loading...
Улирлын 10 дахь уралдаан Германы гран при Нюрбургрингд эхэллээ.
Гран при үргэлжлэх хугацаа 22.07. – 24.07.2011
Нюрбургринг бол автоспортын өнө эртний уламжлалтай уралдааны зам билээ. Анх 1927 онд уралдаан болж байсан түүхтэй. Гран при уралдаанууд 1976 оноос зохиогдож ирсэн бөгөөд ихэвчлэн суудлын машинууд хурд хүчээ сорьдог байв. Нюрбургринг Көльн хотоос өмнө зүгт хуучин Формула- 1-ийн Нордшлайфе гэдэг нэрээр алдаршсан 22,83 км урт замтай хөрш зэргэлдээ оршдог.
Анхны Формула-1-ийн гран прид 1951 онд Ферраригийн Алберто Аскари түрүүлж байв. 1984 онд Нюрбургрингд анх удаа Формула- 1-ийн Европын гран приг зохион явуулсан юм. Нюрбургрингийн авто тойруулгад нийтдээ Германы гран при 25 удаа, Европын гран при 12 удаа түүний дотор Люксембургийн 2 гран приг хүлээн авсан Формула-1-ийн уламжлалт замуудын нэг билээ.
Орчин үед шинэчилэсэн зам нь хурдтай болон удаан эргэлтүүдийн холимог онцлогтой бөгөөд гараа барианы хэсэгт гүйцэж түрүүлэх боломжтой . Тойрог замын урт нь 5,148 км юм. Бага зэргийн долгионтой асфальттай ба зүүн тийш 6, баруун тийш 9 эргэлттэй. Хамгийн өндөр нь 300 км цаг хүртэл хурдалж , нэг тойрогт 58 удаа араагаа солих шаардлагатай. Нисгэгчид 60 тойрог буюу 308,863 км замыг туулах ёстой юм.
Өнөөдөр эхэлж байгаа Германы гран пригийн 1-р чөлөөт уралдаанд Ферраригийн Фернандо Алонсо тэргүүлэв. Харин Ред Буллын хоёр нисгэгч Марк Уэббер болон Феттель нар 2 , 3 байралалыг эзэлж, Ферраригийн Фелипе Масса дөрөвдүгээрт хурдаллаа.
Макларений Женсон Баттон болон Хэмилтон нар Германы гран пригийн талаар
loading...



