loading...
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Монголын шатрын холбооноос Худалдаа аж үйлдвэрийн танхимд зохиосон явуулсан Монгол шатрын “Наадам-2011” тэмцээнд 40 шахам шатарчид оролцож манай ард түмний эртнээс уламжлан тоглож ирсэн үндэснийхээ шатрын дүрмээр, 25 минутын рапид тоглолтод, 9 тавилд өрсөлдснөөс ДМ Б.Болд-Эрдэнэ түрүүлж, ОУМ Б.Гүндаваа, СМ С.Ган-Од, ИМ Д.Шаравдорж, ФМ У.Насанжаргал нар удаах байруудыг эзлэв.
Эмэгтэй шатарчдаас ИМ Т.Батчимэг, ИМ Б.Мөнгөнтуул, ОУМ Д.Янжиндулам, бага чансаатай шатарчдаас Н.Ариунболд, Ч.Адъяатөмөр, Р.Амгаланбаатар нар эхний байруудад шалгарчээ.
Нэг сая гаруй төгрөгийн шагналын сантай энэ тэмцээний үеэр 8 шатарчин Биеийн тамир,спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр, 14 хүн Биеийн тамир,спортын байгууллагын 90 жилийн ойн медалиар шагнагдснаа тус тус гардан авчээ.
loading...



