loading...
Бундеслигийн шинэ улирал эхлэхийн өмнө лигийн албан ёсны хамтрагч “Deutsche Telekom” компанитай хамтран явуулдаг уламжлалт “LIGA total! Cup 2011” тэмцээн Майнцийн “Coface-Arena” цэнгэлдэхэд зохиогдож байгаа билээ. Уг тэмцээнд Байерн Мюнхен, Боруссия Дортмунд, Майнц, болон Хамбург багууд оролцож байгаа юм.
Өчигдөр буюу 19 нд Байерн Мюнхентэй оноолт таарсан Хамбург 2-1 харьцаатай рекорд аваргыг буулгаж авсанаар финалын тоглолтонд Дортмундтай тоглох эрхтэй болов. Дортмундын шинэ цэрэг Иван Перисич Майнцын хаалганд хожлын бөмбөгийг оруулсанаар хар шарууд финалд шалгарч чадлаа.
Байерн Мюнхен – Хамбургер Эс Фау 1:2 (0:2)
Байерн Мюнхений гараанд шинэ хаалгач Мануэль Нойер болон хамгаалагч Жероме Боэтенг , Рафиньяа нар гараанд гарсан хэдий ч 2 бөмбөг алдсан юм. Хамбургийн довтлогч Хо Мин Сон хоёр гоолыг (7./30.) оруулж, Байерны Тони Кроос нэр төрийн нэг гоолыг (57) оруулсанаар тоглолт өндөрлөжээ.
0:1 Сон (7.)
0:2 Сон (30.)
1:2 Т.Кроос (57.)
Байерн Мюнхен: Нойер – Kөц, фан Бойтон, Бадстубер, Лаам – Швайнштайгер, Люьис Густаво – Роббен, Mюллер (50. Кросс), Рибери – Гомес
Хамбургер Эс Фау: Микель – Дикмайер, Вестерманн, Maнциенне, Aого – Kачар, Яролим – Бен Хатира (45. Янсен), Төре (56. Наги), Элия – Сон
Шүүгч: Крист
Үзэгч: 31.000
1. Майнц 05 – Боруссия Дортмунд 0:1 (0:0)
Өөрийн хуучин клубын эсрэг Юрген Клопын гаргасан бүрэлдхүүн тоглолтын эхнээс санаачилгыг гартаа авч байлаа. Марио Гөтцегийн цохилт хаалганы хөндлөвч онож анхны аюултай довтолгоо эхэлжээ. Дөрвөн шинэ тоглогчоор хүчээ зутаатгасан Майнц мөчөөгөө өгөлгүй тэмцэлдсэн бөгөөд харамсалтай нь гоол хийх боломжуудаа алдаж байв. Харин Дортмундад ганцхан шинэ тоглогчийг буюу Бельгийн “ФС Бругге “ клубээс ирсэн Хорват тоглогч Иван Перисичийг гараанд гаргасан нь онож хожлын гоолыг оруулжээ.
0:1 Перисик (33.)
1. Майнц 05: Х. Mюллер – Поспех, Бунгерт, Киршхоф, M. Калигиури – Поланский – Иваншиц (53. D. Илмац), Ю. Баумгартлингер (47. Риззе) – Н. Мюллер- Аллагуй (53. Ужа), Чопо-Мотинг
Боруссия Дортмунд : Вайденфеллер – Пишчек (41. Лөве), Суботич (31. Фелиппе Сантана), Хуммелс, K. Гросскройц – Лайтнер, Кель – Гөтце, Кагава, Перисич – Левандовский
Шүүгч: Вельц
Үзэгч 33.500
Шар хуудас: / – Лөве
Өнөөдөр гуравдугаар байрын төлөө Байерн Мюнхен Майнцтай тоглох бол , Дортмунд Хамбургтэй аваргын төлөө өрсөлдөнө.
loading...




ene baguud manaid ireesei
loading...
YAAVAA SPORTNEWS MEDEE NEMEE CHEE ORHOOL BAIH BAIDGARAA BAIHIIHN !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
loading...
tegbel forum ruu orku yu
loading...