loading...
Спортын Маркетингийн агентлаг, Спортын Цонх форум, С1 телевиз хамтран 2011 оны 8-р сарын 6-нд Бээжингийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд болох Италийн хөлбөмбөгийн холбооны супер цомын төлөө АС Милан – Интер Милан багийн Дерби тоглолтыг үзэх боломжийг хөлбөмбөг сонирхогчиддоо тэр дундаа тус багийн үнэнч хөгжөөн дэмжигчиддээ олгож байна.
Монголын хөлбөмбөг сонирхогчдод хамгийн ойрхон ирж буй уг тоглолт цомын төлөө, Аваргуудын Лигийн цомыг хоёр өөр багаараа хүртсэн цорын ганц хот болох алдарт Милан хотын “дерби делла Мадоннина” гэдгээрээ бусад багуудын гадаад улс орнуудад хийж буй айлчлан болон нөхөрсөг тоглолтуудаас ялгаатай билээ.
Та бүхнийг Дэлхийн шилдэг Дерби тоглолтонд урьж байна.
Аялалын хөтөлбөр:
2 шөнө 3 өдөр
Өдөр 1. 8-р сарын 5-н
Улаанбаатар – Бээжин.
Улаанбаатар хотын Чингэс хаан Олон Улсын нисэх буудал дээр онгоц нисэхээс 2.30 цагийн өмнө цуглаж гаалийн болон бусад бүртгэлээ хийлгээд 18:00 цагаас МИАТ-ийн ОМ223 нислэгээр БНХАУ-ын нийслэл Бээжин хот руу ниснэ. Нислэг ойролцоогоор 2 цаг үргэлжлэнэ. 20.00 цагаас Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудал дээр газардсаны дараа хил, гаалийн бүртгэлээ хийлгэн ачаагаа аваад Жуулчны автобусаар зочид буудал руугаа явна. 21:00 цагт оройн хоолоо зочид буудалд буудаллан амарна.
Өдөр 2. 8-р сарын 6–н
Өглөөний 9:00 цагт зочид буудалдаа цайгаа уусны дараа Бээжин хотын төв талбай болох Тиэнминий талбайд очиж дурсгалын зургаа авахуулан дараа нь Хятадын хаадууд үе улиран амьдран байсан, одоо Хятадын олон олон түүхэн киноны зураг авалтыг хийгддэг Хориотой Хот-оор зочлоно.
18:00 цагт Бээжингийн Зуны XXIX Олимпийн Наадмын Нээлт, Хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдсан “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд 2011 оны Италийн сүпер цомын төлөө Интер Милан-АС Милан багуудын тоглолтыг үзэж сонирхоно.
20:30 минутанд- Тоглолтын дараа Бээжин хотод байрлах хөлбөмбөгийн фанатуудын клуб-д оройн хоол иднэ.
Оройн хоолны дараа буудалдаа ирэн амарна.
Өдөр 3. 8-р сарын 7–н
Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Та энэ хугацаанд Бээжин хотоор өөрийн хүссэн дэлгүүр хоршоогоор худалдаа хийх боломжтой.
Бээжин – Улаанбаатар. 17:00 минутанд буудлын өрөөгөө буцаан жуулчны автобусаар Бээжин хотын Капитал Олон улсын нисэх онгоцны буудалд очин МИАТ-ийн 21.30 минутийн ОМ 224 нислэгээр Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн аялал өндөрлөнө
Аялалын үнэд багтсан зүйлс
- Онгоцны тийз болон онгоцны буудлын такс
- Хөтөлбөрт заагдсанг буудлын үнэ 2 оройн хоол 2 өглөөний цай
- Даатгал
- Аялалын хөтөлбөрт багтсан унаа
- Аялалын хөтөч
- Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ
- Группээр ижилсэх хувцас болон туг далбаа
Аялалын үнэд ороогүй зүйлс
- 2 өдөрийн аялалын өдрийн хоол
- Хувь хүний зардал
- Аялагч өөрийн хүсэлтээр, хөтөлбөрөөс гадуурх үзэх үзвэр үйлчилгээ унааны зардал
Аяллын үнэ – 7-р сарын 20-ны дотор бүртгүүлбэл -970.000 төгрөг
7-р сарын 20-ноос хойш бүртгүүлбэл- 1.050000 төгрөг
Бүртгэлд хамрагдахдаа:
- 1 хувь цээж зураг
- Иргэний үнэмлэх
- Гадаад пасспорт
- Аяллын үнийн дүнгийн 70% болох- 680.000-740.000 төгрөг
зэрэг бичиг баримтуудыг авчран бүртгэлд хамрагдана.
- 16 нас хүртэлх хүүхдүүдийн гэрээг эцэг, эх нь төлөөлөн хийнэ.
Харилцах утас – 99070500
Хаяг- Хан-Уул дүүрэг Чингисийн өргөн чөлөө Үндэсний Олимпийн
хорооны байр 402 тоот
Веб хаяг- www.SMAM.MN
loading...





ЭНЭ ТЭГЭЭД ҮНЭ НЬ ХЭД ЮМ БЭ? ТОДОРХОЙ ЮМ БИЧ Л ДЭЭ, БИЗНЕС ХИЙХ ГЭЖ БГАА УГААНТАЙ ЮМ БОЛ…
loading...
Vne ni bj l bn shde yum uzej bgan bol sain uzeech sugaa mongolchuud ih uzeesei
loading...
Tom bsan bol yawaxgvi yu daanch Aaw Eej 2 Dongos gndee KKKK
loading...