Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » МҮОХ » Олимпийн медальтнуудыг Засгийн газраас шагналаа

GD Star Rating
loading...

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Олимпийн наадмаас медаль хүртэж эх орныхоо нэрийг олимпийн тэнгэрт дуурсгаж байсан тамирчдыг засгийн газраас нийт 160 сая төгрөгөөр шагнах шийдвэр гаргажээ. 1968 оны Мехикогийн олимпийн наадмын мөнгөн медальт Ж.Мөнхбат /чөлөөт бөх/, 1972 оны Мюнхены олимпийн мөнгөн медальт Х.Баянмөнх /чөлөөт бөх/, 1976 оны Монреалийн олимпийн наадмын мөнгөн медальт З.Ойдов /чөлөөт бөх/, 1980 оны Москвагийн олимпийн наадмын мөнгөн медальт Ц.Дамдин /жүдо бөх/ нарт болон 1980 оны Москвагийн олимпийн наадмын мөнгөн медальт Ж.Даваажав агсны гэр бүлд тус бүр 15 сая төгрөг,1968 оны Мехикогийн олимпийн наадмын хүрэл медальт Ч.Дамдиншарав /чөлөөт бөх/, Д.Сэрээтэр /чөлөөт бөх/, 1980 оны Москвагийн олимпийн наадмын хүрэл медальт Р.Даваадалай /жүдо бөх/, 1988 оны Сөүлийн олимпийн наадмын хүрэл медальт Н.Энхбат /бокс/, 1992 оны Барселоны олимпийн наадмын хүрэл медальт Д.Мөнхбаяр /буудлага/, 1996 оны Атлантын олимпийн наадмын хүрэл медальт Д.Нармандах /жүдо бөх/ нарт болон 1968 оны Мехикогийн олимпийн наадмын хүрэл медальт Т.Артаг агсан, 1980 оны Москвагийн олимпийн наадмын хүрэл медальт Д.Оюунболд агсны гэр бүлд тус бүр 10 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэсэн байна.

GD Star Rating
loading...
Олимпийн медальтнуудыг Засгийн газраас шагналаа, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. fen says:

    ingeed l muusain dasgaljuulagchid hooson ulddegiin

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: