loading...
“LIGA total! Cup 2011” тэмцээний аваргаар Боруссия Дортмунд баг тодорч улирлын өмнө бэлтгэл сайтай байгаагаа харуулав.
Дортмунд- Хамбург 2:0
Дортмундын гарааны бүрэлдхүүнд өмнөх тоглолтонд бага зэргийн бэртэл авсан Небен Суботич болон Марио Гөтце нар оролцсонгүй. Дортмундын Кагава тоглолтын хамгийн эхний аюултай довтолгоог хийсэн боловч гоол хийх хараахан амжсангүй. Нөгөө талаас Байерны хаалганд 2 бөмбөг оруулсан Хамбургийн довтлогч Хон Мин Соний довтолгоог Дортмундын залуу хаалгач Митчел Лангерек зогсоож байлаа. Эхний үед гоолгүй өндөрлөж, хоёрдугаар үеэс аваргууд өнгөрсөн улиралд үзүүлж байсан гайхалтай комбинацитай тоглолтыг харуулав. Небен Суботичийг орлож буй төвийн хамгаалагч Сантана (50) эхний гоолыг оруулсан бол урт хугацааны турш гэмтэлтэй байсан Мохамед Зидан (51) тооны харьцааг 2:0 болгожээ.
Байерн Мюнхен-Майнц 05 6:7 (1:1) (2:2) торгуулийн цохилт
Байерн гуравдугаар байрын төлөө ялагдал амсах тун дөхсөн бөгөөд 11 метрийн торгуулийн цохилтоор хожил авсан юм. Дасгалжуулагч Хайнкес энэ тоглолтонд тактикийн өөрчлөлтүүдийг хийж , жигүүрийн хоёр довтлогч Роббен болон Рибери нарыг гараанд гаргаагүй юм. Байерны хамгаалалтын сул байдлыг ашиглан Майнцын Новеский (11) булангын цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж тоглолтыг хошуучилж эхэлсэн. Харин Байерны Ивица Олич олдсон боломжоо ашиглаж чадаагүй ч Давид Алаба (31) тоог тэнцүүлж чадав. Тоглолтын хоёрдугаар үед аль аль нь аюултай довтолгоо хийсэнгүй. Томас Мюллер дээр гарсан алдаанд өгсөн торгуулийн цохилтыг шинэ тоглогч Петерсэн (57) амжилттай хийж илүү гарав. Гэвч хоёрхон минутын дараа Майнцын Ужа (59) тоог тэнцүүлж чаджээ.
Цаг дуусаж 11 метрийн цохилтоор тоглолтын хувь заяаг шийдэх болсон бөгөөд сонирхолтой нь тоглолтонд гоол оруулсан 3 тоглогч 11 метрийн цохилтыг алдсан юм. Н. Петерсэн торгуулийн цохилтоо алдсан ч Нойер түүний алдааг засаж Новескийгийн цохилтыг хаасан бол Ужа хаалгаа оносонгүй. Ингээд Пранич Байерны хожлын бөмбөгийг оруулж Байерн Мюнхен гуравдугаар байрыг эзлэв.

Нойер Новескийгийн цохилтыг хаасан бөгөөд үүний дараа Пранич хожлыг гоолыг оруулсан юм.
loading...



