loading...
Монгол улсад биеийн тамир спортыг хөгжүүлэх үйлсэд амжилт гарган ажилласан Монголын кикбокс – тулааны спортын холбооны ерөнхийлөгч Т.Агар, ерөнхий нарийн бичгийн дарга О.Алтанпүрэв, дэд ерөнхийлөгч Б.Энх-Амгалан, Ч.Төмөрчөдөр, У.Ундрах,Ч.Бархас, Э.Алтангэрэл, Б.Батболд нарыг 90 жилийн ойн медалиар,
2011 оны Дэлхийн аварга шалгаруулах кикбоксын тэмцээний 65 кгд аваргын алтан медаль хүртсэн кикбоксын спортын ОУХМ Ө.Төрбаяр, хүрэл медаль хүртсэн кикбоксын спортын ОУХМ Б.Наадам нарыг ” Спортын Алдар” цол тэмдгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн Тамир Спортын Газраас шагнажээ.
loading...



