loading...
Германы Хамбург багийн тоглогч Зе Роберто Катарын Аль Гарафа багт тоглохоор болжээ.
Өдгөө 37 настай Бразил тоглогч шинэ багтайгаа хоёр жилийн гэрээ үзэглэжээ. Хэдийгээр түүнд Хамбург нэг жилийн гэрээний хугацаа санал болгосон ч хүлээж авахаас татгалзсан юм. Аль Гарафа багт Зе Робертогийн шигшээ багийн анд Жуниньо хүчин зүтгэж байсан. Гэхдээ тэрээр энэ зун нутаг руугаа буцах болсноо зарласан юм.
Зе Роберто 1995–2007 оны хооронд Бразилийн шигшээ багт хүчин зүтгэсэн бөгөөд Копа Америка, Тив хоорондын цомын тэмцээнд тус бүр хоёр удаа түрүүлсэн билээ. Харин клубын карьераа Реал Мадрид, Байер Леверкузен, Байерн Мюнхен, Хамбург гэсэн багуудад хүчит зүтэж байлаа.
Улмаар 2009 оноос Германы Хамбург багт хүчин зүтгэх болсон. Тэрээр Испани болон Германы лигийн аваргаар олон удаа тодорч байсан шилдэг тоглогч юм.
Самуель Это Интерээс явах хүсэлгүй гэдгээ зарлалаа. Өнгөрсөн улиралд баг нь тааруухан амжилт үзүүлсэн учраас Камерун довтлогчыг Италиас явна гэсэн яриа гарах болсон юм. Гэхдээ тэрээр өөрөө энэ бүх цуу яриаг үгүйсгэлээ. Inter channel сувагт өгсөн ярилцагадаа тэрээр “Палермотой хийсэн Италийн цомын финалын дараа би Мораттитай ярилцаж үзсэн. Үлдэх эсэх тал дээр ямар нэгэн асуудал байхгүй. Би зөвшөөрөхөд хэзээд бэлэн байх болно” гэжээ.
Африкийн шилдэг довтлогч одоо Италийн Понцо хотод улирлын өмнөх бэлтгэлд оролцож байгаа. Тэрээр шинэ дасгалжуулагч Жьян Пьеро Гаспериниг өндөр амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Өдгөө 31 настай Самуель Это’оөнгөрсөн улирлыг гайхалтай амжилттай үдсэн. Тэрээр 35 тоглолтонд 21 гоол оруулж багаа аман хүзүүнд ороход чухал нөлөө үзүүлсэн юм. Харин бүх тэмцээнд 53 тоглолтонд 37 гоол оруулжээ.
Ювентус энэ зуны солиолцоо наймааны цонхоор тун идэвхитэй ажиллаж байгаа. Тэдний авахаар хөөцөлцөлдөж байгаа тоглогчдын дотор Вильяреалын Жузеппе Росси багтаж байгаа юм. Хэдийгээр Россигийн Испаний багтай байгуусан гэрээ 2016 он хүртэл үргэлжлэх боловч Ювентус өндөр үнээр түүнийг худалдан авахаар хичээж байна. Ювентусаас гадна Барселона Россиг идэвхитэй сонирхож байсан. Гэвч 30 сая еврогийн хөлсийг нь төлөхөөс татгалзсан учраас энэ наймаа гацаанд ороод байгаа юм. Харин Ювентусын хувьд 25 сая евро дээр нэмээд Фелипе Мело гэсэн саналыг хүргүүлж байгаа ажээ.
Өдгөө 24 настай Росси өнгөрсөн улиралд 36 тоглолтонд 18 гоол оруулсан.
Марек Хамшик АС Миланд очих боломжтой байсан ч асуудал мухардалд ороод байна. Учир нь Наполи түлхүүр тоглогчийнхоо төлөө 40 сая евро шаардаж байгаа бөгөөд үүнийг АС Миланы удирдлага хэтэрхий өндөр байна хэмээн үзэж байгаа аж.
Хамшик өөрөө Италийн аваргуудтай нэгдэх хүсэлтэй гэдгээ илэрхийлж байсан. Гэхдээ Наполитой 2015 он хүртэл гэрээтэй учраас энэ гэрээг цуцлуулахын тулд дор хаяж 40 сая евро төлөх хэрэгтэй болоод байгаа юм. АС Миланы дэд ерөнхийлөгч Адриано Галлиани саяхан өгсөн ярилцлагадаа энэ талаар дурьджээ. Хамшикаас гадна Алберто Аквилани, Рикардо Монтоливо нарыг АС Милан авахаар оролдож байна. Эдгээр тоглогчид Ювентус руу явсан Андрэй Пирлогийн орон зайг нөхөхөөр яригдаж байгаа юм.
loading...





zaza terj yahu. manu ysn boloo. sneideriig avjuul gehgu yu .
loading...
grubby zailaaa
loading...
munhuu chi uuruu zailwal yasiin, ene oxidiin ordog site bish. zvgeer comment vldeej bgaa xvnees xeruul uduud bxiin, Sneijder barag irex bizdee.
loading...
Tanaa site yamar udaan medee oruuldag yum be oor goe sportiin site baiwal helj ogooch mongolchuudaa
loading...
manu-iin teneguud manu holboogui hulbembegiin medee bhaad uursdee ehelj tenegteed durgui hurgeed bgaa yum bishuu
loading...
munhuu chi zailaxgvi ergej orj ireed xeruul xiigeed bx yumaa, chamd bol bvrch xamaagvi medeelel bna, xvvxen shig nowsh we. Gool.mn csports.mn hiimori.mn geed site uud bdgiin uur sain medexgvi bnaa
loading...
huue huue ene minii sanaa bodol. munhuu mini bi zgr irchuul gej bn. ymar ch uduun hatgalag bhgu. bitii oodoos shalchignad bgara. chinii durgu hurher ydin.
loading...
medeee unen udaan bnaa. bi uul n tanai saitd durta. medeegee hurdan oruul. bayr duuuszan shde
loading...
Say Liverpool Guangdong iig 3:4 uur hojloo suuliin muchid 2 gol hiij t1tehiin
loading...
nuguu aihtar bolood, irex uliral budaa bolgoh bag chini suraggvi bagiig arai gj hojij bdg, yu l bolood bna daa
loading...
hehe . ene medeen yavaa.boli boli. sportini ertuntsiin medeelel arvin shuudee ts ts
loading...
Нээрээ Шнайдер МАНУ-д ирэх юу болсон бэ? Шал хэрэггүй баахан мэдээ тависанаа гол мэдээгээ тавихгүй юмаа энэ sportnews.mn -ийн хамт олон
loading...
Хэрвээ Шнайдер Манчестр Юнайтед-д орвол би МАНУ-гийн үнэнч фэн болнооооооооооооо
loading...
Copa America-d favorituud bugd multarlaa. Brasil Paraguay-d, Argentine Urugvay-d naalgav. Japan emegteichuudiin delhiin avarga bolloo. Ted naimnii negd Germany-g multlaad avargiin tuluu US-g hojloo. Hulbumbugiin delhiin avargiig Hyataduudaas hoish Japan Asia-d avchirlaa.
loading...