GD Star Rating
loading...
loading...
Хойд Америкийн мэргэжлийн холбоодоос хамгийн том бөгөөд хамгийн нэр хүндтэй холбоодын нэг америк хөлбөмбөгийн лиг NFL-д ажил хаялт буюу локоут зарлаад 4 сарын хугацааг үзэж байна. Энэ хугацаанд тоглогчдын холбоо болон лигийн удирдлагууд хэд хэдэн асуудал дээр зөвшилцөлд хүрч чадаагүй бөгөөд сүүлдээ энэ асуудалд шат шатны шүүхүүд оролцох болсон билээ. Тэгвэл АP-ийн мэдээлж байгаагаар талууд даваа гарагт тус тусдаа хийсэн хэлэлцээрийн дараа локоутыг дуусгах хэлэлцээрт хүрсэн бололтой. Тоглогчдын холбоо Вашингтон хотноо байрлах төв байрандаа уулзалт хийсэн бөгөөд багийн эзэд өнгөрсөн долоо хоногт олонхийн саналаар зөвшилцөлд хүрэх байр суурийг дэмжээд байсан юм.1987 оноос хойш анх удаагаа NFL-д нүүрлээд байсан ажил хаялт өнөөдөр дуусгавар болох боломжтой бөгөөд мягмар гарагаас /орон нутгийнц цагаар/ эхлэн 2011 оны драфтийн сонголтуудаа болон рүүки чөлөөт агентуудтай гэрээ байгуулж эхэлнэ. Харин чөлөөт агентуудтай хийх хэлэлцээр мягмар гарагт эхлэх бөгөөд албан ёсоор гэрээгээ баасан гарагаас эхлэн байгуулах боломжтой болох учиртай. Лигийн багууд аль хэдийн бэлтгэлийн зуслангаа нээх хуваариа гаргасан бөгөөд Лхагва гарагаас эхлэн багууд зуслангаа нээж хамгийн сүүлийн 2 баг бямба гарагт бэлтгэлдээ гарна.
Хамгийн гол асуудал болох орлого хуваарилалтын асуудал өнгөрсөн долоо хоногт шийдэгдсэн. Лигийн жилийн орлого болох 9 тэрбум доллар дараагийн 10 жилд 53:47 буюу эздэд ашигтайгаар хуваарилагдах болно. Өмнөх гэрээ 50:50 хувь байсан билээ. Энэ нь нэг ёсондоо багийн эзэд 18 долоо хоног үргэлжилсэн тулаанд ялсан гэсэн үг юм. Мөн багийн эзэд өөрсдийн хүсэж байсанчлан улирлын 16 тоглолтыг 18 тоглолт болгон нэмэгдүүлэх хүслээ гүйцэлдүүлсэн байна. Гэхдээ энэ гэрээг 2013 онд ахин харж үзэхээр болжээ.
Тэрчлэн багуудын цалингийн цэс ойролцоогоор 120 сая байх бөгөөд үүн дээр драфтын тоглогчид, чөлөөт агентийн солилцоо, бонус зэрэг олон нөхцөл тавин өргөтгөх боломжийг олгожээ. 2 тал 2-уул уг асуудалд албан ёсоор олонхийн саналаар зөвшөөрсөн хариу өгөөд байгаа бөгөөд хуулийн бичиг баримтыг бүрэн цэгцэлсний эцэст ажил хаялт өнөөдөртөө багтаан өндөрлөх боломжтой юм.
GD Star Rating
loading...
loading...



