Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, МХБХ » Легионерууд олноор оролцсон “Боргио кап” тэмцээн

GD Star Rating
loading...

Монголын Хөлбөмбөгийн Холбоо АПУ ХК-тай хамтран жил бүр оролцох хүсэлтэй багуудын дунд “Боргио Цом” тэмцээнийг явуулдаг билээ. Энэ жилийн тэмцээний нэгээхэн онцлог нь Английн алдарт FA тэмцээний дүрмээр буюу сугалаагаар таарсан 2 багийн хожсон нь дараагийн шатанд шалгарах дүрмээр явагдаж байна. Сонирхогчдын баг болгонд лигийн хүчирхэг багуудтай тоглох сайхан боломжийг гаргаж өгдөг энэхүү дүрэм нь нэг талдаа хатуу мэт боловч нөгөө талдаа тэмцээнийг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгодгоороо онцлогтой. Саяхан Английн алдарт Манчестер Юнейтед багтай доод лигийн баг нь тэнцэж, шуугиан дэгдээж байсан шиг манай Боргио Цом тэмцээнд одоогоор шуугиан таригдаагүй л байна. Нийт 22 баг оролцсон энэхүү тэмцээний шилдэг 4 багийн тоглолт хөлбөмбөгийн ногоон талбай дээр үргэлжилж байна.
Лигийн 8 багаас одоогоор 5 баг нь хасагдаад байгаа бөгөөд өнгөрсөн жилийн лигийн аварга “Хангарьд”, Лигийн 5 удаагийн аварга “Эрчим”, Лигийн 2 удаагийн хүрэл медальт, Боргио цом тэмцээний нэжгээд алт, мөнгөн медальт “Хүлэгүүд” баг дээр анх удаагаа оролцож байгаа сонирхогчдын “Буянт ухаа” баг үлдээд байна. Сугалаа тун азтайгаар татсан “Буянт ухаа” баг дан сонирхогчдын багтай тулсаар ийнхүү хагас шигшээд шалгарчээ.
Өнгөрсөн тоглолтуудаас хамгийн сонирхолтой тоглолтоор өнгөрсөн жилийн “Боргио цом” тэмцээний аварга Улаанбаатар Дээд Сургуулийн баг “Эрчим” багтай тоглосон тоглолтыг нэрлэж байна. “Эрчим”-ийн талбай дээр болсон тоглолтод оюутнууд үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлэн 3:0 харьцаатай бут ниргэсэн байна. Өөрийн талбай дээр болсон тоглолтод “Улаанбаатар ДС” тун хангатгүй тоглолт үзүүлсэн бөгөөд эсрэгээр “Эрчим”-ийнхэн үнэхээр гайхалтай тоглолт үзүүлэн 4:1-ийн харьцаатай ялан хагас шигшээд шалгарчээ. Үүнд “Эрчим”-ийн япон болон нигери легионерүүд үнэтэй хувь нэмрээ оруулсан байна.
FC Ulaanbaatar клуб лигт тааруу явж байгаа үзүүлэлтээ арилгах үүднээс 2010 оны ДАШТэмцээнд оролцож байсан болон асар их ирээдүйтэй хэмээгдээд байгаа Ардчилсан Солонгосын 2 тамирчин эгнээндээ элсүүлэн, “Боргио Цом”-д хүч үзсэн боловч ¼ тоглолтод нигери легионертэй Эрдэнэтийн “Хангарьд” багийг дийлсэнгүй 5:2 (1:1, 4:1) харьцаатай ялагдлаа. Аргагүй ирээд удаагүй байгаа Монгол нутгийн талбай тэд нарт хатуудсан байх. Ямартай ч багтайгаа хөл нийлэн “Нийслэл лиг”-ийн тэмцээнд амжилт гаргахыг хүсье.
“Буянт ухаа”-д тоглож байгаа Олон улсын хэмжээний мастер Б.Буман-Учрал туршлага ямар байдгийг харуулан гоолдсоор. Одоогоос 10 жилийн өмнө Саудын Аравт ДАШТ-ний урьдчилсан тоглолтод Бангладешийн хаалганд нэмэлт цагт гайхалтай гуядах цохилтоор гоол хийж, Монгол Улсын хөлбөмбөгийн түүхэнд анхны оноог авч байсан энэ эрхмийн тоглолтыг үзэх гэж үзэгчид ногоон талбай руу чиглэсээр. Туршлага, залуу нас буюу “Лебит” багийг 2 тоглолтын нийлбэр дүн 6:3 (3:0, 3:3) харьцаатай ялж, “Хангарьд” багтай таарлаа.
“Хүлэгүүд” баг “Улаанбаатарын мазаалайнууд” багийг 2:0 (0:0, 2:0) харьцаатайгаар ялж, хагас шигшээд “Эрчим” багтай хүч үзэхээр болсон байна.
Шигшээ багийнхан анхны ялалтаа авсан даруухан амжилттайгаар тоглолтоо дуусгасан тул шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглосон тамирчид өөр өөрсдийн клубт тоглолтоо хийж эхэллээ.
Хагас шигшээгийн эхний учраа “Буянт ухаа” “Хангарьд баг”-ийг хичээгээд барсангүй. Эхний тоглолт 5:2-оор өндөрлөлөө. Хариу тоглолт тэд нарыг хүлээж байгаа. 4:0-ээр хожиж байж шигшээд шалгарах тэд сенсаци тарих нь юу л бол.
Харин нөгөө хосын өрсөлдөөн тун ширүүн явагдаж, “Эрчим”-ийн талбай дээр 1:1-ийн харьцаатай өндөрлөлөө.
Хариу тоглолт 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 13, 15 цагуудаас болно.
Энэ хоёр хосын хожсон нь 2011 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 13.00 цагаас тоглож, 2011 оны “Боргио цом” тэмцээний эзэд тодорно.

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

GD Star Rating
loading...
Легионерууд олноор оролцсон "Боргио кап" тэмцээн , 7.7 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. BB says:

    Saihan temtseen bolj baigaa yum baina.

    GD Star Rating
    loading...
  2. man says:

    erchim sain bnaa te avraga bolloo shdee !erchim sergej bnaa uragshaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: