loading...
Ливерпулийн Серби хамгаалагч Милан Иованович багаасаа явахад саадгүй болжээ. Клубын удирдлага түүнийг шинэ баг хайж болно гэж хэлсэн учраас тэрээр Грекийн Олимпиакос багтай ярилцаж эхэлсэн байна.
Өнгөрсөн зун Стандарт лиг клубээс Иованович “Энфилд”-д ирж байсан. Харамсалтай нь шинэ багтаа сайн идээшиж чадаагүй учраас бүтэн улирлын турш ердөө 10 удаа л талбайд гарсан юм. Ирэх улиралд ч энэ байдал үргэлжлэх төлөвтэй байгаа учраас шинэ баг хийх хүслээ илэрхийлжээ.
“Клубын удирдлагаас надад дараагийн багаа хайж болно гэж зөвшөөрсөн. Одоогоор ямар нэгэн санал ирээгүй байгаа ч гэсэн наймааны цонх хаагдахаас өмнө бүх зүйл шийдэгдэнэ гэж найдаж байна”
Улирлын дундуур Кенни Дэлглиш Ливерпулийн дасгалжуулагч болсноос хойш Иованович ердөө ганц л удаа талбайд гарсан.
Өдгөө 30 нас хүрч яваа Иованович Шахтёр Донецк, Локомотив Москва, Стандарт лиг багуудад тоглож байсан.
loading...




Милан Иованович чинь хамгаалагч бишээ, Довтлогч ш дэ
loading...
sorry dovtloh chigleliin hagas thuu haha
dovtlogch gnuu??
loading...
Gue yahaw. Dowtlogch, Jiguuriin hagas hamgaalagch baih, Gehdee toviin Dowtlogch bol bish l de. SS, SMF, WF bhguyudoo
loading...
bish GK tehuu
loading...
Ivanovic chin sagschin shd. Center shd kkkkkk
loading...