loading...
Рома энэ зуны ээлжит наймаагаа хийж Эрик Ламелаг эгнээндээ нэгтгэлээ. Доод лиг рүү түүхэндээ анх удаа унасан “Ривер Плэйт”-ийн авьяаслаг тоглогч Ламела энэ жил 19 хүрч яваа.
Ривер Плэйтийн ерөнхийлөгч Пассарелла болон Ромагийн төлөөлөгчид бямба гаригт уулзсан бөгөөд гэрээний нөхцлийг тохиролцож чадлаа.
Рома шинэ тоглогчоо 12 сая еврогоор авч байгаа бөгөөд 5 жилийн гэрээ байгуулжээ.
Ламела өөрийнхөө твиттер хуудсанд “Ривер Плэйт”-ийн фенүүдэд баярлаж явдгаа бичжээ. Довтлох чиглэлийн байрлалд тоглодог тэрээр 2009 онд клубын дебутээ хийсэн. Улмаар гарааны тоглогч болж шигшээ багтаа хүртэл дуудагдаад амжсан билээ.
loading...




Boloodoo roma ch ireh jil sn shahnee
loading...
Za Roma sergeed Seria A ulam orsoldoontei Blood Vzegch bidniigee Baysgaasai
loading...