loading...
Виктор Кузькин (ЗХУ), 1940 – хоккей. Олимпийн гурван удаагийн аварга.
Султан Рахманов (ЗХУ), 1950 – хүндийг өргөлт. 1980 оны олимпийн 110 кг-ийн аварга.
Руди Финк (Герман), 1958 – бокс. 1980 оны олимпийн хагас хөнгөн жингийн аварга.
Валери Бриско-Хукс (АНУ), 1960 – хөнгөн атлетик. 1984 оны олимпийн 3 алтан медальт.
Фернандо Редондо (Аргентин), 1969 – хөлбөмбөг. Шигшээ баг, Реал, Милан багийн тоглогч. Аваргуудын лигийн олон удаагийн аварга.
Зе Роберто (Бразил), 1974 – хөлбөмбөг. Шигшээ баг, Бавари Мюнхен, Реал, Хамбург багийн тоглогч. Германы 4 удааагийн аварга, Испаний аварга.
По Газоль (Испани), 1980 – сагсан бөмбөг. 2001-02 оны НБА-ийн улирлын “Шилдэг шинэ тоглогч. 2006 оны дэлхийн аварга, тэмцээний шилдэг тоглогч, 2009 оны НБА-ийн аварга.
loading...



