Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Ливерпуль » Чарли Адам Ливерпульд

GD Star Rating
loading...

Ливерпуль Чарли Адамыг авахаар зургаан сар хөөцөлдсөний эцэст өөрийн болгож чадлаа. Хоёр баг тоглогчын үнэ хөлсөн дээр тохиролцсон бөгөөд одоо Чарли  “Энфилд”-д очиж гарын үсгээ зурах л үлдээд байгаа ажээ. Блекпуль 9 сая фунтыг түлхүүр тоглогчийнхоо төлөө шаардаж байсан ч эцсийн дүнд  Ливерпуль  7 сая дээр нэмээд нэг тоглогч нэмж өгөхөөр тохиролцсон байна. 25 настай Адам түрүү улиралд 36 тоглолтонд 16 гоол оруулсан.

Кенни Дэлглиш наймааны цонх нээгдсэнээс хойш хоёр дахь шинэ тоглогчоо ийнхүү танилцууллаа. Тэд өмнө нь Жордан Хендерсоныг Сандерлэндээс 16 сая фунтээр эгнээндээ нэгтгээд байсан билээ.

Эдгээр тоглогчидтой зөрөөд хоёр хагас хамгаалагч  “Энфилд”-ээс явах замдаа гарах гэж байна. Алберто Аквилани Ливерпульд эргэн ирэх асуудал нь эргэлзээтэй байгаа бол Кристиан Пульсен буурь сэлгэх нь ерөнхийдөө тодорхой болсон.

Ливерпуль мөн Ромагийн хаалгач Дониг худалдаж авахаар ярилцаж байгаа. Бразил хаалгачийн агент энэ наймааг маргааш гэхэд эцэслэн шийдэгдэнэ хэмээн мэдэгдсэн байна.

Дони  сүүлийн хоёр улиралд гарааны эрхээ Жулио Серхиод алдах болсон бөгөөд өнгөрсөн улиралд ердөө 15 удаа л талбайд гарсан.

GD Star Rating
loading...
Чарли Адам Ливерпульд, 9.1 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. MGL COP says:

    tiimee manaih goy bolj bn shuu. Odoo Downing. Daraa ni neg sain hamgaalagch baihad bolno doo. Beltgelee sain hiigeed setgel zui tal deeree sain baij chadval PL turuulnee manaih

    GD Star Rating
    loading...
  2. Chelsea says:

    bi liverpooliig demjdegui l dee gehdee ireh jil liverpool awargiin toloo togloh mash guchtei bag bolj bn. Premier league ulam sonirholtoi boloh bh. Top 4 n tolooh orsoldoon ch aimar boloh bha

    GD Star Rating
    loading...
  3. MGL COP-d says:

    COP bish KOP shuu hooe! yun ch dalii yum bichdgiin

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: