Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Байерн Мюнхен, Барселона, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » „Audi Cup“ :Байерн Мюнхен финалд үлдэж, Роббен гэмтэв

GD Star Rating
loading...

„Audi Cup“ тэмцээнд Байерн Мюнхен   АС Миланыг торгуулийн цохилтоор хожиж,  шигшээ тоглолтонд ФС Барселонатай шалгарч үлдэв.  Гэвч энэ тоглолтонд жигүүрийн довтлогч Роббен гэмтэл авсан нь тэдэнд томоохон гарз болж болзошгүй .  Өнгөрсөн жил Роббен дэлхийн аваргын тоглолтонд бэртэл авч урт хугацаанд завсарласан нь Байерны амжилтанд шууд нөлөөлж байлаа. Роббенийг гэмтэхээс хэд хоногын өмнө  мөн л чухал тоглогчийн нэг Рибери бэлтгэлийн үеэр гэмтэл авсан ба одоогоор хөлөндөө гипстэй байгаа юм.

Багийн дасгалжуулагч Юп Хайнкес “ Гэмтэл хүнд биш байх гэж найдаж байна” гэжээ Тоглолтын хувьд үндсэн цагт хоёр баг  2:2 тэнцсэн бөгөөд  5:3 –аар торгуулийн цохилтоос хожсон юм.  „Audi Cup“ нь Байерны “Аллианс Арена”д явагдаж байгаа бөгөөд хаалгач Мануэль Нойер анх удаа Байерны өмсгөлтэйгөөр энэ талбайд гарсан юм. Хөгжөөн дэмжигчид түүнийг халуун дотноор хүлээж авсан ба дамжуулсан бөмбөг түүнд ирхэд хүртэл алга ташиж байжээ.

Өнөөдөр буюу Лхагва гарагийн орой (орон нутгийн цагаар 20:45)  Байерн Мюнхен   Барселона багууд аваргын төлөө тоглоно.

 

 

 

 

 

 

 

 

Баг нь хожсон ч Роббен сэтгэл дундуур хоцров

 

 

 

 

 

 
Рибери Ням гарагын бэлтгэлийн үеэр зүүн хөлөндөө гэмтэл авчээ.

GD Star Rating
loading...
„Audi Cup“ :Байерн Мюнхен финалд үлдэж, Роббен гэмтэв, 9.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. barca fan says:

    ene robben gj shilen hult bna

    GD Star Rating
    loading...
  2. liverpool says:

    nuguu ribbery chini ene jil messig hol davna geed bsan ungursuun kkk

    GD Star Rating
    loading...
  3. vamos says:

    FC Barcelona L.Messi-n 2011-2012 dahi ulirald omsoh original authentic jersey zarna. size XL, une 150,000 MNT. sonirhson cule nar 96006212 holbogdoj awna uu

    GD Star Rating
    loading...
  4. robben says:

    king of the speed, pace, dribbling

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: