Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Автоспорт, Мэдээ, Формула-1 » Шумахер: Феттель миний амжилтыг эвдэж болно

GD Star Rating
loading...

Формула-1-ийн долоон удаагийн  дэлхийн аварга Михаэль Шумахер (42) нийт  91 удаа түрүүлсэн бол Себастьян Феттель (24) одоогоор 16 уралдаанд түрүүлээд байгаа юм. Мэргэжилтнүүд  Феттелийг   үнэмлэхүй аварга Шумахерийн амжилтыг эвдэх хамгийн  боломжтой нисгэгч гэж үздэг. 2010 оны  дэлхийн аварга болсон  Феттель энэ улирлын 9 гараанаас 6 –д нь түрүүлж нийт 204 оноотой дэлхийн аваргын жагсаалтыг тэргүүлж байгаа юм.  Шумахер энэ талаар “ Себ миний  амжилтыг эвдэж  чадвал би туйлын баяртай байх болно. Тэр зөвхөн миний найз учраас биш, тэр үүнийг авах эрхтэй. Би түүгээр бахархаж байна ” гэжээ. Шумахер анх 25 настайдаа дэлхийн аварга цол хүртсэн бол Феттель 23 настай дэлхийн аварга болсон билээ.

 

1994 онд Феттель картын уралдаанд түрүүлж анхны цомоо Шумахераас гардаж авсан түүхтэй.Тухайн үед Феттель 7 настай Шумахер 25 шүргэж байлаа.  Тэр үеэс  хойш олон жилийн турш Шумахер,  Феттелийн  дотны найз, үнэтэй зөвлөгч нь болсоор ирсэн юм. Тийм ч учраас Шумахер түүнийг Формула-1-д хөл тавихад нь ихээхэн нөлөө үзүүлсэн нэгэн юм. “Тиймээ , миний үзүүлж байсан  амжилт Герман даяараа Формула-1-ийн нэр хүнд өсөхөд нөлөөлж,  маш  олон хүүхдүүд картаар уралдах болсон”  гэж Шумахер хэлжээ. Феттель  ч  үүнтэй санал нэг бөгөөд  “ Шуми байгаагүй бол би уралдааны нисгэгч болохгүй байсан “ гэсэн юм.  Энэ хоёр эрхэмийн авьяасыг анх нээсэн гэгддэг Герхард Ноак  Феттелийн талаар ийн өгүүлжээ “ Тэр хамгийн эрт ирж ,  хамгийн сүүлд уралдааны замыг орхидог байсан.  Яг л  Шумахер шиг техникийн талаар бүхнийг мэдэхийг эрмэлздэг. Тийм болхоор  механикчид техникийн сайн мэдэгдхүүнтэй  нисгэгчидтэй ажиллахад хялбар гэж үздэг юм”  хэмээн дурсажээ. “ Тэр Михаэлийн амжилтыг давж чадах эсэхийг хүлээх л үлдэж байна” гэжээ.

Энэ Ням гарагт  нутгийн дэвжээнд нь болох  Нюрбургрингийн  уралдаанд Ред Буллын нисгэгч улирлын 7 дахь ялалтаа авах боломж дүүрэн байгаа юм. “ Формула-1-ийн нисгэгчийн нэг зорилго бол мэдээж гэртээ хийх уралдаанд түрүүлэх юм. Нисгэгчид уралдаанд бүрт  үргэлж 100 хувь өөрийгөө дайчилдаг боловч гэртээ хийж байгаа уралдаанд сэтгэл зүйн хувьд арай илүү байдаг” гэж Феттель хэлжээ.

 

 

 

 

Феттель хүүхэд ахуй цагаасаа Шумахерийн үнэнч фэн байсан бөгөөд 17 настай байхдаа малгайн дээр түүний  гарын үсгийг зуруулж авчээ

 

 

2010 онд  Абу Дабигийн уралдааны дараа  Шумахер шинэхэн дэлхийн аварга Феттельд баяр хүргэв

 

 

 

 

 

 

Герхард Ноакийн нээлтүүд

Себастьян Феттель шуугиан тарив

Феттель Алонсогийн рекордыг эвджээ

Феттель үзэгчдийг татаж эхэллээ

 

 

GD Star Rating
loading...
Шумахер: Феттель миний амжилтыг эвдэж болно, 9.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: