Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Автоспорт, Мэдээ, Формула-1 » Германы гран при: Уэббер тэргүүн эгнээнд

GD Star Rating
loading...

Германы гран пригийн байрлал эзлэх шалгаруулалтанд Марк Уэббер  1:30,079 минутаар тэргүүлж,  Макларений Хэмилтон 0,055 секундээр Уэбберээс  хоцорч хоёрдугаар байрлалаас гараагаа хийхээр боллоо. Харин дэлхийн аварга Себастьян Феттель   0,137 секундын зайтай гуравдугаарт хурдлав. Ингэснээр Феттель энэ улиралд анх удаа тэргүүн эгнээнд багтаж чадсангүй. Гэхдээ Ред Буллын нисгэгчдийн тэргүүн эгнээг эзэлсэн цуврал үргэлжилсэн хэвээр байна. (Феттель долоон удаа, Уэббер гурван удаа ) Феттель Германы гран приг одоогоор авч чадаагүй байгаа юм.  Хоккенхаймд 2008 онд 8-р байр, 2010 онд 2-р байр эзэлсэн бөгөөд хоёр жилийн өмнө  Нюрбургрингд мөн хоёрт   орсон юм.

4 болон 5 –р байрыг Ферраригийн нисгэгчид эзэллээ. Фернандо Алонсо  багийн хамтрагч Фелиппе Массагаас илт давуу хурдалсан бөгөөд маргаашийн уралдаанд шагналын тавцанд гарах магадлалтай өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор орж байгаа юм.

Мерседесийн Нико Росберг 6-р байрлалд хурдалсан бол Шумахер 10-р байрт багтлаа.

Улирлын 19 уралдааны 10 дахь гарааны өмнө Феттель 204 оноотойгоор тэргүүлж , Марк Уэббер 124 оноотой хоёрдугаарт , тэдний араас Алонсо (112)  болон Хэмилтон  (109)  удаалж байгаа юм.

Маргааш уралдаан орон нутгийн цагаар 14:00 эхлэнэ.

 

Байр
Нисгэгч
Баг
Цаг
1
2
Марк Уэббер
Red Bull Renault
1:30.079
2
3
Льюис Хэмильтон
McLaren Mercedes
1:30.134
+ 0.055
3
1
Себастьян Феттель
Red Bull Renault
1:30.216
+ 0.137
4
5
Фернандо Алонсо
Ferrari
1:30.442
+ 0.363
5
6
Фелипе Масса
Ferrari
1:30.910
+ 0.831
6
8
Нико Росберг
Mercedes
1:31.263
+ 1.184
7
4
Женсон Баттон
McLaren Mercedes
1:31.288
+ 1.209
8
14
Адриан Сутил
Force India Mercedes
1:32.010
+ 1.931
9
10
Виталий Петров
Renault
1:32.187
+ 2.108
10
7
Михаэль Шумахер
Mercedes
1:32.482
+ 2.403
11
9
Ник Хайдфельд
Renault
1:32.215
+ 2.136
12
15
Пол ди Реста
Force India Mercedes
1:32.560
+ 2.481
13
12
Пастор Мальдонадо
Williams Cosworth
1:32.635
+ 2.556
14
11
Рубенс Баррикелло
Williams Cosworth
1:33.043
+ 2.964
15
17
Серхио Перес
Sauber Ferrari
1:33.176
+ 3.097
16
18
Себастьян Буеми
STR Ferrari
1:33.546
+ 3.467
17
19
Хайме Альгерсуари
STR Ferrari
1:33.698
+ 3.619
18
16
Камуи Кобаяши
Sauber Ferrari
1:33.786
+ 3.707
19
21
Хейкки Ковалайнен
Lotus Renault
1:35.599
+ 5.520
20
24
Тимо Глок
Virgin Cosworth
1:36.400
+ 6.321
21
20
Карун Чандхок
Lotus Renault
1:36.422
+ 6.343
22
25
Жером д`Амброзио
Virgin Cosworth
1:36.641
+ 6.562
23
23
Витантонио Лиуцци
HRT Cosworth
1:37.011
+ 6.932
24
22
Даниэль Риккардо
HRT Cosworth
1:37.036
+ 6.957
GD Star Rating
loading...
Германы гран при: Уэббер тэргүүн эгнээнд, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Byambaa says:

    Германы гарааны дүн:
    Л.Хэмьлтон
    М.Уэббер
    Ф.Алонсо
    С.Феттель

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: