loading...
Ливерпуль Стюарт Даунингийн авахаар ээлжит саналаа хүргүүлсэн боловч Астон Вилла татгалзсан хариу өглөө. Даунингийн Виллатай байгуулсан гэрээ хоёр жилийн дараа дуусна. Гэхдээ тэрээр гэрээгээ сунгах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн. Ливерпулийн тавьсан эхний санал 12 сая фунт байсан. Харин хоёр дахь санал нь 15 сая байсан ч мөн л Астон Вилла татгалзсан хариу өглөө.
Өнгөрсөн жил лигтээ 9-р байр эзэлсэн Астон Виллачууд бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлэхийн тулд дор хаяж 20 сая фунтыг Даунингийн наймаанаас олохыг хичээж байгаа. Виллагийн өнгөрсөн улирлын шилдэг тоглогч Даунингийг авахаар Ливерпуль наймааны цонх нээгдсэн цагаас хичээж байгаа. Тэд энэ наймаанд Давид Нгогийг оролцуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Жордан Хендерсоны наймаанд Нгогийг оролцуулах байсан ч Сандерлэнд татгалзсан юм.
“Ливерпуль” мөн Блекпулиэс Чарли Адамыг авах яриа хэлэлцээр эцсийн шатандаа явж байна. Блекпуль энэ наймаанаас дор хаяж 9 сая фунт унагахаар хичээж байгаа аж.
loading...




jeffren suarez iig avah gej bga ym bishu bas nzogbia gerrardiin facebook deer tegej baileshde
loading...
Charlie Adam chine harin sain um bn lee
loading...
downing ch sain shvv, arsenals ochih bxaa, CLt toglohiig xvsdeg l blgvi gj…
loading...
Liverpoolchuud odoo tsus selbej bga zaluu hun l bol zaluuchuudtai negdej amjilt gargahiig huseh baih. Arsenal Downing-d 20 sayiig ogj chadah uu ? Adam bol irne Downing ch gsn ! Y
loading...