Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, AC Милан, Италийн хөлбөмбөг » Ф.Барези Монголд!

GD Star Rating
loading...

Энэ нэрийг мэдэхгүй, сонсоогүй хөлбөмбөгийн хорхойтон, фанатууд бараг байхгүй гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн Италидаа төдийгүй, Дэлхийд хүндлэгддэг энэ эрхэм  1960 оны 5-р сарын 8-ны өдөр Брешиагийн ойролцоо Траваглиато хэмээх жижигхэн тосгонд төржээ. Түүний ах  Гуисеппе Барези мөн мэргэжлийн хөлбөмбөгчин байсан бөгөөд Интер Милан клубын академид хичээллэдэг байжээ. Улмаар тэрээр дүүгээ Интерийн бэлтгэл дээр авчран шалгуулсан ч Франког хангалттай сайн биш байна гэж үзэн багтаа авахаас татгалзсан юм. Гэхдээ Франко сэтгэлээр унасангүй Интерийн нэг хотын ривал Милан клубт шалгуулан улмаар тэнцэж, түүндээ бүх кареераа өнгөрүүлсэн билээ. Интер Милан тэрхүү шийдвэртээ эцэст нь үүрд харамсан үлдэх хувьтай байж.

Барези анх 1977 онд клубынхээ үндсэн багт тоглосон бөгөөд  20 жилийн турш тоглохдоо багтаа үнэнчээр хүчин зүтгэсэн юм. Скудетто буюу Италийн аваргын цомыг 1979, 1988,1992, 1993, 1994, 1996 онуудад нийт 6 удаа хүртэж,  1989, 1990, 1994 онуудад Европын цомын тэмцээнд түрүүлж байлаа. Тив Хоорондын цомын аваргаар 2 удаа, Европын Супер Цомын аваргаар 2 удаа, Италийн Супер цомын аваргаар 4 удаа тодорсон гээд түүний амжилтыг тоочоод байвал дуусахгүй. Тэрээр 20 улирал Миланы төлөө хүчин зүтгэж 719 тоглолтонд оролцон 33 гоолыг оруулжээ.  Франко Барези, Паоло Мальдини, Алессандро Костакурта болон Мауро Тассотти нарын хамгаалалтын хослолыг өдгөө олон мэргэжилтнүүд бүх цаг үеийн хамгийн  шилдэг хамгаалалтын шугам гэж хүлээн зөвшөөрдөг билээ. Чухам энэ багийг Барези ахалж, манлайлж, удирдаж явлаа.

Тэрээр анх Италийн шигшээ багийн өмсгөлийг 1982 онд Румыний шигшээ багийн эсрэг тоглолтонд өмссөн ч түүнээс өмнө Италийн залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглоод үзчихсэн, бүр 1980 оны Европын аваргад оролцсон үндсэн багтаа дуудагдчихсан чамгүй туршлага хуримтлуулсан байлаа. Испанид болсон 1982 оны ДАШТ-д Италийн баг түрүүлсэн ч тэрээр өмнөх ЕАШТ-ий адилаар талбайд гарсангүй. 1986 оны ДАШТ-д дасгалжуулагч Энцо Беарцот Барезиг багтаа дуудаагүй бөгөөд  тухайн үед түүний үндсэн байрлал төвийн хамгаалагч, либерогийн байранд алдарт Гаэтано Скиреа тоглодог байсан нь түүнд боломж олгохгүй л байсан билээ. Дасгалжуулагчийн шийдвэрт ундууцсан Барези Беарцотыг ажиллаж байх үед шигшээ багтаа тоглохгүй хэмээн мэдэгдэж байжээ.

Гэхдээ 1986 оны ДАШТ-д Италийн баг бүтэлгүйтэж , Скиреа зодог тайлан, Беарцот үүрэгт ажлаа хүлээлгэн өгсний дараа л  Барезид боломж олджээ. 1990 оны ДАШТ-ийг нутагтаа зохиосон Италийн ард түмэн Барези тэргүүтэй багтаа их итгэл найдвар хүлээлгэж байсан ч тэд Аргентиний багт хожигдон хүрэл медаль хүртэж байсан удаатай. 1994 оны ДАШТ-д Барезигаар ахлуулсан Италийн баг аварга цолонд маш ойрхон очсон юм. Тэрээр Норвегийн эсрэг хийсэн хэсгийн тоглолтонд гэмтэл аван, бүр яаралтай хагалгаанд орсон ч  шигшээд Бразилийн багийн эсрэг талбайд гарч, Ромариогийн хожим дурссанчлан “миний кареертаа учирсан хамгийн аймшигтай хамгаалалт”-ийг хийн үндсэн цагийг гоол алдаагүйгээр дуусгасан. Гэвч торгуулийн цохилт цохих хариуцлагатай мөчид Барези эхний цохилтыг гүйцэтгэн алдаж, улмаар Бразилийн баг алтан медалийг хүртэж байсан билээ.

Барези ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль 3-ууланг нь хүртсэн 6хан тоглогчийн нэг.  1984 оны Олимпод оролцон 4-р байрт ч шалгарч байсан. 1989 онд Европын шилдэг хөлбөмбөгчний МӨНГӨН БӨМБӨГ шагналыг хүртэн, 1990 оны Италийн лигийн шилдэг тоглогч, Италийн цомын тэмцээний мэргэн буучаар тодорч байлаа.  1997 оны улирлыг дуусгаад зодог тайлсан түүнийг 1999 онд АС Милан клуб нь БАГИЙНХАА ЗУУНЫ ШИЛДЭГ тоглогчоор тодруулан, 6 дугаарыг нь мөнхөлж байсан нь ямар их хүндэлдгийг, ямар их гавъяа байгуулсныг нь тодхон харуулах шагнал мөн юм.  Италийн хөлбөмбөгийн холбоо түүнийг ИТАЛИЙН 20-р  ЗУУНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГЧИН хэмээн 2004 онд зарласан бөгөөд ФИФА-ийн шилдэг 100 тоглогчийн нэгээр тодорч байсан агуу хөлбөмбөгчин билээ.

Тэрээр 2002 онд Миланд хүүхдийн багийн дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2006 онд 20 хүртэлх насны залуучуудын багийн дасгалжуулагч болон дэвшиж, улмаар залуучуудын нас насны ангилалд багаа бэлтгэж байлаа. Түүнийг хөлбөмбөгийн түүхэнд төрөн гарсан хамгийн шилдэг, хамгийн агуу, хамгийн найдвартай төвийн хамгаалагчид тооцдог.

Ийм түүхтэй, ийм гуншинтай, ийм алдартай хөлбөмбөгчин Монголд хүрэлцэн ирээд байна. Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаярын санаачлагаар “Милан клубын өсвөрийн зуслан Улаанбаатар 2011” төсөл хөтөлбөрийн хүрээнд тэрээр манай оронд ирээд байгаа бөгөөд бусад Милан клубын дасгалжуулагчдын хамтаар 200 орчим өсвөрийн хүүхэд багачуудад сургалт явуулан, шалгарсан 3 хүүхдийг 10-р сард болох “Дэлхийн хүүхдийн зуслан”-д оролцох эрхээр шагнан шалгаруулах ажээ.

 

 

GD Star Rating
loading...
Ф.Барези Монголд!, 9.0 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

14 Сэтгэгдэл

  1. Zidane says:

    wow … mongold vrehni vnen yumuudaa tegeed

    GD Star Rating
    loading...
  2. Legends says:

    тэгээд яг ирсэн юм уу. Ирсэн юм бол хэдэнд ирсэн юм бэ

    GD Star Rating
    loading...
  3. jama sug

    GD Star Rating
    loading...
  4. santi suga says:

    santi sugaa

    GD Star Rating
    loading...
  5. guest says:

    Ali hediin ircheed bna suguudaa

    GD Star Rating
    loading...
  6. cr&nani says:

    irchihsen suga guest&santi suga&santiago de sanchez&legends&zidane

    GD Star Rating
    loading...
  7. Alia says:

    Yoo Delhiin avargin Alt,Mongo,Hurel ch geh shig getel messi zes ch bhgui delhiin shildeg shaatsan

    GD Star Rating
    loading...
  8. ZZzzZZ says:

    hahahaha delhiin awargiin zes gej shaasan

    GD Star Rating
    loading...
  9. AC milan says:

    Ac Milanii beleg temdeg bolson Augaa ih tamirchin ene hun Mongold irsneer mash olon taliin ach holbogdoltoi AC milanii fanatuud nemegdeh baihdaa Mongold…………………

    GD Star Rating
    loading...
  10. gan says:

    Скиреа бишээ Ширеа- Гаетано Ширеа
    1990 оны ДАШТд Итали ганцхан гоол алдсан нь Аргентиний багт тэгээд хүрэл дээр л бууж байсан Клаудио Канижа мөргөж хийж байлаа

    GD Star Rating
    loading...
  11. Mongold irtsen Sunjin Grand Hoteld bgashd. Unuu Ugluu bas milanii 6scout irsen. Xuswel bairlaj bga uruug n zaaj ugj bolox l yum. (munguur)

    GD Star Rating
    loading...
  12. bb says:

    Milanii fan bolsoon. kkk

    GD Star Rating
    loading...
  13. Gzl says:

    delhiid mongoliin neg l zaluu ner n duurdagdahad araas n zugeer l howroh bolno. tiimees ehleliig l tawih heregtei. tiim bizd. ene bol ehlel

    GD Star Rating
    loading...
  14. 00000 says:

    Гаэтано Ширеа гэж сайхан тоглогч байлаа. Бас Жузуппе Бергоми гэж шүү… Алдаагаа сайн хар л даа

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: