loading...
Манай урд хөршийн Нинбао хотноо энэ сарын 17-26 өдрүүдэд явагдах Багийн ДАШТ-д сугалааны дарааллаар 1.АНУ, 2.Армен, 3.Египет, 4.БНХАУ, 5.Энэтхэг, 6.Унгар, 7.Азербайжан,
8.Украин, 9.Израиль, 10.ОХУ-ын багууд тойргийн журмаар өрсөлдөнө.
Таван тавилын дараа Армен 8 (13,5), ОХУ 7 (12), Унгар 7 (11,5), Украин 6 (10,5), БНХАУ, Азербайжан хоёр 5 (11), АНУ 5 (10), Израиль 4 (8), Энэтхэг 3 (8), Египет 0 (4,5) оноотой байна.
Израиль БНХАУ-ын багийг, Унгар Азербайжаныг тус бүр 2,5:1,5 харьцаагаар, Азербайжан Дэлхийн аварга ОХУ-ын багийг 3:1-ээр ялж дуулиан тарив.
Унгарын баг, Европын аварга, Азербайжаны хүчирхэг багийг ялахад шийдвэрлэх хожил авчирсан, алдарт эмэгтэй шатарчны тоглосон өргийг сонирхоно уу.
Ю.Полгар (2699) – Р.Мамедов (2679)
1.e4 c5 2.nf3 nc6 3.d4 cd 4.nd4 g6 5.c4 nf6 6.nc3 nd4 7.qd4 d6 8.be2 bg7 9.be3 O-O 10.qd2 a5 11.f3 a4 12.rc1 qa5 13.rc2 bd7 14.O-O bc6 15.rfc1 nd7 16.nd5 bd5 17.qa5 ra5 18.cd5 nc5 19.kf1 b6 20.rb1 f5 21.ef rf5 22.rd1 ra8 23.h4 a3 24.b4 na4 25. rd3 nb2 26.rb3 rd5 27.bb6 rb8 28.ba7 rb7 29.be3 bd4 (диаграмм) 30.bc1 ra5 31.ba rb3 32.bc4 c4 33.ab nb2 34.a6 a2 35.a7 a1=q 36.rc8 kf7 37.a8=q qa8 38.ra8 nd3 39.bg5 h5 40.ke2 nb4 41.ra4 nc6 42.rc4 bc5 43.be3 ne5 44.rf4+ ke6 45.b4 be3 46.ke3 kd5 47.rd4+ kc6 48.re4 1-0
Тодруулга:2010 оны эхээр Турк улсад явагдсан багийн ДАШТ-д ОХУ, АНУ, Энэтхэгийн багууд медальт байруудад шалгарсан билээ.
loading...



