loading...
Энэ жилийн Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээн олон зүйлээр онцлог бас шинэлэг болж байна. 15 дахь жилдээ зохиогдож байгаа Монголын хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн том энэхүү тэмцээнд гадаадын хэд хэдэн легионер тоглогчид оролцож, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, вебсайт телевизээр мэдээллүүд маш ихээр цацагдаж, урд өмнө харагдаж байгаагүй өндөр шагналын сантай сонирхолтой өрсөлдөөн өрнөж байна.
Мөн өөр нэг заавал онцох ёстой зүйл нь лигт шинэ баг мэндэлсэн нь байсан юм. Нийслэлийн Засаг даргын санаачлагаар их хотын нэрээр нэрлэгдсэн “ФС Улаанбаатар” клуб лигт шинээр элсэн орсон бөгөөд мэргэжлийн түвшинд дөхсөн хамгийн дэвшилттэй клубын статустайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгвэл “ФС Улаанбаатар” клуб БНАСАУ-аас 2 мэргэжлийн тамирчнаа хэдхэн хоногийн өмнө албан ёсоор танилцуулж, тэдгээрийн нэг нь дебют тоглолтдоо багтаа тэнцээний гоолыг авчран, нөгөө тоглогч нь өөрийн үзүүлсэн эрчтэй, хурдтай, үзүүштэй тоглолтоороо ямар дээд зэрэглэлийн тамирчин вэ гэдгээ батлан харуулсан билээ. Тэгвэл энэ хоёр тамирчныг танд дэлгэрэнгүй танилцуулъя.
Хэрвээ та санаж байгаа бол өнгөрсөн жилийн ДАШТ-д оролцсон БНАСАУ-ын шигшээ баг довтолгооны хүчээ нэмэгдүүлэхийн тулд довтлогчоор тоглодог тоглогчоо хаалгачийн статустайгаар бүртгүүлснийг ФИФА илрүүлэн бөөн асуудал үүсгэж байсан билээ. Тухайн үед клубтээ заримдаа хаалагчийн бээлийтэй талбайд гардаг уг довтлогчийг хаалгачаас өөр үүрэгтэйгээр талбайд гарахыг ФИФА хориглож байсан удаатай.
Тэгвэл уг довтлогчийн нэрийг Ким Мён Вон гэдэг. 1983 онд төрсөн, шигшээ багтаа анх 2003 онд дуудагдаж байсан тэр өдгөө ФС Улаанбаатар багт 7 дугаартайгаар хүчин зүтгэж байна. ДАШТ-д оролцож явсан, Азийн шилдэг багуудын нэгт үндсэн довтлогчоор тоглож байсан шилдэг довтлогч Монголын лигт тоглож байна. Тэрээр өөрийгөө ямар шилдэг довтлогч гэдгээ Монголд хийсэн эхний тоглолт болох Хангарьд клубын эсрэг хийсэн “Боргио Цом”-ын тэмцээний тоглолтдоо гоолдон харуулсан билээ.
Харин нөгөө тоглогчийг нь Син Чол Жин гэдэг. Тэрээр 2 номертойгоор манай багт тоглох бөгөөд хагас хамгаалагчийн байрлалд тоглодог. 2011 оны Азийн Цомын тэмцээн болон 2010 оны ДАШТ-д оролцох багийн бүрэлдэхүүнд багтаагүй ч урьдчилсан шатны тоглолтуудад тогтмол тоглодог байсан тоглогч юм. Түүний тэсрэлттэй, хурдтай тоглогч манай хамгаалагчдын толгойг гашилгах нь гарцаагүй биз ээ.

Ийм дэлхийн хэмжээний 2 хөлбөмбөгчинг ФС Улаанбаатар клуб Монголын лигт танилцуулж байна. Тэд харин лигт амжилт тааруутай яваа тус багийг плэйоффт шалгаруулж улмаар аварга цол хүртэхэд тусалж чадах болов уу? Хариулт нь тун удахгүй тодорхой болно. Бидэнд ердөө хүлээх л үлдлээ.
loading...




laitai
loading...
Mongoliin lig orsoldoontoi bolwol Mongoliin shigshee saijirana gesen ug shdee
loading...
Mongoliin ligid oor gadaad toglogchid baigaa yu? Ed anhnyihan uu?
loading...
anhnih sh de tme ene jini suu dee
hhe.. odoo mongoliin league ursulduuntei goe boloh boltugai MONGOL ULS MANDTUGAI~~
loading...
bi MGL’iin hulbumbugiin ligiig tiim sain medehgui l de.. gehde urd n tiim ursulduungui bsan yumu
loading...
Yaay. Manai league-d delhiin avarga-d yvsan toglogch baina shuu dee.
Ene chin devshil shuu.
loading...
Vaancho gej nuhur umnuh niitleluud deer neeh yum meddeg yumshig l bsan yu ch medddeggui nusan tag baijeee EPL ruugee zail
loading...
ingeed gadnii sain sain toglogchid ireed bval manaihnii toglolt saijrah ni todorhoi doo.
loading...
Kim Myong Won gedeg ni hoid solongostoo ooriinhoo gaihaltai hurdaar aldarshsan tegeed bur Mashin gedeg hochtoi yum gene shuu zaluusaa
loading...
umnu legioneruud bsnshde ene 2 chn anhniih bish maluuda nodlin hangaridad 2 har nuhur guij bgad ligiin avrga bolgo bzde ene jil 1 in erchimd ortsn l bnle.bas erchimd 1 turk yapon bdgshd fc ulaanbaatart chn bas 1 turk bdg bha? 1 uee bodvol zundu legioneruudtai blsoon
loading...
buh baguud gadaadiin tamirchin awaaad awaad horomhong yagad diilehgui bga yum be.Horomhoniihon dandaa 90-92 onii huuhduud shdee.tegeheer yahiin argagui horomhon klub sain yumaa
loading...
horomhon hogshin humus l bnle khangarid harin 93 94 oni huhdud zondo bga 1 94 oni borgio deer shildeg avsan
loading...
za za ene 2 chin aihtar sain bish l yum bn lee sh dee hamgaalagch nar bol aihgvi l bn ene 2 oos harin moron togsoo gebel bas arai oor sh dee
loading...
jil ireh tusam mongolin holbombog shat shataar aij bga ni ene 2 gadaadin ligoner toglogchoos haragdaj bna.Uur iluu sain toglogchig undesnii leagdee awchirch elsuulj togluulna gedegt Mongolin Holbombogiin holboo bolon undesnii leagt oroltsoj bui baguuddaa urialmaar bna.Mun FC Ulaanbaatar bagd amjilt husie.
loading...