Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Каннаваро зодог тайллаа

GD Star Rating
loading...

Италийн шигшээ багийн ахлагч асан Фабио Каннаваро зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлалаа. Өдгөө 37 настай Дэлхийн аварга тоглогч өвдөгний бэртлээс болж дахин мэргэжлийн түвшинд тоглож чадахгүй болсон ажээ.

“Үнэхээр харамсалтай байна. Хөлбөмбөг миний амьдралын нэг хэсэг болохоор ийм шийдвэр гаргахад хэцүү байлаа. Гэхдээ хэзээ нэгэн цагт энэ мөчтэй тулах хэрэгтэй болдог юм байна. 2006 оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Каннаваро Арабын Аль Ахли  клубт өнгөрсөн улирлыг өнгөрүүлсэн. Тэрээр хэн нэгний шаардлагаар зодог тайлаагүй хэмээсэн бөгөөд Аль Ахли клубт техникийн зөвлөхөөр ажиллах ажээ.

Каннаваро 1992 онд мэргэжлийн тоглогчын карьераа Наполи багаас эхэлж байсан. Улмаар Ювентус, Интер, Реал Мадрид гээд дэлхийн шилдэг багуудад тоглож байлаа. 2006 оны Дэлхийн аваргын цом  түүний карьерийн хамгийн оргил мөч байлаа.

GD Star Rating
loading...
Каннаваро зодог тайллаа, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. gitler says:

    aguu xamgaalagch bsan shuu A.Nesta Фабио Каннаваро urgelj minii shuteen

    GD Star Rating
    loading...
  2. Рэд дэвил says:

    Real-aas yavahdaa l tailahgyi, muugaa yzej ene ter tailah iin…..

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: