удаагийн аварга.

Альберто Жилардино (Итали), 1982 – хөлбөмбөг. Шигшээ баг, Милан багийн тоглогч. 2006 оны Дэлхийн аварга, 2007 оны Аваргуудын лигийн аварга, 2005 оны Италийн шилдэг хөлбөмбөгч.

Александр Радулов (ОХУ), 1986 – хоккей. Дэлхийн хошой аварга.

Үйл явдал:

1975 – Артур Эш Уимблдонд түрүүлсэн анхны хар арьст теннисчин боллоо.

GD Star Rating
loading...
Энэ өдөр түүхнээ - 7 сарын 5, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. amraa says:

    chelsea iin 2 oo tursun odriin mend hurgie

    GD Star Rating
    loading...
  2. bbbyambaa says:

    Gilardino odoo milanii toglogch bish shuu dee Crespo ch gesen odoo interiin toglogch bish bson shd ee. Zola deer bas Chelsea-giin buh tsag uyin shildeg toglogch gesen gunshing ni nemeh heregtei bhaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: