Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, МХБХ » А.Чинзориг хоёр саяар зарагдлаа

GD Star Rating
loading...

Энэ сарын 1-нд нээгдсэн МХХ-ны солилцооны цонх өнгөрсөн баасан гаригт буюу 15-нд хаагдсан байна. Солилцоо наймааны үеэр болсон сонирхолтой шилжилтүүдийг дор сонирхуулья.

-“ФС Улаанбаатар” клуб хамгийн сонирхолтой наймааг хийсэн бөгөөд тэд “Улаанбаатар ДС” багаас шигшээ багийн хагас хамгаалагч А.Чинзоригийг хоёр сая төгрөгөөр худалдан авчээ.

Энэ нь Монголын хөлбөмбөгчдийн хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол юм. Тус клуб дараагийн сонирхолтой наймааг БНАСАУ-ын клу бүү- дтэй хийсэн бөгөөд 2010 оны ДАШТ-д оролцож байсан тоглогч Ким Миён Вон болон өсөх ирээдүйтэй тамирчин Син Чол Жин нарыг эгнээндээ элсүүлж чадсан байна. Тэд лигийн тэмцээнд “7” болон “2” дугаартай тоглохоор болсон байна.

-Мөн “ФС Улаанбаатар”- чууд арын шуга мандаа ихээхэн анхаарал тавьж эхэллээ. Тэд өмнө нь зодог тайлаад байсан хашир мастер Ч.Мөнхбатыг тоглуулах тохиролцоонд хүрсэн бол хамгаалагч Э.Эрдэнэболд, Г.Төмөр-Очир нараар арын эгнээгээ өргөтгөлөө.

-“Улаанбаатар ДС” хоёр туршлагатай тамирчин болох А.Чинзоригийг солилцоогоор, Б.Ганбатыг өвчний улмаас алдсан боловч ОУХМ Б.БуманУчрал болон шигшээ багт тоглож байсан Г.Мөнхгал нарын хашир туршлагатай тамирчдаар эгнээгээ өргөтгөж чаджээ.

-Хамгийн тогтвортой багаар “Сэлэнгэпресс” тодорчээ. Тэд энэ удаа ямар ч солилцоо хийлгүйгээр тэмцээндээ амжилт үзүүлэхээр шийдвэрлэжээ.

-Саяхан “Боргио Кап” тэмцээнд амжилт үзүүлсэн лигийн хамгийн олон удаагийн түрүүт “Эрчим” клуб таван солилцоо хийсэн. Тэд Г.Цогбадрах, С.Баяр чулуун, Т.Дүүрэнтөгс, Г.Жавх ланбаяр нарыг Ц.Энхтөр, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Эрхэмбаяр, М.Төгөлдөр болон нигери тоглогч Олажид Роналд Олатай гэсэн залуу тоглогчдоор сольсон байна.

-Эрдэнэтийн “Хангарьд” клуб 17 настнуудаар эгнээгээ өргө жүүллээ. Тэд авъяаслаг залуу тоглогч П.Тэмүүлэн, Т.ЭнхЭрдэнэ нарыг тоглуулахаар болжээ.

-“Улаанбаатарын мазаалай нууд” өөрийн залуучуудын ба гийн Д.Содбаяр, Л.Жавхлан нарыг дууджээ. Тэдний гайхалтай тоглолтууд хөгжөөн дэмжигчдийг баяр луулах биз ээ. -“Хүлгүүд” харин тун бага хөдөлгөөн хийлээ. Солонгост амжилттай суралцан тоглож байгаа авьяаслаг тоглогч Х.Есөн-Эрдэнийг дуудаж, Л.Бат буянг эгнээндээ нэгтгэсэн байна.

-Лигийг өнгөлж яваа “Хоромхон” клуб халаа сэлгээ ихээр хийхээр шийдвэрлэсэн бо лолтой. Багийн тамирчин Б.Ням дорж, Ц.Дөлгөөнтамир, Б.Жан чив дорж, Х.Амар, Б.Ууганбаяр нарын оронд А.Сандалай, Ж.Са руултоль, Ц.Амар санаа, Б.Содбилэг, Ч.Пүрэв-Очир зэрэг тоглогчдыг авчирсан байна.

GD Star Rating
loading...
А.Чинзориг хоёр саяар зарагдлаа, 9.7 out of 10 based on 10 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. teat says:

    гоё гоё монголын хөлбөмбөг урагшаа!!!

    GD Star Rating
    loading...
  2. Dshn says:

    Erchim clubiin ah duu nar boloh Duurenbayar, Duurentugs nar leageatee anh udaa hoorondoo esreg bag bolon togloh bolloo.

    GD Star Rating
    loading...
  3. fgdfgf says:

    duu ali bagruu yavsiin

    GD Star Rating
    loading...
  4. hehe says:

    2 saya genuu yuun huurhun iin.

    GD Star Rating
    loading...
  5. rada says:

    bi away yasan himdhan um

    GD Star Rating
    loading...
  6. uugii says:

    chinzorigt amjilt hvsii…..uragshaaa…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: