loading...
Людмила Руденко (ЗХУ), 1904 –шатар. Олон улсын их мастер, эмэгтэйчүүдийн дэлхийн хоёр дахь аварга.
Николай Соловьев (ЗХУ), 1931 – сонгомол бөх. 1956 оны олимпийн аварга.
Пегги Флеминг (АНУ), 1948 – уран гулгалт. 1968 оны олимпийн аварга.
Питер Мюллер (АНУ), 1954 – тэшүүр. 1976 оны олимпийн аварга.
Кристофер Дин (Их Британи), 1958 – уран гулгалт. 1988 оны олимпийн аварга.
Хосе Луис Чилаверт (Парагвай), 1965 – хөлбөмбөг. Хаалгач, 1984 оны Парагвайн аварга, Аргентины олон удаагийн аварга, 1994 оны Либертадоресын цомын аварга, 2001 оны Францын цомын аварга, 1995, 1997, 1998, 1999 оны дэлхийн шилдэг хаалгач. Шигшээ багтаа нэг тоглолтонд хет-трик (2000 онд), хоёр ч дубль (1996, 1998 онд) хийсэн цорын ганц хаалгач.
Алексей Кобелев, 1971 – биатлон. 1996 оны дэлхийн аварга.
Сидней Гову (Франц), 1979 – хөлбөмбөг. Шигшээ баг, Лион багийн довтлогч. Францын олон удаагийн аварга.
Пит Рид (Их Британи), 1981 – завь. 2008 оны олимпийн аварга.
Ли Сяопэн (Хятад), 1981 – гимнастик. Олимпийн олон удаагийн аварга.
loading...



