Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 8.Булангууд, Шатар, даам, хөлөгт тоглоом » Швейцарьт М.Карлсен хошуучилж, Дортмундад В.Крамник тэргүүлж явна

GD Star Rating
loading...

 М.Карлсен хошуучилж байна.

Швейцарийн Биль хотноо  энэ сарын 18-29ны өдрүүдэд зохиогдож буй 6 их мастерын 2 тойргийн тэмцээний  5 тавилын буюу эхний тойргийн дараа М.Карлсен (Норвег,2812) 10, А.Морозевич (ОХУ,2694) 9, А.Широв (Испани,2714), В.Лаграв (Франц,2722) хоёр 6, Я.Пеллетье (Швейцарь,2590) 4, Ф.Карауна (Итали,2711) 2 оноотой байна.Тэмцээн нь хожилд 3, тэнцээнд 1 оноо өгөх журмаар явагдаж байгаа билээ.  

              

                                                   В.Крамник тэргүүлж явна.

21-31ний өдрүүдэд Германы Дортмундад явагдаж буй В.Крамник (ОХУ,2781), Х.Накамура (АНУ,2770), Р.Пономарев (Украин,2764), Л.Льем (Вьетнам 2715), А.Гири (Голланд,2701), Г.Майер (Герман,2656) нарын супер их мастеруудын хоёр тойргийн тэмцээнийг 4 тавилын дараа В.Крамник 3,5 оноотой тэргүүлж  байна.

     Тодруулга: ИМ Р.Пономарев: “2011 оны 7-р сарын эхний байдлаар гаргасан чансаанд (манай сайтад энэ сарын 4нд нийтлэгдсэн) Х.Накамура бид хоёрын чансааг буруу тооцоолжээ,” гэж мэдэгдсний дагуу ФИДЕ   энэ сарын 8ны өдөр залруулга хийсэн болно.                                                   

Дэлхийн аварга асан В.Крамник “гэгээн цагаан өдөр аянга ниргэв” гэгчийн адил санаанд оромгүй хүчтэй нүүдэл удаа дараа хийж ялалт байгуулсан, харьцангуй богино өргийг сонирхоно уу.

                        Г.МайерВ.Крамник                             

1.d4 nf6 2.c4 e6 3.nf3 b6 4.g3 ba6 5.b3 bb4 6.bd2 be7 7.bg2 O-O 8.nc3 d5 9.cd ed 10.O-O re8 11.rc1 bb7 12.ne5 na6 13.bf4 h6 14.nb5 bf8 15.bh3 c5 16.a3 ne4 17.rc2 g6 18.qc1 g5 19.be3 bg7 20.nf3 qe7 21.rd1 rad8 22.na7 nd6 23.a4 nb4 24.dc  bc 25.rc5 na2 26.qc2 nb4 27.qc1 (диаграмм)  27…nc4! 28.bc d4!! 29.bg5 qc5 30.bd8 d3!! 31.ne1 re2 32.qf4 rf2  хар бууж өгөв.

                  

GD Star Rating
loading...
Швейцарьт М.Карлсен хошуучилж, Дортмундад В.Крамник тэргүүлж явна, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: