loading...
2011 оны Өсвөр үеийн чөлөөт бөхийн ДАШТ гурван төрлөөр энэ оны наймдугаар сарын 23-28-ны өдрүүдэд Унгар улсын Зомбатхей хотын “Савариа” спортын ордонд болно.
Тэмцээнд 1994-1995 онуудад төрсөн, 16-17 насны өсвөрийн бөхчүүд, хөвгүүд 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, 85, 100, охидууд 38, 40, 43, 46, 49, 52, 56, 60, 65, килограммын жингүүдэд барилдана. Жин тус бүрт алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд медаль, өргөмжлөл, 5 дугаар эзлэсэн бөхчүүдэд өргөмжлөл олгоно. Төрөл бүрд эхний гурван байр эзлэсэн багуудад цом гардуулна.
Тэмцээний хураамж 1 бөх 100 швейцар франк, албаны төлөөлөгчид, шүүгчид, бөхчүүдийн 1 хоногийн зардал 160 швейцар франк байна. Тэмцээнийг олон улсын I, II зэрэглэлийн шүүгчид шүүнэ.
Уг тэмцээнд оролцох манай бөхчүүдийн нэрс дор толилуулж байна.
Хөвгүүд
42 кг Хуягбаатарын Хишигбат, “Тэмүүжин” клуб
46 кг Занданбудын Занабазар, “Тэмүүжин” клуб
50 кг Өнөрбатын Бямбацогт, Дархан-Уул аймаг
54 кг Гансүхийн Бэгжжав, Увс аймаг
58 кг Наранцогтын Билгүүн, “Алдар” спорт хороо
63 кг Энхтөрийн Мөнх-Эрдэнэ, “Аварга” БТДС
69 кг Ганболдын Төрболд, “Аварга” БТДС
76 кг Баатарын Нямбаяр, “Ирээдүй” цогцолбор сургууль
85 кг Энхбаатарын Төгөлдөр, Дархан-Уул аймаг
100 кг Даваасүрэнгийн Аззаяа, Хан-Уул дүүрэг
Охид
38 кг Цогт-Очирын Намуунцэцэг, БТДуС
40 кг Галбаатарын Отгонжаргал, “Алдар” спорт хороо
43 кг Лхамжавын Ундрам, СХД
46 кг Төгсжаргалын Уранзаяа, СХД
49 кг Батбаатарын Мөнхтуяа, Сэлэнгэ аймаг
52 кг Алтанцэцэгийн Батцэцэг, Дархан-Уул аймаг
56 кг Эрдэнэбилэгийн Цэрэнлхам, БТДуС
60 кг Сүхээгийн Цэрэнчимэд, “Алдар” спорт хороо
65 кг Бүрнээбаярын Нямгэрэл, Орхон-Уул аймаг
70 кг Пүрвээгийн Номин-Эрдэнэ, СХД
Дасгалжуулагч
Цэрэнбаатарын Хосбаяр “Алдар” спорт хорооны дасгалжуулагч
Дашцэрэгийн Энхбат Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спорт хорооны дасгалжуулагч
Паламын Чулуунбаатар БТДуС-ийн чөлөөт бөхийн багш
Цогбадрахын Гантөгс “Тэмүүжин” спорт цогцолборын чөлөөт бөхийн дасгалжуулагч
Өсвөр үеийн ДАШТ-ний хувьд хөвгүүдийнх нь 1975-1999 онуудад 17 удаа, охидуудынх 1988-1999 онуудад 4 удаа болж байгаад завсарлаад энэ оноос жил бүр болж байх юм.
Жич: Өсвөр үеийн ДАШТ-нд Орсоогийн Эрдэнэцогт 1993 онд ХБНГУ-ын Дуйсбург хотод 60 килограммын жинд алтан медаль, Д.Эрдэнэтулга 1998 онд Англи улсын Манчестер хотод 69 килограммын жинд мөнгөн медаль хүртэж байжээ.
loading...



