Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 8.Булангууд, Шатар, даам, хөлөгт тоглоом » Бага нуурын тэмцээнүүдийн дүн

GD Star Rating
loading...

Саяхан Бага нуур хотын Шатрын Холбооны салбар зөвлөл зохион явуулсан шатрын

“Ам угтуул” тэмцээний урьдчилсан шатанд 69 тамирчин швейцарь системээр 6 тавилд тоглож шалгарсан 32 шатарчид нь Монгол бөхийн барилдааны журмын дагуу цолны эрэмбээр ам аван өрсөлдсөн нь тэмцээнийг сонирхолтой болгов.Улаанбаатар хот, Говьсүмбэр аймаг зэрэг газруудаас шатарчид оролцсон энэ тэмцээнд Багануур дүүргийн ахмад шатарчин, ДМ Д.Оросоо түрүүлж дэд байрт Д.Индэръяабүд УБ, гутгаар байрт С.Алтангэрэл УБ нар шалгарчээ.

Бага нуур хотод мөн “Шатрын бодлого бодолт-2011” тэмцээн зохиогдож 20 шатарчид болон бодлого сонирхогчид оролцов.Шатрын бодлого зохиомжийн спортын мастер, Хүндэт тээвэрчин, өндөр настан, Багануур дүүргийн иргэн Бодонгууд овогт Цэдэвийн Сэр-Одын нэрэмжит энэ тэмцээнд  “Уурхайчин” спорт цогцолборын шатрын клубын багш Ц.Давааням түрүүлж гавъяат уурхайчин С.Дүгэржав, Уурхайчин клубын тамирчин Б.Мэргэнсанаа нар удаах байруудыг эзлэн Б.Цэдэндамба, Ц.Хасбилэг нар тусгай шагнал хүртжээ.

Анх удаагаа зохиогдож буй эдгээр тэмцээнүүдийг цаашдаа уламжлал болгон явуулах юм байна.

GD Star Rating
loading...
Бага нуурын тэмцээнүүдийн дүн, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: