loading...
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнхийн арайхан хэвлэгдээгүй байгаа шинэ номын хэсгээс редактор, сэтгүүлч Р.Чулууны бэлтгэснээр нийтэлж байна.
Сүүлд нь эргээд бодоход олон сайхан дурсамжтай 1971 оныг би өөдрөг сэтгэлтэйгээр угтсан бөх өө! Шинэ оны барилдааны тухайгаа бодоход аль ч барилдаанаар хэнийг л бол хэнийг хаямаар санагдаж байсан. Ер нь хүнд тийм үе тун цөөн таардаг байлгүй дээ. Барилдааны тухай хүмүүс юм ярихад, энэ жил намайг хэн дийлэх вэ гэж хэлчихмээр болоод байдагсан. Хэрвээ хэн нэгэнд нь ам алдчихвал биеэ тоосон энэ тэр гээд шуугичихна гээд эмээж байснаас тэр. Бодсон санаснаа шударгаар хэлж ярих хэцүү байсан цаг шүү дээ. Наадмын өмнөхөн хүртэл энэ жил хэн түрүүлэх бол гэсэн асуултад, Олон сайн бөх бий. Тэдний нэг түрүүлнэ биз гэсхийгээд өнгөрөөж байлаа. Аминдаа бол надаас өөр хэн байхав гэж бодогдож явсан. Сэтгэл санаа ч өөдрөг. Бяр тэнхээ ч илт сайн. Жин гэхэд л 108 кг хүрч байлаа. Туршлагатай юу гэвэл үгүй гэхийн аргагүй. Бэлтгэл тогтмол. Өрсөлдөгчид тодорхой. Он гарсаар бэлтгэл дасгалаа чамбайруулахын сацуу УБДС-иа төгсөх шалгалтад бэлтгэсээр байлаа.
Энэ бүхний сацуу самбо барилдааны бэлтгэл дасгалыг завчлан сонирхож үе үе бас барилдана. Оны эхээр Монголын багш нарын баяраар зохион байгуулсан үндэсний бөхийн барилдаан, ах дүү армиудын бөхийн чөлөөт барилдаануудад чамлалтгүй өрсөлдөгчид байсан ч аль алинд түүртэлгүй түрүүлээд бодол дүгнэлтдээ улам ч итгэл үнэмшилтэй болсон. Харин гуравдугаар сарын сүүлчээр нэг удаагийн үндэсний бөхийн барилдаан надад тун чухал сургамж өгсөн юмдаг. Тэгэхэд аварга Цэрэн бид хоёр үлдэв. Би зүүн хөлд нь суун тусаад ороход Цэрэн дагуулж шидэх гээд бөгсөөрөө суугаад давуулаад шидчихсэн юм. Тэгэхэд цөөнгүй үзэгч Цэрэн давлаа гэж баярлан шуугиснаас үүдээд, ер нь тун баараггүй унагаж байхгүй бол яриа маргаан гарч мэдэх нь гэдгийг ойлгосон.
Зургадугаар сарын 20-ны өдөр. Сүүлчийн шалгалтаа өгч сургуулиа төгслөө. Багш нар сургуулийн удирдлага маань энд үлдээж ажиллана гэдгийг ярилцаж шийдсэн байсан. Сүүлчийн шалгалт өгсөн өдрөө голын цэнгэлдэх, морин тойруулгад хоёр барилдаанд оролцов. Намайг шалгалтаа өгөөд гэртээ ирэхэд улсын начин Ж.Хайдав майхан, тогоо шанагаа ачааны машинд аччихсан манайд хүлээж суусан.
Би цайгаа ууж, хувцсаа сольж монгол дээлээ өмсөөд зодог шуудгаа аваад гарсан. Голын цэнгэлдэх хүрэх замдаа Хайдавт
-За. Өнөөдрийн хоёр барилдаанд чи Галдандагватай хоёр барилдчихыг бод. Цаадах чинь сайн байгаа. Чамайг түүнтэй барилдаж чадах нь уу, үгүй юу гэдгийг харъя гэж хэлээд барилдааны талбайд хүрсэн. Би өөрийгөө бодохын сацуу хамт бэлтгэдэг найз нөхрийнхөө төлөө санаа тавьж цолыг ахиулах зорилготой үе. Тэр үед Хайдав начин бузгай барилдаж байсан хэдий ч цол багатай учраас мөн л тунахын бэрхшээлийг үзнэ. Түүнтэй адилхан начин цолтой Галдандагва начингуудаас бие, бяр, барилдаанаараа ялгарч байсан болохоор наадамд түүнтэй тунах хувилбартай. Тунаад давсан нь заан болж мэдэх тооцоо бидний дунд байсан. Галдандагвын сайн байсны наад захын баримт нь тэр жил болсон Монголын бүх ард түмний дөрөвдүгээр спартакиадын үндэсний бөхийн барилдаанд олон хүчтэй өрсөлдөгчийг хаяж, миний удаа орон, мөнгөн медаль авч байсан бөх. Зарим хүн түүнийг наадамд үзүүр түрүүнд ч хүрч мэднэ гэж ярилцах болсон цаг.
Төв цэнгэлдэхийн барилдаанд Хайдав Галдандагвад уналаа. Би ч торсонгүй. Морин тойруулга орох замдаа Хайдав
-Би Галданг барахгүй юм шиг. Одоо аваад ч яахав. Зүгээр л барилдъя гэж байна. Би: -Өнөөдөр наадам биш. Чи гурвын даваанд барилдчих. Цаадахын чинь барилдааныг ажиглая. Чи Галдандагвыг давж сурвал цол нэмэхээс биш, унаад байвал начинтайгаа өтөлж мэднэ шүү гэж тоглоом, шоглоом болголоо. Хайдав гурвын даваанд Галдандагватай тун удаан барилдаж, сүүлдээ шуудагдалцаад, өөрийн найдвартай барьцанд хүрсэн ч гэлээ бараагүй. Би бас түрүүллээ. Тэндээс шууд давхиад Толгойтын баруун салааны Баян хошууны тэнд бууж майхнаа босгож бэлтгэл дасгалдаа шуудран орсон юм. Бид эхний долоо хоног ядаргаагаа гаргахаар амралтын байдалтай өнгөрөөсөн. Түүний дараа барилдааны дасгал хийсэн. Бидний бэлтгэл дасгал олон зорилго, цөөнгүй хувилбартай үргэлжилсэн нь мэдээж. Галдандагватай Хайдавын барилдах хувилбар гэж байсан.
Галдандагва Хайдавыг сүүлийн үед дийлэнхдээ давсан учраас барилдах дуртай, хаях итгэлтэй яваа. Тэр итгэл сэтгэл нь барилдааныг нь жолоодно. Барилдахаар өрж зогссоныхоо дараа гурав, дөрвөн алхам түрж хөөнө. Тэгэхэд хөлөө, тэр тусмаа баруун хөлөө хамгаалах санаа огт үгүй байна. Үүнийг өмнөх нэг өдрийн хоёр барилдаанаас олж ажигласан юм л даа. Чамайг хөлд төдийлэн явдаггүйг цаадах чинь мэдээд, анхаарахгүй байгаа. Тэгэхлээр чи дайраад урагшаа алхахад хоёр гишгүүлээд баруун хөлийг аваад дэрлэчихэж чадвал баараггүй хаячихна. Өөрөөр түүнийг чи давах боломж тун бага гэдгийг Хайдавт ойлгуулаад энэ дагуу хэсэг ноцолдоно. Шижээ, Дагвадорж нарын бяртай, жинтэй залуучууд бидэнтэй бэлтгэл хийнэ. Хайдавын шинэ мэхийг байсхийгээд давтана. Нэлээд дадал олсон. Хайдав бид хоёр нэг майханд. Бэлтгэлийн дараа бас нарийн ширийн юмаа зөвлөнө. Өдөрт хоорондоо 25-30 удаа барилдана. Би тэр үед Хайдаваас арай тасархай байсан болохоор миний элэг бүснээс атгаж авч чадвал өөрийгөө унасанд тооцъё гэдэг. Тэнд 500 гаруй барилдсан.
Хайдав намайг нэг удаа хавсарч хаясан, элэг бүснээс бас нэг барьсан. Ийм дүнтэйгээр бэлтгэл өндөрлөх дөхсөн. Бэлтгэл хийж байх өдрүүдэд би түүнийг цаашлуулж, хор шарыг хөдөлгөх гэж: “За. Галдандагвын боорцогоо” гэж дуудна. Хээрийн завтай эрчүүд тэгж наргиан болгоно. Хайдав нэлээд хүнд сэтгэлгээтэй бөх учраас тэр бүрд цочихгүй ээ. Хаяа Гааяа-г би тэгээд яаж хаях юм бэ? гэж асууна. -Яах юу байх вэ. Бэлтгэсэн хувилбар, давтсан мэхээ л өөрийн болгож ав. Өмнө унаж байснаа март. Чи энд ирээд өөр болсон гэж би зөвлөнө. Биднийг наадамд бэлтгэж байх үеэр Баян-Уулын пионерийн зуслангийн хүүхдүүд манай майхны дэргэд ирж барилдана. 16 голдуу, заримдаа 24 хүрч барилдана. Бөхчлөн ноцолдуулна. Үзүүр, түрүүний болон дөрөвт үлдсэнд нь бас бай шагналаа гардуулна. Хүүхдийн дуртай шагнал болох чихэр боов дуусаад сүүлдээ чанасан мах тавьдаг болсон. Түрүүлсэнд нэлээн том хэрчим, үзүүрлэсэнд нь арай багахан хэрчим, дөрөвт үлдсэн хоёрт түүнээс жижиг хэрчим бэлтгээд тавьчихна. Хүүхдүүд дөрөвт үлдэж ойчихсоныхоо дараа махаа шууд авч үмхчихээд явах жишээтэй.
Хүүхдүүд 1971 оны долдугаар сарын 8-нд буцахын өмнө Галын наадам хийнэ, та бидэнд бяр чадлаа үзүүлээч, барилдаж сонирхуулаач гэж хүссэн юм. Тэр өдөр газар нэлээд чийгтэй. Бид өдөрт олон барилддаг байсныг хүүхдүүд ханатлаа харсан. Нэгэнт ийм болохоор чулуу өргөж үзүүлье тохирсон. Тэгээд уулнаас хүүхдүүдийн хөшиж өнхрүүлж авчирсан чулууг нэг хадан хошуун дээр өргөөд тавьчихсан юм. Нэлээд том чулуу байсан даа. Хүүхдүүд алга ташиж баяр хүргээд, Хайдав бид хоёрыг наадамд үзүүр түрүүнд хүрэхийг ерөөж байсан нь өчигдөр шиг л байна. Идэр залуу, бяр хүч, ааг омогтой явсны ул мөр болох тэр чулуу одоо ч бий. Чулууг нэлээд эвийг олж байж өргөсөн юмдаг. Зарим хүмүүсийн мэдэмхийрхэн ярьдаг шиг өчнөөн литр айраг уучихаад эцэтлээ барилдчихсаныхаа дараа гүйж хүрээд өргөөд тавьчихсан чулуу арай бишээ. Тийм учраас хүч чадалтай үеийн минь нэгэн дурсгал тэр чулууг үе үе очиж үздэг.
Баян-Уулын амралтын захиргаа санаачилга гаргаад чулуун дээр түүхийг нь товчхон аятайхан биччихсэн байна билээ. Түүнд нь би талархалтай л байдаг. Чулуутай холбоотой нэгэн зүйлийг энд бичих нь зүйтэй байх аа. Наймны орой чулуу өргөж тавьчихаад унтаад сэрэхэд есний өглөө миний нүд харахгүй байсан. Учрыг мэдэхнээн зовхи хавдаад тэгсэн юм билээ. Бас зоонд ч ялимгүй өвчин орсон байсан. Ер нь хариуцлагатай барилдааны өмнө тэгж хүнд зүйл өргөж, хүүхдүүдийн үгэнд орж явснаа эргээд санахад нэг талаар ихээхэн гэнэн явсны минь баримт тэр том чулуу юм шүү. Нүд өдөртөө хэвийн байдалдаа орж, ууц нуруу өвдөж чилэхээ болих нь больсон. Хариуцлагатай уралдаан тэмцээнд орох, барилдах хүмүүс бэлтгэлийн ид үед элдэв завсрын зүйлд хүч анхаарал тавимгүй юм билээ гэдгийг энд тэмдэглэн дурсах үүднээс л үүнийг бичлээ.
Есөндөө сайхан амарч өнжөөд арванд Улаанбаатарт ирсэн. Зурагтын нэвтрүүлгээр Лхагва арслан бид хоёрыг яриулах болжээ. Сурвалжлагч бас л наадамд хэн түрүүлэх бол гэж асуусан. Түүнд яаж Би түрүүлнэ гэх вэ дээ, Хүчтэй бөх олон бий гээд хэдэн бөх нэрлэж, тэдний нэг л түрүүлэх болов уу даа. Наадмын өдрийн л од мэднэ гээд өнгөрч байлаа. Ардын хувьсгалын 50 жилийн ойн баяр наадам ч сайхан эхэллээ. Гол барилдаан хоёр дахь өдрөө л болдог юм чинь. Би гурвын даваанд цэргийн Гомбосүрэнг, дөрвийн даваанд залуу бөх Эрхэмбаярыг амалж авч давсан юм. Тавын даваанд ам авч байх үеэр Хайдав бид хоёрын хооронд нарийн яриа болохоос аргагүйд хүрлээ. Хайдав маань тавын даваанд улсын начин Галдандагва, бидэнтэй байнга хамт бэлтгэлд гардаг, бас улсын начин болбол болохоор барилдаж байгаа Увсын залуу бөх Лхамаа, “Алдар” нийгэмлэгийн залуу бөх Артаг гурваас нэгийг амалж, нөгөө хоёр нь тунахад туллаа. Хэнийг нь авдаг юм билээ гээд Хайдав нэлээн эргэлзэнгүй, бас надаас үг сонсмоор асууж байна. Миний хариу л шийдэх нь дээ. Бодсоноо хэлэхээс биш яахав.
-За. Хайдав минь эр хүний үхлээр үхэх гэдэг чамд тулж. Цаад хоёр залуугийнхаа хэнийг нь амалсан ч чи хаяна. Үлдсэнийг нь Галдандагва хаяна. Галдандагва та хоёр эргээд л зургаагийн даваанд тунах ээлж гарна. Нутгийн хоёрын хүчтэй нь начин болог. Галдандагватай тавын даваанд ч бай зургаагийн даваанд ч бай, барилдахаас хойш. Одоо л авчих. Чи бэлтгэсэн мэхтэй бөх шүү дээ. Юунаас айдаг юм бэ чи. Цаадах чинь амалж авлаа гэж бас ч хор шар нь хөдөлж, хамгаалалт муутай дайрч хөөвөл чамд бүр сайн болно гэж хэллээ. Хайдав ч дуугарсангүй цааш эргэлээ. Бөх тавих дөхсөн учраас би эргээд засуул дээр ирж гарлаа. Биднийг талбайд гарчихсан хойно улсын начин Хайдав, улсын начин Галдандагвыг амалж авлаа гэхийг сонсоод бас Хайдавыгаа өрөвдөж, яах бол гэж догдолж, юу болох бол гэж бодож байж билээ.
Тавын даваанд би улсын начин Л.Дашдавааг давж ирчихээд нөгөөдүүлийн барилдааныг харж зогслоо. Галдандагва Хайдавтай өрж зогссоноо л ухасхийгээд явчихсан. Галдандагвыг хоёр алхах хооронд Хайдав ухарч нэг алхаад өрсөлдөгчийн алхалт дунд баруун хөлийг нь аваад дэрлээд бөгсөөр нь суулгачихсан. Тугаа тойроод ирэхэд нь би Хайдавыг тосч уулзаж үнсээд,
-Бөх хүн чинь наадамд ингэж бэлтгэж, ингэж барилддаг юм. Хөдөлмөрийнхөө үр шимийг одоо үзэх нь. Өнөөдөр чи санасандаа хүртэл барилдах нь гэж баяр хүргэсэн. Ингээд тавын даваа шувтарсан. Миний бие сайхан. Сэтгэл үймж, айж бэргэх юмгүй. Улсын энэ том ойд түрүүлэх нь гарцаагүй юм шиг санагдаж байсан. Барилдааныг ажиглахад Мөнхбатын маань хөл сайнгүй бололтой. Надтай барилдалгүй ойччих бий дээ, таарч барилдах л юмсан гэсэн юм бодогдож байж билээ. Төдөлгүй зургаагийн даваа эхэллээ. Тэр даваанд би шинээр начин болсон Увс бөх Цэрэнгомбын Лхамааг давлаа. Хайдавыг улсын арслан Дэмүүл дийлсэнгүй. Ингээд Хайдав маань улсын зааны болзол хангалаа. Долоогийн даваанд бид хоёр тунаж магадгүй байсан боловч Мөнхбат аварга Цэрэн аваргыг амалж авсан тул би гурван бөхөөс ам авах боллоо. Тэгээд Булган аймгийн бөх, улсын зааны болзлыг шинээр хангаад байсан Дамдинсүрэнгийн Лхагвасүрэнг амалж аваад Сосорбарам, Хайдав хоёрыг үлдээлээ.
Наймын даваанд аварга С.Цэрэн Ж.Хайдавыг амалж, П.Дагвасүрэн бид хоёр тунаж давлаа. Энэ наадмаар миний багаасаа үерхэж нөхөрлөж явсан хоёр залуу сайхан бөх Дагвасүрэн, Хайдав хоёр маань улсын арслан болж, бид бүгд баяртай сайхан байсан. С.Цэрэн аваргатай үзүүр түрүүнд үлдчихсэн хойно гэнэт сонин зүйл санагдаж эхлэв. Бүтэн арван жилийн өмнө начин байхдаа 40 жилийн ойгоор түрүүлснээс хойш их дээр гартлаа барилдаагүй бөх өнөөдөр яасан сайн барилдав. Ер нь том ойн наадмын одтой бөх гэмтэй байж мэднэ. Баараггүй мэх хийж давъя гэж шийдсэн.
-Энэ хүүхэд одоо болтол гэрлэхгүй юм. Тэгвэл л санаа амармаар байна гэхэд нь, -Бидний бас ярьдаг л зүйл. Одоо гэрлэх байлгүй дээ. Уул нь сайн барилдахад эхнэр хүүхэд саад болохгүй л дээ. Үүнийг би өөрөөрөө л жишиж ярьж байна гээд өнгөрсөн. Эр хүний дотор юу байсан юм, би яаж мэдэхэв. Тохирч хүлээсэн хүн нь байсан уу, эсвэл ээжийнхээ, үгүй бол миний үгэнд орсон уу. Тийм их удалгүй Хайдав арслангийнх гэж нэгэн сайхан айл нийслэлийн өрхийн тоог нэгээр нэмсэн байсныг л би мэднэ. Хайдавын тухай биш өөрийнхөө нэгэн том наадмын тухай үргэлжлүүлэн өгүүлэх учиртай бөх шүү дээ би.
Наймдугаар сарын төгсгөлөөр Болгарын Софи хотод дэлхийн аварга шалгаруулах бөхийн чөлөөт барилдаан болох байсан учраас наадмын маргаашнаас түүнд бүх анхаарлаа хандуулж эхэлсэн. Урьд бараг медаль авчихаж болохоор барилдсан боловч чадаагүй. Тийм болохоор дэлхийн наадмын дэвжээнд өөрт мэдэгдээд байгаа бяр хүчний ид шидийг үзэж, өөрөө ч гялайж, бөхөд хайртай ард түмнээ баярлуулахсан гэж яарч, хичээж байтал Софи мордох өдөр болчихсон байлаа. Тэр жил манай баг Б.Жамсран (48 кг), Д.Ганбат (52 кг), М.Хойлогдорж (57 кг), З.Ойдов (62 кг), Ц.Нацагдорж (68 кг), Д.Сэрээтэр (74 кг), Т.Артаг (82 кг), Ч.Лундаа (90 кг), Х.Баянмөнх (-100 кг), Пүрэвсүрэн (+100 кг) гэсэн 10 бөхөөс бүрдсэн байлаа. Дасгалжуулагч, шүүгч О.Цэрэндагва, С.Магсар нар явсан.
Манай Ядмаа эмч Болгарт очсон хойноо миний гэмтэлтэй хөлийг эмчилж сайжруулахад ихээхэн анхаарал тавьж хөдөлмөрлөсөнд би баярлаж явдаг. Манайхан Софид очиход Зөвлөлтийн бөхчүүд ирчихэж. Миний жинд хэн нь ирсэн бол гээд юуны түрүүнд харлаа. Гэтэл 1969 оны дэлхийн аварга Шота Ломизе, 1970 оны дэлхийн аварга Владимир Гулюткин хоёулаа Софид ирчихэж. Нэг нь жин өгсөө юм уу гэж бодтол үгүй бололтой. Хамгийн хүнд жингийн дэлхийн олон удаагийн аварга алдарт Александр Медведь бас ханхалзаж явна. Чухам хэн тэмцээнд орохыг мэдмээр байдаг. Тэгээд Болгарын бөх, өөрийн жингийн В.Тодоровтой уулзаж лавлавал -Хэн барилдах нь тодорхой биш. Энд сорилт хийж шийдэх юм гэнэ лээ гэж хариулав. Тэгээд гайхасхийж байтал Софи хотын ойролцоо спортын нэгэн томоохон цогцолборт Ломизе, Гулюткин хоёрын сорилт болсон.
Болгарын Тодоров бид найз нөхдийн хувьд ч гэлээ, өрсөлдөгчдийн нь хувьд ч гэлээ тэдний сорилтыг үзэх санаатай байсан боловч бидний хэнийг ч, ер нь гаднын бөх оруулахгүйгээр сорилтоо хийсэн. Сорилт хийж байгаа танхимын түгжээтэй хаалганы гадаа Тодоров бид хэд мэдээ чагнаад хүлээж суусан. Гэтэл тун удалгүй хүмүүс дэр хийгээд гараад ирэв. Шота Ломизе том алчуур мөрөн дээрээ тохчихсон, хөлс нь нэлээд гоожчихсон баяртайгаар гарч ирээд: -Би барилдах боллоо гэсээр бидний дэргэдүүр өнгөрлөө. Сүүлд нь сонсохноон гурван оноогоор нөгөө аваргаа дийлсэн дуулдсан. 1971 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 33 орны 216 бөх хүрэлцэн очсоныг тэмцээний нээлт дээр мэдээлж байсан. Миний барилдсан дэлхийн аварга шалгаруулах өмнөх тэмцээнүүдэд үүнээс урьд тийм олон бөх барилдаж байгаагүй юмдаг.
Миний жинд зөвлөлт, Болгар, Америк, Унгар, Герман, Швейцар, Польш, Турк, Иран зэрэг 17 орны аваргууд ц у г л а р с а н байлаа. Анхны тойрогт Ираны бөх Анваритай таарч 43 секундээ цэвэр орхилоо. Дараа нь Израйлын Ажураг мөн л эхний минутыг гүйцээлгүй цэвэр давсан. Гуравдугаар тойрогт БНАГУ-ын бөх Бахмантай оноо таарлаа. Эхлээд 12 оноотой болоод сүүлд хөлийг авч өргөж шидээд цэвэр ялсан. Дөрвийн даваанд Японы бөх Ядаг зургаан минутад цэвэр тавьж, тавдугаар тойрогт Туркийн Илмазыг бас цэвэр яллаа. Зургаагийн даваанд Болгарын Тодоровтой барилдаж 6:6-аар тэнцсэн. Бидний барилдааны дараа зургадугаар тойргийн барилдаанд Зөвлөлтийн Ш.Ломизе Унгарын И.Чатарийг оноогоор хожсон.
Долоо дахь тойрогт Тодоров Чатаритай, би Ломизетай таарсан. Тодоров Чатарийг ялсан. Ломизе бид хоёрын барилдаан л аваргыг шийдэх болсон. Би оноогоор ялагдвал мөнгөн медаль авах нь тодорхой. Харин цэвэр ялагдвал медальгүй үлдэж магадгүй гэж бид тооцоолж байсан. Ялах юм бол шууд аварга болох нь бас тодорхой. Харин оноотой тэнцэх, эсвэл хоёулаа зэрэг торгуулж дуусвал юу болохыг тэр үед хэн ч надад хэлж өгч чадахгүй байсан. Яагаад гэвэл хавар нь дүрмэнд өөрчлөлт орсон. Түүнийг манайхан сайн судалж мэдээгүй байсан юм. Ломизе бид хоёр 1969 онд таарахдаа хэн алинаасаа оноо авч чадалгүй, намайг торгож Ломизе ялсан. Надаас зургаа долоон насны ахмад бөх. Туршлагаар бол илүү нь илүү. Гэхдээ би ялах, аварга болох зорилготой л гарсан. Гэвч оноо ч авч чадалгүй, оноо ч алдалгүй ноцолдсоор барилдах цаг тун бага боллоо. Бид хоёрыг хоёр хоёр торгочихсон. Шүүгчид хоёуланг маань гурав торгож хасчихаж магадгүй болж нэлээд шаардаж сануулж эхэлсэн .
Хэрвээ хоёулаа ч гэсэн торгуулиар хасагдвал би дөрөвдүгээрт орж медальгүй ч үлдэж мэдэх байв. Хасагдахгүйгээр тэнцвэл яахаа сайн мэдэхгүй гарсан. Цэвэр ялалтын тоогоор бол би илүү байсан. Барилдаан дуусахад ганц минут дутуу байхад шүүгчид бидний барилдааныг зогсоогоод торгох эсэх талаар зөвлөлдсөн. Яг энэ үед Магсар багш дэвжээн дээр гарч ирээд:
-Гурван торгууль авснаас оноогоор ялагдах чинь чамд дээр. Чи оноогоор ялагдаад мөнгөн медалиа зүүнэ. Дахиад торгуулбал юу ч үгүй үлдэж мэднэ. Одоо ямар ч хяналтгүй барилдах цаг шүү гэж хэлсэн. Шүүгчид зөвлөлдөөд идэвхтэй барилдахыг сануулаад шүгэлдсэн. Тэгэхлээр нь дайрч нэг оноо аваад бүсэлхийгээр бариулж шидүүлж хоёр оноо алдсан. Дахин хамж дайрч алдаад солгой хөлийг дэрлэж үлдэж бас нэг оноо авч хоёр хоёр оноотой болоод барилдаан дууссан. Бид хоёрын шүүгч Ломизег босгох гэж байхад Медведь гүйж ирээд түүнд Чи аварга болчихлоо, босооч гэж байсан. Ингэж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд долоо барилдаж тав ялж, хоёр тэнцээд ялагдалгүйгээр анхны мөнгөн медалиа авч байлаа.
Софигийн тэмцээнээс Б.Жамсран бас мөнгөн медаль, Д.Ганбат дөрөвдүгээр байр, Т.Артаг 5-6 дугаар байр, Д.Сэрээтэр зургадугаар байр эзлэн манай баг дэлхийд тавдугаар байрт орж билээ. Тэр жил Мөнхбат маань хөл сайн байгаад очиж барилдсан бол манай багийн байр ч урагшилж болох л байсан юм. Японыхон биднээс хагас оноогоор илүү гарч дөрөвдүгээр байрт орж билээ. Урьд жил нь Мөнхбаттай тэнцээд дөрөвдүгээр байр эзэлж байсан Болгарын бөх Р.Петровыг Софид түрүүлэн алтан медаль авч байхад үндэсний бөхийн барилдааны минь байнгын гол өрсөлдөгч, чөлөөт бөхийн багийн маань нэг гол нуруу, 90 кг-ын жинд ховор олдох Мөнхбат минь аргагүй л үгүйлэгдэж байсан нь одоо ч тодхон байдаг юм.
Тэмцээний дараа Болгарын элчин сайдын яамныхан бидэнтэй уулзаж унд цай болоод яриа хөөрөө дэлгэж тэмцээний дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэх ялдамд намайг алтан медальд тун ойртоод авч чадаагүйд харамсаж байгаагаа ярьцгаасан. Биднийг эх орондоо ирэхэд Биеийн тамир спортын төв зөвлөлийн шийдвэрээр спортын гавьяат мастер цол олголоо. Түүний дараахан төр засгийн шийдвэрээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор бас намайг шагнасан. Ийм давхар давхар баяртай Хайдав бид хоёр ачааны машинаар нутаг руу явсан. Замдаа Булган аймгийн төв, зарим сумаар орж барилдаж, уулзалт хийж байлаа. Тэгж явахдаа Бугат суманд нэг сайхан өвгөний өндөр насны найран дээр таарсан минь тодхон байна.
Орон нутагтаа амарч байх зуураа Хяргас сумандаа барилдаж, мөн л уулзалт цуглаанд оролцож явлаа. Тэндээсээ Хайдав арслангийн нутаг Зүүнговиор орсон. Дараа нь Тэс сум хүрээд эргэж Улаангомоор дамжин Улаанбаатартаа ирж билээ. Тэгэхдээ нэг нутгийн хүү, бага балчиртаа Өргөн ширэгтэд саахалт байсан жолооч Цэрэнхүүтэй явсан болохоор аян замын уртад бага балчир насны болон нутаг усны тухай хүүрнэн ярих нь бас нэг ёсны жаргал байж дээ. Нутгийнхаа гүнд орсны дараа Тахилтынхаа ард өргөн ширэгтийн голд бууж цаг шахам амраад аян замаа хөөхөд Жамба гэдэг өвгөн уулзаж, бидэнд аян замдаа сайн явахын ерөөл дэвшүүлж үлдсэн юмдаг.
Аравдугаар сар шувтрах дөхөж байхад би ажилд орсон. УБДС-д багшлах болсон нь надад сонин байсан. Багш нартайгаа нэг өрөөнд суух, хурал зөвлөлгөөнд хамт орох зэрэг нь эхний үед нэлээд эвгүй байсан. Сургуулийнхаа биеийн тамирын ангийнханд үндэсний бөхийн барилдааны тухай хичээл зааж, сургуулийнхаа чөлөөт болон үндэсний бөхийн дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Дасгалжуулагчийн хувьд 1965 оноос оюутнуудтай ажилласан болохоор нэлээд зүйлийг нь гадарлаж, мэдсэн, дадлагатай байлаа.
Үндэсний бөхийн хичээлийн хувьд хэдийгээр дархан аварга гэлээ ч оюутнуудад заах зүйлээ дэс дараалалтай болгох, юуг нь заах, юуг нь орхих гээд шийдэж мэдэхгүй зүйлтэй цөөнгүй дайралдна. Тэр үед тус сургуульд олон жил багшилсан Хуушаан гэдэг хүн надад их сайхан сэтгэлээр хандаж, тусалж дэмжиж байсны ачаар би удахгүй зүгширсэн. Говь-Алтай нутгийн хүү Хуушаан сургуулийн биеийн тамирын зөвлөлийн дарга бөгөөд бөхийн багш байсан юм. Миний оюутан цагаас эхлээд тус сургуульд бид хоёр олон жил хамт ажиллахдаа эв түнжин сайтай, хэзээ ч ам муруйж үзээгүй. Ажилдаа ихээхэн зүтгэл гаргаж, цаг нараа хайрлахгүй зүтгэдэг тэр хүний гараар олон сайн бөх гарч тодорсон ч гэсэн одоо түүний нэрийг тун цөөхөн хүн мэдэж байгаад нь энэ хэдэн мөрийг эвлүүлж суухдаа би харамсаж суулаа.
Тэр жил би Октябрийн хувьсгалын 54 жилийн ойн нэрэмжит барилдаан, Монголын үйлдвэр хоршооллын ой, Увс аймагт болсон хувьсгалт залуучуудын 50 жилийн барилдаан зэрэг том жижиг, гадаад, дотоодын барилдаан тэмцээнд барилдсан юмаа. Оны нийт дүнгээр базаад хэлэхэд спортын амжилтын хувьд том алхам хийсэн мартагдахааргүй сод жил болж өнгөрсөн. Сүүлд нь бодоход ч, одоо санахад ч миний хүч тамир, аз хийморь тэр жил онцгой байсан даа.
loading...






gantogtohod l arslan tsol ogoh ystoi monherdene 3 uzuurleed garid avsan gantogtoh yg adilhan shuude
loading...
Bayanaa avarga ch gaihamshigtrai amjilt gargasan hun dee!
yostoil yasnii buh duu! 5-n turliin buhuur barildaj amjilt gargasan!
nom ni hardan garaasai zaaval avch unshinaa.ih sonirholtoi tuuhtei baih daa!
loading...
Гантогтох үнэхээр сайн бөх байсан ч арслан цолыг нь өгөлгүй гомдоосон МҮБХ
loading...
Baynaa awarga aguu boh shu. Mongoliin domguudiin neg.
loading...
Bat-Erdenbe avargad amjiltaa ebdvvlsen hoorhii .Boh ni sain boh ch hvn ni ch argagvi dorvod ymda.zaluu bagadaa l nairaa hiigeed jalgani vzel gargaad yvj bsan bn shv dee
loading...
Gantogtoh 3 vzvvrlehdee 1 udaad ni Bat-erdene avarga 1 udaad ni Svhbat avarga BUUJ OGCH 8 davaa biz de.Monh-Erdene arslan bol ooriin hvcheer 5 vzvvrlesen.Gantogtoh chimeegvi bsan ni deer onigoo bolno hereg sohogdono
loading...
Baynaa Galdandagvaas aidag bsn gesen.Haidav-g beldej hayulsan.Hadaa Galdandavga 2 t arhi dars hvvhen muu ym ih hiisen.TSerentogtoh avargad am meh hiij 10 tvrvvlsen
loading...
Baynaa avargyg muu helsen hund bi ysny durgui bi hentii aimgiin hun gehdee bi baynaa avargagyg shutdeg ygaad bat erdene avargad olno ulsad barildaj bhdaa ihevchlen devjeenii alchuur bolj bgaag haraad icheh shig bolj bilee getel baynaa avraga monhbat avragyg har uneheer gaihamshigtai yllat bguulsan humuus shuu
loading...
BAYANAA AWARGA 1000 GANTS TOHIOH AGUU HUN
loading...
9 turuulsen hun shde, tseeye avargiig yagd ch diilehgui uedee hulhidaad unagaatsan ym bilee.
loading...
ta nar odoo hen be ? duugaa bisherj amidar mongol zovloltiin gaviyat tamirchin bohiin 100 jiliin 25 -dahi od hodlmoriin baatar darhan avrag
loading...
ЭНЭ ШОДОЖ БАРЬЦ СОНГОЖ БАРИЛДДАГГИЙГ БОЛЬМООР БАЙНАА. 10-20 МИН БАРИЛДААД ХАЯЛЦАХГҮЙ БОЛ БАРЬЦ СОНГОНО ГЭСЭН ЧИНЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭЭ. БАРЬЦАА САЙН БАРИАЛ БОЛ ХАЯЛАА ШДЭЭ. ТЭГЭЭЛ БАРЬЦ СОНГОХЫГ ХҮРТЭЛ ДҮРМЭНДЭЭ ТУСГАЧИХСАН. ТЭР НЬ 2-3 ХАН СОНГОЛТТОЙ. ТЭРИЙГ САЙН ХИЙДЭГ БОЛ АВАРГА БОЛЛОО ХӨӨРХИЙ. УУЛ НЬ ҮНДЭСНИЙ БӨХ 600 МЭХТЭЙ ГЭДЭГ БАЙСАН БИШ БИЛҮҮ. ОДОО 2-3 ААР ХЭМЖИГДЛЭЭ ГЭЖҮҮ. ЭНЭ ЧИНЬ БӨХ БИШ ШОО ХАЯХ ТӨДИЙ Л БОЛЖ БАЙНА. ХЭНИЙ ТАЛД АЗ НЬ ИВЭЭНЭ ТЭР НЬ ДАВНА. БӨХ БИШ ШОО ХАЯУУЛДАГ ТЭМЦЭЭН ЮМУУ ХААШАА ЮМ. ТИЙМ БОЛОХООР ДАХИЖ ХЭЗЭЭ Ч ДАРХАН АВАРГА ТӨРӨХГҮЙ, ДАЯН АВАРГА Ч ТӨРӨХГҮЙ. ДАЛАЙ АВАРГА Л ТӨРВӨЛ ОЙРЫН 100 ЖИЛД Л ТӨРЖ МАГАДГҮЙ. ДАЛАЙЦЭРЭН МИНЬ БИДНИЙГЭЭ ОЛОН ЖИЛ БАЯРЛУУЛААРАЙ ГЭДЭГ ҮГ БАЙХГҮЙ ЭЭ. УЧИР НЬ ӨНГӨРСӨН ЖИЛ “АЗААР” ТӨРСӨН АРСЛАН, АВАРГА ШОДООД ДООД ДАВААНУУДДАА ӨНХӨРЧИХ ЮМ. ДАХИН ЖИШЭЭ ХЭЛЬЕ: МӨНХ-ЭРДЭНЭ БАТ-ЭРДЭНЭ 2 ЫН ҮЕД ШОДОХ БАЙСАН БОЛ ӨДИЙД МӨНХ-ЭРДЭНЭ ЛАВ ДАЛАЙ АВАРГАТАЙ БАЙХ ЭСХҮЛ ШАЛ ӨӨР БӨХ ШОДООД БАРЬЦ СОНГООД МАНЬ 2 ЫГОО ХАЯЧИХСАН Л БАЙХГҮЙ ЮУ. ЮУН ДАРХАН АВАРГА БАТ-ЭРДЭНЭ. БИ БАТ-ЭРДЭНЭ АВАРГЫГ ХҮНДЭЛДЭГ Л ДЭЭ. ДААНЧ ДҮРМЭЭР БОЛ ТИЙМ БӨХ ХЭЗЭЭ Ч ТӨРӨХГҮЙНЭЭ. БӨХ ГЭДЭГ ЧИНЬ БАТ БЭХИЙН НЭР БИШҮҮ. БӨХЧҮҮДЭЭ ЯДАРЛАА ГЭЭД БАЙГАА ЮМУУ. ҮЗЭГЧДЭЭ ЯДРААЛАА ГЭЭД БАЙГАА ЮМУУ. ӨДӨРЖИН НОЦОЛДОЖ БАЙЖ ЭРИЙН ГАЙХАМШИГ ЖИНХЭНЭ УРАН МЭХ АВХААЛЖ САМБАА, ЭЦЭЖ ЦУЦАХГҮЙ БАЙДЛЫГ ҮЗҮҮЛНЭ БИЗДЭЭ. ОДОО ЭНЭ БӨХЧҮҮД 20 МИН БАРИЛДААЛ ЯДАРСАН ЦУЦСАН Л УЛСУУД. ИЙМ БӨХ ГЭЖ ХЭЛЭГДЭХҮҮ. ЯДАЖ ЭНЭ ХУГАЦААГ ДООД ТАЛ НЬ 60 МИН БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭЖ БАЙЖ ҮЗЭХ ЮМТАЙ, ХАРАХ АВАРГАТАЙ БОЛНО. МОНГОЛ БӨХИЙН МИНЬ ХИЙМОРЬ ДЭЭШЭЭ БАЙГ.
loading...
ГАНТОГТОХ БОЛ АРСЛАН БИТГИЙ ХЭЛ АВАРГЫН ЭНТЭЙ БӨХ. ЖУДАГТАЙ, ХЭЭГҮЙ, ДАРУУХАН ҮНЭХЭЭР САЙХАН МОНГОЛ БӨХ. МҮБХОЛБОО ЗАРИМ НЭГ БӨХИЙН АМЖИЛТЫГ ҮНЭЛЭХ ХЭРЭГТЭЙ.
loading...
baynaa avraga shig boh mongold dahin torohgui ee
loading...
sn baitsgaana u … baynaa awarga bol yah argagui sain boh gehde gaduur mer ser eldew yria bh yum a vvniig jich tailbarlaj ogoh hergtei gehde uws ylanguya dorwod hvn bol sana ni hvchiregdehgui yum bn le awargiin amjilt bol tasarhai shv de ……
loading...