Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Интер Милан, Италийн хөлбөмбөг » Алварез “Интер”-т

GD Star Rating
loading...

Аргентиний аварга цолыг саяхан хүртсэн “Велез Сарсфилд” клуб түлхүүр тоглогчоо Интерт зарахаар боллоо. Рики Алварезийг тэд 11.8 сая еврогоор Италийн аваргуудад зарж байгаа ажээ.

Интер Алварезийг эзэмших эрхийн 90 хувийг худалдаж авсан бөгөөд үлдсэн 10 хувь буюу 1 сая еврогийн төлбөрийг 80 тоглолт хийснийх нь дараа төлөхөөр болжээ.

Италийн La Gazzetta dello Sport  сонинд энэ наймааны талаар мэдээлсэн бөгөөд Интерийн албан ёсны сайтад тун удахгүй мэдээлэх ажээ.

Шинэ багтаа Алварез 5 жилийн урт хугацааг өнгөрүүлэх бөгөөд жилийн 1.8 сая еврогийн төлбөр авах ажээ.

Интерийн шинэ дасгалжуулагч Жьян Пьеро Гасперини улирал эхлэхийн өмнө бүрэлдэхүүнээ сайжруулахаар идэвхитэй ажиллаж байгаа.

Харин түүний анхны наймаа Алварез боллоо. Өдгөө 23 настай Алварез шигшээ багтаа хараахан дуудагдаж амжаагүй байгаа юм. Түүнийг Италийн Рома, Английн Арсенал багууд мөн сонирхож байсан.

GD Star Rating
loading...
Алварез "Интер"-т, 7.4 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. grubby manu says:

    INTER GOY TOGLOGCH NARTA. DASGALCHULAG CH L BNDAAA. TERNES BISH . SN TAMIRCHID ZUNDUU BGAA DAA. UUL N GOGO BAG SHDE . TER MILANIG BODUUL

    GD Star Rating
    loading...
  2. Sportnewsiinhen medeegee oruulkuu bol unshigchdaa aldlaa. Uul ni ih l hurdan medeelel oruuldag bsan bur bolijee. Hiimori.mn odoo haga shaaj bna. Jhan idevhtei ajillaval

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: