Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Копа Америк 2011, Олон улс » AFA Батистатай гэрээгээ цуцаллаа

GD Star Rating
loading...

Аргентиний Хөлбөмбөгийн Холбоо дасгалжуулагч Батистай хийсэн гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцаллаа. Цаашид хэн дасгалжуулагч болох нь тодорхойгүй байна. Батиста нь Аргентин  2010 оны дэлхийн аваргаас хасагдсаны дараа  дасгалжуулагч Марадонагын халааг авсан юм. Тэрээр 1974 оноос хойш  нэг жил хүрэхгүй хугацаанд шигшээг толгойлсон анхны дасгалжуулагч болов.

Аргентинчууд “Копа Америка”  тэмцээний  хэсгийн тоглолтонд Болив болон Колумбтай тэнцэж, Коста-Рикаг хожин хэсгээсээ дөнгөж гарч чадсан бөгөөд шөвгийн наймд Уругвайд 11 метрийн торгуулийн цохилтоос хожигдож тэмцээнээс хасагдсан билээ . Аргентин хамгийн сүүлд 1993 онд Копа Америка-д түрүүлсэн ба Уругвайчууд нийт 15 удаа уг тэмцээнд түрүүлсэн амжилтаар тэргүүлж байгаа юм.

GD Star Rating
loading...
AFA Батистатай гэрээгээ цуцаллаа , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: