loading...
Жим О’Брайн халагдсаны дараа багийн ерөнхий дасгалжуулагчийн үүргийг гүйцэтгэж плей-оффт муугүй удирдсан Фрэнк Вогел албан ёсоор багийг удирдах үүргээ хүлээлээ. Багийн Ерөнхийлөгч домогт тоглогч асан Ларри Берд өгүүлэхдээ “Бид өмнө нь багийн ерөнхий дасгалжуулагчаа сонгочихсон байсан учраас гэрээгээ байгуулахдаа яарахгүй байлаа. Тэр энэ багийг удирдаж өндөр амжилт үзүүлнэ гэдэгт би итгэж байна” гэжээ.
Лос Анжелес багийн туслах дасгалжуулагч асан Брайн Шо түүний ахлах туслахаар ажиллах гэнэ.
Фрэнк Вогел нь Лос Анжелес Лейкерс, Вашингтон Визардс багт скаут, Филадельфи 76, Бостон Селтикс багуудад туслах дасгалжуулагчаар ажиллаж байжээ.
loading...



