loading...
Д.НАНЖИД. “Өдрийн шуудан” сонины наадмын дараах дугаарт гарсан
Хэтэрхий хүлээсэн зүйл сэтгэлд хүрдэггүй. Их санасан газар есөн шөнө хоосон гэдэг үг ч бий. Монголчууд Хүннү гүрний 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдааныг хоног тоолон хүлээсэн. Гэвч төсөөлж байснаас огт өөрөөр өрнөж, сэтгэлийн цэнгэл эдлүүлж эс чадлаа. Олон даваатай наадам болж, тэр хэрээр өндөр цолд хүртэх боломж бөхчүүдэд байсан. Харин тэд үүний төлөө байдгаараа зүтгэж, жудгаа уландаа гишгэсэн нь тун тоогүй. Нөгөөтэйгүүр хөлийн цэц гэж өвгөчүүд, засуул гэж малгайны өлгүүрүүд төрийн наадмыг баллах ажилд оройлон оролцсон нь наадамчдын эгдүүцлийг туйлд нь хүргэв. Бид энэ наадмыг хожим маргаан будлианаар нь эргэн санах биз ээ.
Х.Баянмөнх аварга 10 жилийн дараа төрийнхөө наадамд зодоглов
Энэ жил 68 насны босго алхсан, Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улс, ЗХУ-ын гавьяат тамирчин, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ХХ зууны манлай бөх, даяар дуурсагдах далай даян дархан аварга Хорлоогийн Баянмөнх түүхт ойгоо хүндэлж, түмэн олондоо хүндэтгэл үзүүлж, баяр наадамдаа зодоглон зүүн талын тэргүүн магнайд гарав. Алдарт их аварга Х.Баянмөнх хамгийн сүүлд улсын наадамд 10 жилийн өмнө, Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор барилдсан тул ард түмэн халуун дотноор хүлээн авсан юм. Сонирхуулахад Х.Баянмөнх аварга анх удаа нэгийн даваанаас эхлэн зүүн талыг тэргүүлэн барилдсан нь энэ. Учир нь түүнийг зодоглосон наадам бүрт дархан аварга Ж.Мөнхбат барилдсан тул эхний даваанаас баруун талыг тэргүүлдэг байв. Ж.Мөнхбат аварга нэгэнтээ “Дөрвөдийн хүүг зүүний магнайд гаргахгүй” гэж хэлээд бөөн дуулиан тарьж байсан. Наадмын өмнөхөн “Х.Баянмөнхийг барилдвал би ч зодоглоно” гэж байсан ч тийм зүйл болсонгүй. Х.Баянмөнх аваргыг наадмын өмнөх өдөр Хүй долоон худагт морь малтайгаа ноцолдож байхад Баяр наадмыг зохион байгуулах комиссоос утасджээ. Олон тэгш ой давхацсан түүхт ойн наадам монгол бөхийн дээд цолтон болох дархан аваргагүй болох гээд байсан тул аваргыг зодоглохыг хүссэн аж. Аварга ч энэ бүхнийг бодолцож үзээд, 11-ний өглөө гэрээрээ орж зодог шуудгаа аваад очсон юм.
Нэгийн даваа эхлэхэд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, даян аварга А.Сүхбат, улсын аварга Д.Сумъяабазар, улсын гарьд Б.Гантогтох, мэргэжлийн сүмогийн 68 дахь аварга Асашёорюү Д.Дагвадорж нарын олны дунд хүлээлт үүсгээд байсан бөхчүүд барилдахгүй нь тодорхой болов. Харин олонхийн таамаглаж байсанчлан “Бээжин-2008” зуны олимпийн наадмын аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр аймгийн арслан цолоо дуудуулан барилдсан юм. Баяр наадмын өмнө жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч, ардын багш Ч.Насантогтох хөдөлмөрийн баатар цол хүртээд байсан. Насаа багш наадамд шинэхэн цолынхоо тэмдгээр гоён ирж, шавь нартаа зааж зөвлөж байв. Жүдо бөхийн шигшээ багийн тамирчдаас улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, улсын заан М.Баяржавхлан, улсын начин Э.Энхбат нар наадамдаа хүч үзэх нь тодорхой. Харин үндэсний бөхөөр голлон барилдаж чаддаггүй жүдочдоос Н.Түвшинбаяраас гадна аймгийн арслан Х.Цагаанбаатар /Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин/, А.Давааням, Б.Ариун-Эрдэнэ, аймгийн начин С.Ням-Очир, Б.Амбасэлмаа, сумын заан Д.Төмөрхүлэг, Б.Сугаржаргал нар зодоглолоо. Энэ дундаас улсын харцага Ч.Даваадорж агсны хүү Төмөрхүлэгийг онцолмоор. Жүдо бөхийн 60 кг-ын жинд барилддаг тэрбээр олонх бөхөөс хоёр дахин бага жинтэй байсан. Бие жижигтэй ч бэлчээр томтой нэгэн болохоо харуулж, төрийнхөө есөн хөлт цагаан тугийг хоёронтаа тойроод авсан.
Баяр наадмын хөтөлбөрт хүчит бөхийн барилдааны нэгийн даваа 12:10 цагт эхлэх байсан ч цагаар хоцорсон. 1024 бөх барилдсан тул засуул, гарын даа нарт ихээхэн хүндрэл учирч байлаа. Тэд залуучуудыг танихгүй тул хэд дахин дуудаж, зарим нь 20-30 минутын дараа гарч ирж байв. Сүүлд сонсох нь ээ, Төв цэнгэлдэх хүрээлэнд ундаа зардаг хүмүүс бөхчүүдийн суудал руу чиглүүлсэн өсгөгчийг өөр тийшээ харуулсан тул залуучууд нэрээ сонсохгүй ийн удсан аж. Ингэсээр байтал 16:30-д өндөрлөх ёстой нэгийн даваа сунжирч, хоёр цаг гаруйн хугацаагаар сунаж, энэ хэрээр наадамчдыг чилээв.
Төв цэнгэлдэхэд байрлуулсан гэрэл төрийн наадмыг аварлаа
Ер нь 1024 бөхийн барилдаан хоёр өдөрт багтахгүй болжээ. Ийм тооны бөх 50 жилийн дараа буюу 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор зодоглож байсан. Ний нуугүй хэлэхэд тухайн үед монгол бөхийн ертөнц найрааны намагт гүн шигдсэн, ихэнх барилдаан жүжиг болдог байлаа. Өөрөөр хэлбэл, гурваас долоогийн даваанд үнэн шударгаар хүч үзэх нь нэн цөөн байсан тул тун шуурхай болдог байв. Тийм байхад наадам арай л гэж хоёр өдөрт багтсан түүхтэй. Төв цэнгэлдэх хүрээлэнд дөрвөн жийп машин оруулж, гэрэлд нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ, даян аварга А.Сүхбат /тухайн үед улсын арслан цолтой байсан/ нар барилдаж, төрийн наадмын түрүү бөх тодорч байв. Үүнээс таван жилийн дараа буюу 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн наадмаар 1024 хүчтэн зодоглосон. Барилдаан долдугаар сарын 11-13-нд гурван өдөр болсон тул оройтох асуудал гараагүй.
Харин энэ жилийн наадам арай л гэж хоёр өдөрт багтлаа. Нэгийн даваа сунасан тул хоёрын даваа эхлэх гэж бөөн юм болов. Гарын даа нар нэгийн давааны 32 дүйзээс шалгарсан 512 бөхөө тулгах гэж удсан биз ээ. Гэсэн ч энэ бүгдийг анхнаасаа тооцож, хөтөлбөртөө тусгаж өгсөн бол наадамчдыг чилээхгүй байхсан. 16:40 цагт эхлэх хуваарьтай хоёрын даваа 19:00-д эхлээгүй байсан тул Төв цэнгэлдэхэд цугларсан наадамчид эсэргүүцэж, шүгэлдэж эхэлсэн. Энэ үед тэнгэрт хар үүл бөөгнөрч, удалгүй аадар бороо сад тавьж, хоёрын даваа эхлэх эсэх нь тун ч эргэлзээтэй болж ирсэн. Борооноос гадна нар жаргах дөхсөн нь наадамчдын сэтгэлийг чилээсэн юм. Гэсэн ч энэ жилийн наадмыг Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлуулсан гэрэл аварлаа. Ингэснээр хоёрын даваа хожуу ч гэлээ эхэлж, бөхчүүд хүчтэй салхитай бороотой байсан ч барилдлаа.
Энэ даваанд дээгүүр хүч үзэх магадлалтай байсан улсын начин Д.Лхагвадорж жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, аймгийн начин С.Ням-Очирт /тэрбээр 73 кг-д барилддаг/ унасан нь бөхийн тааврыг ихээхэн будлиулсан. Харин “Цагаан нөмрөгтнүүд”-ээс аймгийн арслан Х.Цагаанбаатар энэ давааг гэтэлж чадсангүй. Тэрбээр Завхан аймгийн заан И.Батсайхантай таарч, нэлээн санаачлагатай барилдсан ч аргагүй жин, бярны зөрүүгээр өвдөг шороодов. Энэ давааны хамгийн сүүлчийн барилдаанд аймгийн арслан А.Давааням аймгийн арслан С.Ариунбилэгийг өвдөг шороодуулаад туг тойроход цаг 23:30 болж байв. 20:20 цагт өндөрлөх ёстой хоёрын давааны барилдаан золтой л дараагийн өдөртөө үргэлжилчихсэнгүй.
Гурвын даваа барилдаан биш болжээ
Энэ давааны зүүн жигүүрийг увсынхан эзэгнэлээ. Тэргүүн магнайд дархан аварга Х.Баянмөнх, дагаварт улсын аварга О.Балжинням, гуравт улсын арслан Б.Ганбат гарсан. Багш, шавь гурвыг харсан Увс аймгийн харьяат хэн ч болов нутгаараа бахархан суусан биз. Дархан аварга Х.Баянмөнх алдар цолоо дуудуулаад, аймгийн арслан А.Алтанхуягийг амлан авч барилдаад өвдөг шороодов.
Нэгэн нэртэй бөх “Гурвын даваа барилдаан биш болжээ” гэж хэлсэн нь бий. Улсын цолтой ахмад бөхчүүд нутаг нугын хүү, шавь нараа гар амар давуулдаг жишиг тогтоод олон жилийн нүүр үзэж байна. Аймгийн арслан Г.Ганням улсын заан О.Одгэрэл, цэргийн арслан Ч.Санжаадамба улсын заан Ч.Гочоосүрэн, аймгийн арслан Б.Гончигдамба улсын харцага М.Дармаабазар, аймгийн арслан Б.Батдорж улсын начин Ш.Батхуяг, аймгийн арслан Р.Пүрэвдагва улсын начин Б.Хүрэлбаатар, аймгийн арслан Ш.Жаргалсайхан улсын начин Г.Бат-Амгалан, аймгийн арслан М.Эрдэнэбат улсын начин Б.Бадрал, аймгийн арслан Ё.Эрдэнэжаргал улсын начин А.Хатансайхан, аймгийн арслан Б.Сангисүрэн улсын начин Д.Пүрэвсүрэн, аймгийн арслан Ц.Нямдорж улсын начин Ц.Цэрэнчимэд, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан улсын начин Ш.Зоригт, аймгийн арслан С.Батсуурь улсын начин Б.Насандэлгэр гэсэн нутгийн ах нараар гар амар давлаа. Түүнчлэн улсын заан Ц.Баярсайхан /аймгийн арслан Д.Батжаргал/, улсын начин Б.Бадам-Очир /аймгийн арслан Ба.Батжаргал/ хүргэндээ, улсын харцага Г.Намсрайжав /аймгийн начин Н.Батсуурь/ төрсөн хүүдээ, улсын начин Т.Энхтуяа /аймгийн арслан Т.Энхтайван/ төрсөн дүүдээ, улсын начин Х.Түвшинсанаа /аймгийн заан Ч.Бямбадорж/ хамаатны дүүдээ даваа бэлэглэв. Мөн улсын начин Б.Адъяахүү шавь, бас хүргэний нутгийн бөх аймгийн арслан Ш.Мөнгөнбаатарыг, улсын начин Б.Одхүү сайн найз улсын заан М.Баяржавхлангийн ах аймгийн арслан М.Баярсайханыг, улсын начин Р.Ганхуяг нэг дэвжээний бөх аймгийн арслан С.Багахүүг давуулав. Энэ мэтчилэн найр тавьсан барилдаан олон болсон. Харин давааны төгсгөлд улсын цолгүй бөхчүүд хоорондоо оноолтоор таарч, үнэн хүчийг шавхан барилдлаа.
Хороо найруулж, оноолтоо тохируулдаг уу
Дөрвийн давааг оноолтоор барилдуулах болсноос хойш найраа эрс багассан. Тиймээс алдар цолтой, ахмад бөхчүүдийн хувьд энэ даваа л шүдний өвчин нь болчихоод байгаа гэхэд хилсдэхгүй. Оноолтоос бүх зүйл шалтгаалах болохоор наадамчид чих тавин хүлээж суусан. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тайлбарлагч оноолт уншиж байснаа гэнэт “Уучлаарай оноолт хийхэд алдаа гарчээ. Зөв оноолт ирэхэд дахин зарлана” гэсэн нь үзэгчдийн эгдүүцлийг хүргэсэн. “Хороо найруулж, оноолтоо тохируулах нь” хэмээн хардсан хэрэг.
Үнэндээ баруун талын тэргүүн магнайд гарсан О.Балжинням аварга амны бөхөө давна гэдэг бэрх. Түүнтэй оноолт таарсан сумын заан Б.Сугаржаргалыг барилдахаар гарахын өмнө улсын заан Ж.Ганболд тэргүүтэй увсынхан очиж, хэсэг юм ярина билээ. “Хэвт” гэсэн үүрэг өгсөн биз. Энэ үед үзэгчид эрс дургүйцэж, “Ганболд оо зайлаарай” гэж орилсны дараа заан холдов. Барилдаан эхлээд удаагүй байхад Б.Сугаржаргал “хэвтээд” өгнө билээ. Ийнхүү О.Балжинням аварга дөрөв давж, начин төрүүлэх зам нь саадгүй болж ирэв. Харин албан шахалтаар өвдөг шороодсон Б.Сугаржаргал нүдэндээ нулимстай наадмын дэвжээг орхисон.
Ховд аймгийн харьяат аймгийн арслан Ч.Цогбаярыг нутгийн ах, улсын өсөх идэр начин Ц.Лхагвасүрэнтэй таарсныг наадамчид ихэд сэжиглэн хүлээн авсан. “Өмнөх жилийн барилдаанд иймэрхүү тааруулах зүйл мэр сэр гарч байсан” гэсэн яриа байдгаас тэр. Энэ үед сэтгүүлчид нэг, хоёрын давааны оноолтыг тулгаж үзсэний эцэст санаатай тааруулаагүйг нь “олж тогтоосон” юм. “Төрийн наадмаар тоглох эрх хэнд байхсан билээ” гэж бодогдох ч “Монгол бөхийн булхайт ертөнцөд юу ч болж мэднэ” гэсэн болгоомжлол маань гээгдсэнгүй.
Давааны төгсгөлд сайхан барилдаанууд гарсан. Олимпийн аварга Н.Түвшинбаяр улсын начин Ц.Содномдоржтой таарсныг хамгийн хатуу оноолт гэж хэлж болохоор. Хүч ихтэй Со начин илүүрхлээ. Түүнчлэн энэ жилийн цагаан сарын түрүү бөх Ш.Мөнгөнбаатар болон Т.Энхтайван, Р.Пүрэвдагва, Ж.Амартүвшин, Р.Түвшинбаатар нарын аймгийн шилдэг арслангууд өвдөг шороодож, ирэх жилийн наадмыг хүлээхээс өөр замгүй болов. Харин улсын начин Н.Батзаяа аймгийн арслан А.Сүмбээд унасан хэрнээ тахимаа өгөлгүй яваад өгөв.
Улсын начны ханш 150 сая төгрөгт хүрчээ
Тавын даваанд аймаг, цэргийн цолтой 33 бөх боссоны 15 нь улсын цолтны их гэр бүлд багтав. Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат С.Багахүү, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харьяат М.Эрдэнэбат, Увс аймгийн Хяргас сумын харьяат С.Батсуурь, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Ч.Цогбаяр, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Ж.Чулуунбат, Ховд аймгийн Мянгад сумын харьяат Г.Алтангэрэл нарын аймгийн арслангууд нутгийн ах нарынхаа буянаар улсын начин цолыг зовлон багатай хүртлээ. Ам угтуул сонссон хэн бүхэн эдгээр бөхчүүдийг тав давахад нь эргэлзээгүй. Дээрх залуусыг цолонд хүргэсэн бөхчүүд дотор энэ ажилдаа гаршсан нэг нь ч бий, хийж сурч буй нь ч бий. Наадамчин олон Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын заан Б.Соронзонболдыг сайн барилдах байх хэмээн итгэл хүлээлгэж суусан. Гэвч нутгийн бөхдөө тахимаа өгчихлөө. Гадуур “65 сая төгрөгөөр бууж өгсөн” гэх яриа байна. Түүнийг өвдөг шороодсоны дараа “Ингээд О.Одгэрэл, Ч.Батзориг нар шиг шөвгөрдөггүй, начин төрүүлдэг заан болох нь дээ” хэмээн халаглах хүн цөөнгүй байв. Үнэхээр ч дээрх заанууд 10 жилийн өмнө энэ сайхан цолыг хүртсэнээс хойш нэг ч шөвгөрөөгүй, начин төрүүлэх ажлыг дээд түвшинд гүйцэтгэж яваа нь хэн бүхэнд ил. Түүнчлэн “Б.Соронзонболд тав давсан ч сэргээшийн шалгалтад унах юм чинь ингээд байхаас яах вэ” гэх нэгэн ч байв.
Энэ жил улсын начин цол 150 сая төгрөгийн үнэ хүрсэн гэнэ. Бөхийн хорхойтнууд олон жил барилдаж буй, Завхан аймгийн Идэр сумын харьяат аймгийн арслан Ш.Жаргалсайханыг тав давахад баярлаж суусан. Гэхдээ түүнийг дээрх тооны мөнгөөр начин цолд хүрсэн гэх яриа чих дэлссэн нь тоогүй. Энэ жил дор хаяж заан болно гэгдэж байсан Төв аймгийн Баянцогт сумын харьяат улсын харцага Ө.Даваабаатар шахаж түрүүлээд амархан унаад өгсөн нь ийм учиртай байж.
Өмнөговь аймгийн Булган сумын харьяат аймгийн арслан Б.Сумъяа Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат улсын гарьд И.Доржсамбууг өвдөг шороодуулж, улсын цолны босго алхсан. Үүний төлөө зарлагадсан төгрөг нь овоо хэдэн тэг араасаа чирсэн сурагтай. Ямартай ч Булганыхан И.Доржсамбуу гарьдад ам муутай байна. А.Сүмбээ, А.Отгонбаатар гэсэн нутгийн хоёр аймгийн арсланг авалгүй, өөр нутгийн, хэний ч танихгүй залууг цолд хүргэж өгсөнд тэр гэнэ.
Гэхдээ тавын даваанд хэдэн сайхан барилдаан гарч, чанартай начингууд төрсөн. Улсын харцага Ө.Бат-Орших хэн бүхний бэргэж байсан Архангай аймгийн Хашаат сумын харьяат цэргийн хурц арслан Ч.Санжаадамбыг шилж амлаад харгүй сайхан барилдаад бараагүй бол Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат аймгийн арслан А.Батмөнх улсын өсөх идэр начин Б.Чинзоригийг, Архангай аймгийн Чулуут сумын харьяат аймгийн арслан Б.Амарзаяа улсын харцага Ц.Магалжавыг, Төв аймгийн Баянхангай сумын харьяат аймгийн арслан Б.Батмөнх улсын начин Ш.Тогтохбаярыг, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат аймгийн арслан Ц.Одбаяр улсын харцага Л.Пүрэвжавыг өвдөг шороодуулав. Тавын давааны төгсгөлд аймгийн шилдэг дөрвөн арсланг хэн ч амлалгүй үлдэж, хоорондоо оноолтоор барилдахад Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Б.Гончигдамба Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат А.Алтанхуягийг, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Сангисүрэн Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат А.Отгонбаатарыг хаяж начин цол хүртлээ. Үнэн хүчээрээ улсын цолны босго алхсан бөхчүүдийн сэтгэлийн хөдөлгөөн хүртэл хүчтэй байх аж.
Их ойн жил 1024 бөх барилдсан тул нэг даваа хөнгөрсөн ч гэж хэлж болно. Тиймээс улсын начин цолтнууд харцага, заан цолонд тэмүүлсэн гэж хэлж болно. Тавын даваа өндөрлөхөд улсын начингуудаас Г.Эрхэмбаяр, Т.Өсөх-Ирээдүй нар цолоо хоёр дахиа, Ж.Бат-Эрдэнэ, А.Цацабшир, Ц.Содномдорж нар анх удаа баталсан байв. Үнэндээ одоогоос арваад жилийн өмнө сайндаа л улсын начин цолтой нэг бөх шөвгөрдөг байсантай харьцуулахад мундаг үзүүлэлт билээ. Энэ дундаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Г.Эрхэмбаярыг магтмаар, бас зэмлэмээр. Түүнийг нутгийн арслан Б.Дэлгэрсайханыг амлахад “Өгөх нь дээ” гэсэн хүн олон байсан ч үнэн хүчийг үзсэн нь сайн хэрэг. Гэхдээ барилдаан жаахан маргаантай болсны дараа тахим авалгүй туг тойрсон нь үзэгчдэд таалагдаагүй.
Ч.Санжаадамба наадамчдыг чилээв
Жил бүрийн наадмын хамгийн тайван даваа бол зургаагийнх байдаг. Учир нь улсын цол хүртсэн залуус нутгийн ах нартаа даваа бэлэглэж, том цолтнууд цөөхөн хазайдаг билээ. Төрийн наадамд түрүүлэх зорилго өвөрлөж байсан улсын арслан Б.Ганбат, Х.Мөнхбаатар, улсын гарьд Н.Ганбаатар нар энэ жишгээр гар амар давсан. Харин улсын заан М.Өсөхбаяр үеэл ах улсын харцага Д.Баасандоржийг амалж аваад даваагаа бэлэглэчихлээ. Уг нь бөхийн хорхойтнууд түүнийг энэ жил түрүүлэх гол бөхөөр нэрлэж байсан юмсан. Ах, дүүс хоёр жилийн өмнөх наадмын энэ даваанд яалт ч үгүй тунахад М.Өсөхбаяр давж, байсан. Харин энэ жил таарахгүй байх бүрэн боломж байсан. Гэсэн ч 13 бөхөөс ахыгаа авсан нь энэ. Магадгүй хэт хаширласан биз ээ. Түүнчлэн улсын арслан Д.Азжаргал 23 бөхөөс нэр сонссон хэрнээ арал чацтай начин А.Цацабширыг амалж, нэг их хүч үзэлгүй өвдөг шороодчих юм. Говьсүмбэрийн арслан Дорноговийн начинг эрт амласныг бодохоор нутаг зүгээ харсан гэж болохоор.
Энэ давааны 16 барилдааны гуравт нь том цолтой бөх өвдөг шороодсон бөгөөд нөгөөх нь улсын арслан Д.Ганхуяг юм. Тэрбээр начингийн болзол хангаад байсан Г.Алтангэрэлийг амалж барилдаад уначихав. Ямар нэгэн элдэв булхайгүй, үнэн хүчийг шавхсан сайхан барилдаан болсон нь хэн бүхний нүдэнд ил байсан. Тиймдээ ч Д.Ганхуяг арслан тахимаа өгөхдөө ихэд харамсангуй байв. Арга ч үгүй биз. Үзүүрлэхэд л улсын аварга цол хүртэх байсан болохоор.
Энд нэг зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй. Эргээд л баяр наадмын зохион байгуулалтын тухай ярих нь. 12-ны өдөр улсын наадамд амжилттай оролцсон сурчид, харваачид, түрүүлж, айрагдсан морьд Төв цэнгэлдэх хүрээлэнд орж ирж, төрийн тэргүүнээсээ шагналаа авч, алдар цолоо дуудуулдаг. Гэхдээ энэ бүхэн бөхийн барилдааны давааны завсар болдог тул бүх зүйл ойлгомжой байдаг байв. Харин энэ жилийн наадам цагаасаа нэлээн хоцорсон тул зургаагийн даваатай зэрэгцээд морьд цоллож эхэллээ. Энэ үед бөхийн тайлбарлагч нарт хэн хэнийг амласныг зарлах боломж олдоогүй тул наадамчид тун их төөрөлдсөн.
Энэ даваанд шинээр начны болзол хангасан цэргийн арслан Ч.Санжаадамба, аймгийн арслан Б.Сангисүрэн нарыг хэн ч амалж авсангүй тунав. Ар, өврийн хангайн хүчтэй арслангууд үндсэн цагт хаялцсангүй. Ингээд барьц сонгох болоход Ч.Санжаадамбын аз таарсан. Гэвч тэр боломжоо ашиглаж чадаагүй. Харин Б.Сангисүрэнг барьц сонгох болоход Ч.Санжаадамба бариулахгүй маягласаар наадмыг цаг хагас уях нь тэр. Энэ үед наадамчид “Санжааг хас, Санжааг хас” гэж хоолой нийлүүлэн орилолдоод ч хөлийн цэцүүд хоёр бөхийг барилдуулах гэж огт шавдуулаагүй билээ. Жилдээ ганц тохиох улсын наадамд унах хэцүү. Гэхдээ нэгэнт дүрмэндээ захирагдаад барьцаа өгөхөөс хойш, ташаагаа тулчихаад барилдахгүй зогсоод байх нь тийм ч сайхан харагдаагүй. Цэргийн хурц арслан ингэж “новширч” байж нэг юм барьц өгч, хаяж, улсын харцага цолны болзол хангалаа. Түүнтэй хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат улсын өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдүй, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын начин А.Цацабшир, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын начин Ц.Содномдорж, Ховд аймгийн Мянгад сумын харьяат аймгийн арслан Г.Алтангэрэл нар анх удаа зургаа давав.
Хөлийн цэцүүд дүрмээ баримталсангүй
Харуй бүрий болж байхад долоогийн даваа эхлэхэд Цэнгэлдэх хүрээлэнгийн гэрэл ассангүй. Наадамчид “Гэрлээ асаа” гэж хэсэгтээ орилсон ч тусыг олоогүй. Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх Б.Ганбат арслан арал чац ойролцоогоор нь заан М.Баяржавхланг амалсан ч дан хавируулаад дор нь орж, аварга болох мөрөөдлөө адаглаад нэг жилээр хойшлуулахад хүрэв. Улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Ж.Бат-Эрдэнэ нарын барилдаан тун маргаантай болж, хөлийн цэцүүд дүү цолтонг нь давуулсан. Телевизийн бичлэг харахад Х.Мөнхбаатарыг давсан уу гэхээс унасан гэж хэлэхэд хэцүү л юм билээ. Хөлийн цэцүүдийг барилдааныг нягтлахдаа телевизийн бичлэг харахыг санал болгосон ч огт ойшоогоогүй нь харамсалтай. Ингээд Ж.Бат-Эрдэнэ тахим авалгүй туг тойрч, улсын заан цолны болзол хангав. Харин үндсэндээ “хэлмэгдсэн” Х.Мөнхбаатар наадмын дэвжээг орхихыг хүсэлгүй удтал зогсч, хөлийн цэцүүдэд хандаж өргөдөл гаргаад ч тусыг олсонгүй.
Энэ жилийн баяр наадмын долоогийн даваа монгол үндэсний бөхийн барилдааны дүрэмд маш том цоорхой бийг харуулав. Долоогийн даваанд тунасан цэргийн арслан Ч.Санжаадамба улсын начин Ц.Содномдоржоос барьц сонгож, хаяж явах мөчид хөлийн цэцүүдийн ширээ тээг болоодохлоо. Энэ тухай дүрмэнд юу ч байдаггүй аж. Хаяж явсан Ч.Санжаадамба барьцаа авахыг хүссэн, нэгэнт барьц задарсан тул Ц.Содномдорж өөрийнхөөрөө барихыг хүссэн. Ингээд л хөлийн цэцүүд шийдвэр гаргалгүй цаг гаруй болж, үзэгчдийн тэвчээр алдагдаж эхэлсэн билээ. Удаж удаж дахин шодуулахад Ч.Санжаадамбад дахин аз тохиолоо. Тэрбээр барьцаа хангалттай авсан ч хаяж чадсангүй, алдсан. Энэ үед засуулууд барилдааныг зогсоогоод нөгөө бөхөд нь барьц сонгуулах дүрэмтэй. Ч.Санжаадамбыг барьцаа алдах мөчид засуулууд барилдааныг зогсоох гэж үзсэн, Ц.Содномдоржийн хөдөлгөөн ч “Барьц задарчихлаа” гэдгийг хэлж байв. Гэсэн ч цэргийн хурц арслан тэр чигт нь зүтгэсээр дайраад хаячихлаа. Энэ тохиолдолд Ц.Содномдорж барьц сонгох ёстойг бөхийн дүрмэнд тодоос тод бичээд өгчихсөн. Гэсэн ч улсын арслан, заан, харцага, начин цолтой ахмад хөлийн цэцүүд дүрмийнхээ дагуу шийдвэр гаргаж чадалгүй, өрсөлдөгчид нь даваа өгсөн нь тун харамсалтай. Ч.Санжаадамба учраагаасаа тахим ч авалгүй туг тойрч, улсын заан цолны болзол хангаснаа зарлав. Уг нь түүнд бөхийн хорхойтнууд хайртай байсан юм. Харин энэ жилийн наадмаар тун ч жудаггүй нэгэн болохоо чамгүй батлаад авсан. Үнэндээ түүнийг туг тойрох, улсын заан цолоо хүртээд Төв цэнгэлдэх хүрээлэн тойрох мөчид алга ташиж баяр хүргэхээсээ илүү шүгэлдэж, эсэргүүцэх, ундааны сав шидэх хүн олон байв. Хохирогч Ц.Содномдорж долоогийн даваа өндөрлөсөн ч барилдааны талбай дээр нүдэндээ нулимстай чигээрээ зогссоор байсан. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гэрэл 21:05 цагт нэг юм аслаа.
Шинэ аварга, шинэ арслан төрөх нь тодорхой болов
Уг нь монгол бөхөд тахим авсныхаа дараа туг тойрдсон. Харин наймын даваа эхэлсний дараа Х.Мөнхбаатар, Ц.Содномдорж нар өнгөрсөн даваанд маргаантай барилдсан бөхчүүддээ тахимаа өгч, жудагтай нэгэн болохоо нотлов. Гэсэн ч үүнээс хойш хөлийн цэцүүдээс үүдэлтэй будлиан үргэлжилсэн. Үнэндээ насны эрхээр хөлийн цэцүүд барилдааныг гүйцэж харж чадахгүй болжээ. Тэдний үгэнд ордог бөх ч гэж бараг алга. Юм л болбол “Хайн” хэмээж, дахин барилдуулж байлаа. Гарьд цолны даваанд Д.Баасандорж М.Баяржавхлангаас арай хожуу унасан. Гэсэн ч дахин барилдаад аргагүй өвдөг шороодчихов. Орчин үеийн техник, технологи ашиглаад барилдаанаа зөв зүйтэй шийдчихвэл бөхчүүд жилдээ нэг болдог наадмыг ингэж баллахгүйсэн.
Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат улсын заан М.Баяржавхлан, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын харцага С.Мөнхбат, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын өсөх идэр начин Г.Эрхэмбаяр, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат улсын начин Ж.Бат-Эрдэнэ нар найм давж, хүн бүхний хүсээд хүрдэггүй улсын гарьд цолыг хүртлээ. Ингэснээр шинэ аварга, шинэ арслан төрөх нь тодорхой болов. “Хэрвээ Ц.Бат-Эрдэнэ дархан аварга цолны төлөө тэмүүлж буй даян аварга Г.Өсөхбаярыг баараггүй хаяагүй бол тахимаа өгөхгүй бөөн юм болно шүү” гэх бодолтой үзэгч олон байсан.
Наймын давааны дараа улсын начин, харцага, заан цол хүртсэн бөхчүүд төрийн тэргүүнээсээ үнэмлэх, батламж, энгэрийн тэмдгээ гардлаа. Уг нь шинэ харцага, начингууд Төв цэнгэлдэх хүрээлэнг хамтдаа тойрч, наадамчидтай мэндчилдэгсэн. Гэтэл энэ жил эхлээд начингууд тойроод, үзэгчид баяр хүргэж шуугисан. Ерөнхийлөгчийн харцага цол олгох зарлигийг уншиж байхад цаана нь үзэгчид шуугиад байх сайхан санагдаагүйг хэлэхгүй өнгөрч боломгүй. Энэ бүхэн өнөөх л наадмын зохион байгуулалттай холбоотой. Шинэ начингууд тойрохын өмнө хамгийн залууд нь хурдан удмын даага бэлэглэдэг уламжлалтай. Гэтэл наадмын хөтөлбөр нэгэнт багтахгүй болсон тул хэн даага хөтөлснийг ч зарлаагүй. Сүүлд сонсох нь ээ, А.Батмөнх хамгийн залуу начнаар тодорсон гэнэ.
90 жилд төрсөн 20 дахь аварга
Өмнөх даваанд Д.Баасандоржид унасан ч хөлийн цэцүүдийн “буян”-аар давсан М.Баяржавхлан арслан цолны даваанд энэ мэхэндээ шороодчихлоо. Тэрбээр Г.Эрхэмбаярыг гарцаагүй хаясан ч дахин барилдаад барсангүй. Харин тунасан хоёрын барилдаан шуурхай болж, С.Мөнхбат Ж.Бат-Эрдэнийг өвдөг шороодуулснаар арслан цолд хүрсэн.
Есийн давааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж найм давсан бөхчүүдэд гарьд, түрүү үзүүрт үлдсэн бөхчүүдэд арслан цолны үнэмлэх батламж, энгэрийн тэмдэг гардууллаа. Тэргүүн байр булаалдахаар үлдсэн хоёр бөх хоёул “Монгол Улсын арслан” хэмээн цоллуулан барилдаж, давж түрүүлсэн нь аварга цол хүртэх болзолтой байсан нь тун содон. Монгол наадмын түүхэнд ямар ч бөх наадам өндөрлөсний дараа цол чимгээ хүртдэг. Харин энэ жил бид үзээгүй юмаа үзлээ.
Тэргүүн байрын төлөөх барилдаанд С.Мөнхбат Г.Эрхэмбаярыг гар ачих мэхээр өвдөг шороодуулж, Ардын хувьсгалын жилүүдэд төрсөн Монгол Улсын 20 дахь аварга цолтон болов. Түүнээс өмнө Г.Вандан, Г.Самдан, Н.Жамъян, Б.Түвдэндорж, Ц.Чимэд-Очир, Ш.Батсуурь, Ж.Цэвээнравдан, Д.Дамдин, С.Цэрэн, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ч.Бээжин, Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар, Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар нар аварга хэмээх эрхэм алдрыг хүртсэн билээ. Түүнчлэн Увсын бөхчүүдийн улсын наадмаас хүртсэн 13 дахь түрүү болов. Энэ нутгийн дархан аварга Х.Баянмөнх 10, улсын аварга О.Балжинням, улсын арслан Б.Ганбат нар тус бүр нэг удаа түрүүлж байлаа. С.Мөнхбат нэг дор арслан, аварга гэсэн хоёр хүндтэй цол хүртлээ. Түүн шиг нэг нэг наадамд хоёр цол хүртсэн бөх түүхэнд үгүй.
Үүнтэй холбоотой нэг зүйл хэлмээр санагдлаа. Энд логикийн том алдаа гараад байгаа юм. Бусад даваанд бусад цолыг ч дор дор нь өгье л дөө. Жишээ нь шууд долоо давсан Ч.Санжаадамба улсын заан цол хүртсэн. Тэгвэл тавын давааны дараа начин, зургаагийн давааны дараа харцага, долоогийн давааны дараа заан цолыг нь гардуулах хэрэгтэй биз дээ. Түүнчлэн “Улсын арслан цолтой бөх ес давж үзүүрлэвэл улсын аварга цол хүртэнэ” гэсэн заалт бий. Түрүү үзүүрийн барилдаанд улсын арслан цолтой барилдсан Г.Эрхэмбаяр өвдөг шороодож үзүүрлэсэн. Тэрбээр арслан цолтой байсан уу гэвэл байсан, үзүүрлэсэн үү гэвэл үзүүрлэсэн, үзүүрлэхдээ ес давсан уу гэвэл ес давсан. Тэр заалтыг бариад шүүхдээд явбал ч нэг юм дуулгана даг. Түүхт 90 жилийн ойн наадмын бөхийн барилдаан 23:30-д өндөрлөв.
1024 бөх барилдуулах хэрэг байна уу
Ер нь монгол наадам, монгол бөхтэй холбоотой шинэчлэх, тодорхой болгох зүйл маш олон байна. Үүнийг эртхэн шийдэж, нэг мөр болгохгүй бол горьгүй нь. 1024 бөх барилдуулж, энэ жилийнх шиг заваарснаас чанартай 512-ыг зодоглуулсан нь дээр. Адаглаад л өөр өөр тооны бөх барилдах нь олон бөхийн амжилтыг баллаж байна шүү дээ. Энэ жилийн наадамд түрүүлсэн С.Мөнхбат, үзүүрлэсэн Г.Эрхэмбаяр нарын амжилтыг үгүйсгэх гэсэнгүй. Сайхан барилдаж, ард түмнээ баярлуулсан. Гэхдээ нэг удаа ес давж үзүүрлэсэн Г.Эрхэмбаяр арслан таван удаа найм давж үзүүрлэсэн Д.Мөнх-Эрдэнэ арслангийн өмнө ам авах боллоо. Хэрвээ арваад жилийн өмнөх наадамд 1024 бөх барилддаг байсан бол Д.Мөнх-Эрдэнэ арслан таван удаа ес давж үзүүрлэх л байсан байх.
С.Мөнхбат нэг удаа арав давж түрүүлээд улсын аварга болчихлоо. Энэ эрхэм цолыг хайрлаж, хэмжээнд нь хүрч барилдах хариуцлагатай үүрэг оногдож байна гэсэн үг. Нэг удаа 10 давж түрүүлснээс гадна хоёр удаа ес давж үзүүрлэсэн амжилттай С.Шагж, Л.Чимэд, М.Лхагва гэсэн улсын арслан цолтой бөхчүүд байдаг юм шүү. Өнөөдөр С.Мөнхбат тэднээс амжилтаар бага ч цолоор илүү болчихлоо. Тиймээс дахин түрүүлж, цолынхоо эрэмбийг харуулахыг ард түмэн хүлээж байна.
loading...








sanjaa chi bol jinhene mongol er hunii zan gargaj muu sodnomtoi 2 barildsan shu ehniih deer l davsan chi bol jinhene er hun sodnomtoi dahij barildaj 3 davahgui chi busad humuus chmg muu helj l baig zgr chi bol ireeduid sodnomoos hamaagui iluu bolno bolson ch bga amjiltaaraa ch chi bol tasartsan shu sodnom bol zgr unaj suraagui shalchignuur zaluu hervee sanjaa unsan bol humuus bas l sodnomiig muu helj bgashde sodnom bol zgr l boh chi bol mongol ulsiin ireeduin avarga
loading...
ene sanjaad yu gd erguuttsen ym be chinii helehiig unshaad suuj bxuu te , sanjaa sanjaa gd l bsan tim l bsiin bol turuulchixgui yaasiin ugaasaa hudlaa luivardaj sodnom.g unagasan bolood bulhai bulchingaaraa gj shine avargad dorhnoo dagzduulaa biz dee
loading...
Mangar 2 tom bogs hudlaa baahan nocoldsonoor ene uls hogjihgyi ee, naad hudlaa mangar jujiglesen togloltuudiig chin hyn yzehgyi bolj, ustaj alga bno
loading...
zez zasuul ed nar yun toloo bgan be ene mongol bohod 2 boh barildad ali ni dabsana horondo shidchih yumu te muu sain malgainii olgvvrnvvd sumogiin hajuud manai vndesnii boh ch s.handaa my hvhdvd bitgii l sumo vzesede gj
loading...
Зураг дээрээс харахад Санжаадамбын үндсэн барьц алдарчихсан л байсан юм байна шүү дээ. Хоёр дахиж булхайтай даваад туг тойрсон юм байна даа.
loading...
Яг үнэн бичжээ ахиж 1024 бөх барилдах хэрэггүй гэдэгийг энэ наадам харууллаа заавал аварга өгөх хэрэгтэй гэж үү хуулиндаа 1024 бөхөөс арслангаас доош цолтой бөх түрүүлвэл хурц арслан гэсэн цол өгнө гэсэн заалт оруулмаар юм байна яахав 9 давсан арслангуудынхаа өмнө л ам авна биз зарим 3 түрүүлж байж аварга болсон байхад 1 түрүүлчихээд аварга болно гэдэг утгагүй тэгээд ч 512 бөх барилдаж түрүүлсэнтэй адилхан чанартай гэдгийг бүгд л харлаа шүү дээ
loading...
Neg naadamd 2 tsol zaereg xvrtsen toxioldol bdag shdee. Sumiyabazar awarga boldog jil chini arslan tsoliig ni ogoxod vzegched shuugildaj boon yum bolod tegeed awarga tsoliig ni ogoj bsan shdee ho
loading...
Sain bna uu mongolchuudaa? Ene jiliin naadmaar torson ooriin setgegdelee end bichij bna aa. Ene jiliin naadam shig naadam dahij bolbol mongol bohiin holboo gej baihiin hereg yund bna. 2 barildaan taaruu bolchihood baihad holiin tsets bas zasuul gariin daa geed l zondoo l humus bsan yu hiij suusan humuus we ted nar. Sanjaa damba bol unen nowsh ongiroo sagsuu? Er hun shig l saihan barildah bsan ym Sodnomdorjtoi. 2.laa yalaagui saihan tsolnii toloo ywj bgaa humuus hargui saihan barildah bsan ym. Bas neg barildaan bol Bat-Erdene ene barildaan bas bulhai bar-erdene bol joohon huuhed sh de awahgui ymaa awch chadahgui togloomoor l togloj bgaa ym da ug ni. Dahij ter zindaandaa hurch barildaj chadahgui sh de ug ni. Za tegeed delger saihan zun bolj bna saihan naadarai gej erooe doo.
loading...
uran hurts saihan barilddag zaluushde tsoloo batlahq ch gesen saihan ard tumniigee baysgaal yviishde baterdene uran goy barilddag saihan zaluu chadaj bga ymand arga baihqshde
loading...
1024 бөх ямар жил болгон барилддаг бишдээ.5 жилд 1 л удаа барилдаж байгаа шүүдээ.Тэгээд тухайн жилд нь түрүүлж байгаа хүний л жинхэнэ хоншоор ш дээ.Үүнд буруутгаад байх юм байхгүй байхаа.
loading...
Сайхан нийтлэл болжээ. Санжаадамба чи жаахан хүншгүй л дээ. Их юм бодоод л томроод яваад байдаг юм шиг байгаан. Зөндөө олон бөхчүүд болон чамайг мэддэг хүмүүс чинь тэгж байсан. Чи овилгогүй энэ зангаа засахгүй бол хараал идсэн заан л болно шүү. Анх Ганбат гарч ирж байхадаа хичнээн овилгоггүй ч чам шиг хэтэрхий муухай байгаагүй юм шүү.
loading...
ene sanjaadambiig ih demjdeg blaa.tegsen denduu judaggui hun chanargui novsh bn le.manai ene holiin tsetsuud ch gej duursen heden ovgon.sodnomdorjiig yostoi luivardaj davsan.
loading...
Meddeg yum shih hutsaj bnaaa Sanjaag muulj bgaa buusnvvd ta nar buh meddeg yum shig hutsaj bhaa boliowol taarna.bi muuchgvi ulsiin naadamd 4 dawj vzsen aimgiin tsoltoi buh bndaa medej bna.Sanjaa 100% dawsan tegd ch Sodnomiig bodwol tgej neg ih huurch sagsuurch dawhiad bdag hvn bish.Munhbaatar bol 100% unasan yum shvvv bichleg harsan ch ter bas Bichlegees harahad Bayarjawhlan Baasandorjid unsan yum bnleeshd
loading...
setgvvlch ergvv mal mini ee buh medej huts za gulug mini sanjaa barts saongoogvi sangiin talaar barts songood sangi unasan yum mal mini
loading...
sxan niitlel boljee.. ene comment bichij bgaa garuud niitleliig n sain unshchihaad sain muug n helj bai l daa..
deerh bagi geh nohort sxan bichij bgaa negniigee ingej muu ugeer bulj bdag. sangiin talaar barits songoson bolovch sanjaa bariulahgui gediij bariulahgui olon dahin davtaad olnii buhimdaliig hurgej hurgej neg ym bariulsan bolood tavihad sanjaa sangiig unagasan.. uuniig uzsen harsan humuus bugd l harsan baih… deerh niitlegch ch gesen uneneer l bichsen bna.. sain har tgd busdiigaa muulj bai ..
Цэргийн хурц арслан ингэж “новширч” байж нэг юм барьц өгч, хаяж, улсын харцага цолны болзол хангалаа.
ehleed sain oilgoj unshchihaad daraa n busdiigaa muu helj bai l daa… iim yavtsgui, tsoohuulee horvood uldchiheed negniigee uzehee bsan archaagui zan bidend odoo yamarch hereggui ..
tugsguld n helehed: Busdiin muug harahiinhaa omno ooriigoo sain har… bi ch gesen hicheej yavaa negen..
loading...
sanjaa bol novsh shig l barildsan … Baterdene iig harin nyamdorj novsh shig olond haruulsan harin uuruu neree tseverlej usuhbayariig davsandaa gehdee huvsguliin 2 uneheer haramsmaar…. nutag usaar ni doromjilson doo muu nyamdorj amisgaaa
loading...
howsgoliin 2 boh uneheer haramsaltai. yalanguya sodnomdorj. zasuuliin l buruu. tuunes yas ym ni dere sanjaadambaas sodnomdorj iluu bhaa. tsaashdaa hen hen boloh ni medegdenee ard tumen min.
loading...
sanjaa neg nobsh yumaa
sodnomoo d aluullaa biz dee
bartsaa aldaad uhej baina lee sh dee
tiim l mundag yum bol aldahgyi baih n yagaa be
loading...
sanjaa ugaasaaa bagiin deerelhuu, onigroo, mash buduuleg hun bh shig bsan.odoo harin gaigui bolj dee gej bodoj blaa.say naadmaar torolho zangaa gargalaa daaa harin.sanjaa sodnom 2-in 2 dahi barildaand yalt ch gui barits zadraad sanjaagiin zasuul barij avaad. uuniig hun bur harsan.tiimees 5-iin tavaanaas hoish buh bolgon deer gamer tavih heregtei.naadmaar buh l suvag buh gargaad goy goy zarim barildaanuudiig harj chadahgui, argaa ydaad buh suvgaa erguulj davtaltiigni haigaad bdag.tehnik hogjson ued iim yum bh yosgui bolovuu.uuniig unshssan hun bur 6 davaanaas hoish buh tus bur deer gamer ajiluulah talaar am amandaa yrij zovloj bval hezee negen tsagt heregjig bh.
loading...
Монгол төрийнхөө их баяр наадам үндэсний бөхөө үзээгүй 2 жил болсон бна. Үнэхээр гоё нийтлэл болсон бна.Яг л төв цэнгэлдэхд бга юм шиг. Зарим хүмүүс яах гэж энд сэтгэгдэл үлдээдийн ” хүний бичсэн гоё нийтлэлийг уншаад ойлгохгүйм бол аль эсвэл хүнийг муу муухайгаар хараах гэж” Өрөөлийг хүндэлдгүй юмаа гэхэд өөрийгөө жаахан ч гэсэн хүндлэлдээ залуусаа!!!! Чиний бичсэн энэ хараал хэнд ч таалагдахгүй дараагийн 1 чам шиг нөхөр чамайг хараагаал бичнэшдээ. Чамд зориулсан энэ жаахан зайнд бусдыг битий хараалдаа залуусаа!!! пожалуйста!!! please!!!!
loading...
yag boditoi yum bicheh heregtei sanjaagiin huvid bol buruu baterdene huvid bol davsan shyy dee mongol tv geer byyr tod garsan munhbaatar arslangiin mur ni tyryylj hyrsen tegeed er ni barildaj bgaa buhchyyded yamar ch buruu bhgyi hyn uuriiguu davsan l gej boddog hundlungiin shyyg ch nar l yag zuv harah heregtei erhembayar bayarjavhland unasan bna lee
loading...
manai 2 huvsguliin buhiig muuhai hiileedee ene zunug uwguchuul. munhbaatar sodnom 2 uzuur turuu bulaaldahad gaihaad baihgui baijdee. AMJILT HUSII MUNHBAATAR SODNOMDORJOO
uneheer sain ni hoiton jil haruulna manai uujim ard tumeen. uls turchid ni hahuulaar ulsiinhaa bayalgiig hudaldaj awaad l, bayachuudad huuli ni uilchilehgui baihad, oros ni nefteeree boogood l hyatad ni gaalia haaj boogood l baihad, ard tumen ni ene ih bayalagtai gazar baij solongos yawah gej 3n udur gadaa honood l baihad ene heden shaldan buhuud yaj ch baisan hamaa yu bna. odoo udahgui saihan tsumiin hyagdald hordood l tolgoi uvduj mansuuraad l shil yum uuchihsan yum shig jarganaa. saihan 5n tolgoitoi uhaantai huuheduud turuud l.orj ursen munguur ni tomchuud gadaadad nargiad l. suh dalaital uher amar saihaan saihan. goviin tolgoinuudaar duuren hyataduud shawaad l oron suuts barij suugaad l. mongol izrail shig buldozeroor geriig ni tegshileed huuj chadah bish. aan ter uyed arai tsewereer uldeh ni manai huvsgul l bnaduu.
loading...
sanjaa shi goe bsn shu tsaashid ch haruulah heregt ugaasaa mnglchuud argagui sn huniig muulj kaip avdag blgui AMJILT SANJAA
loading...
Ene buhiin durem uu neg l bish ee
Shagj, Chimed, Lhagba 3-t abraga tsol nuhuj uguh hergetei sh dee ard tumen
loading...
уг нь содномдорж харамсалтай л юм,да санжаа луйвардаж л давсан ш дээ???
loading...
manai 2 huvsguliin buhiig muuhai hiileedee ene zunug uwguchuul. munhbaatar sodnom 2 uzuur turuu bulaaldahad gaihaad baihgui baijdee. AMJILT HUSII MUNHBAATAR SODNOMDORJOO
loading...
Sodnom bol sain boh shuu.. ireeduid ter zaan tsolnoos iluug n hurtehiig eruue do.. ter Monhbaatar bol yahav de.. bi neeh sain uneldeggui.. jaahan ongiroo ahmaduudaa hundelj suraagui juddaggui gej ahmad bohchuud zasuuluud n yarij baihiig unshij bsan uym bn
loading...
huush eee nairaigui nachin baihgui shuu.Boh medeg yum bol .Tom tsotoi ni amladag ni unen gehdee yaj ch bodson batorshih sanjaag mongogui bol hezeech avahgui ymar teneg bish .Aa harin tunasan ni bol bolj bna shuu tiim biz dee .Batorshih Sanjaadambaas 200 sayiig avsan shuu dee .Beleneer 120 iig erdenetiin 80 sayiin geree avaad l unemshiltei oichson doo .Mongogui bol tunddag l baihgui yu daaaaaaaaaaaaaaaaaa
loading...
Mongolchuudaa. buhiin durmee unshchihaad herelduul yasiim be? Baritstai bhad hiij ehelsen mehnii yawtsad barits zadarsan tohioldold barildaaniig zogsoodoggui yum. Baritstai bhdaa ehelj meh hiisen, meh urgeljilj yawj bhad barits zadarwal zadarsand tootsdoggui yum shude. herwee sodnomdorj ter mehend togtson bol dahij meh urgeljluulj hiij bolohgui, barits zadarsnar tootsdog yum. eniig sn oilgotsgoo mongolchuudaa
loading...
hovsgoliin boh 7davj boldoggui naadam yum bnalee sanjaadamba daan ch dee olon shn demjdeg humuusiinhee itgeliig salhind hiisgeed l haylaada ohinshi zan gargasandaa sodnom bol boh shu hajuud ni sodnomd amjilt avarga bolooroi gj erooe
loading...
Ta bichig useg meddiin bna, uyeleed unshij chaddiin bna, hayaltsaanii barits tavigdah l yum bol barildaan zogsoh uchirtai bdiin za yu tsagaan horhoiton guai. Otgoo harin unen yum yarilaa shuu, sanjaag bish nuguu 2oos ni amlah bsii shd. Mungu gdg zuil zaluuhaan buhchuudiig hurtel nairaand duudaj bn shuu. BAS shine avarga maani sanjaatai barildahaar garahiin umnu ”Bi ene muu huuhdiig tenger haruulaad ugnuu ” gj helcheed garsan yum bn lee. So hartsagad amjilt
loading...
sanjaa damba chin hudlaashdeee muu nus mongoor nachin bolsiishdee bi mediishdeee hudlaa gar shvdee naadah chin dandaa tegdiin mongo gokoos awsiishdee bi ogj bhad n harj bsn shvdee manaihan damba hudlaaa hudlaaa
loading...
sanjaa muu golog, er hunii shinjgui archaagui bandi. manai sok hichneen shan baritsaa ogloodoo. hoimori nutgiin shan huu tiim baidag yum
loading...
sanjaa chi tiim sn l yum bol daraa jil tsoloo ahiulaarai chamaig harnaa chi monhbatad aluullaa biz dee archaagvi 5iin dawaanaas hoish chinii bvh dawaa bulhai bsan shd er hvnd chini bas judag bna daa mongol bohod bas judag gj bna daa chi er ni bishee chamaig gaigvi yum bh gsn chini gai daguulsan negen bna shd dopingiin shinjilgeenii hariug yagaad helehgvi bga yum be ene sanjaa ter dotor ni husaj l bgaa daa ta nar harj l bgaarai
loading...
uvsiin bohchuud-s bolgoomjil uvsiin tsolgui zaluul samjaag davndaa uvs aimar yumoo
loading...
санжаа уншдаг ч болоосой сэтгэгдэл бичиж байгаа бол бодит юм бичээч дүрмийн дагуу юу болоогүй засуулууд хойноос тэврээд авсан байхад л хаячаад дэвээд. угаасаа архангайхан ч мэддэг шдээ хүн муутай манж амьтан гэж. бас арайчдээ юуны тулд хэнээр хүндлүүлэх гэж тэгдэг байна гайгүй сайхан нэр хүндээ нулимчихсан залуу даа арчаагүй дэндүү жудаггүй
loading...
Санжаадамба, Содномдорж 2-ын эхний барилдааны талаар яагаад ярихгүй байна. Содном унаж яваад нуруу нь ширээн дээр таарсан. Тэгэхэд засуул, хөлийн цэц барьцаар нь сунгуулдаг наасан. Эндээс л хамаг юм нь эхэлсэн ш дээ. Гарын даа, хөлийн цэц гэж хөгшчүүл ирээд суучихсан, шийдвэр ч гаргаж чадахгүй. Техник технологоо ашиглаад будилаантайг харж болно доо. Хуучнаасаа салах дургуй улс юм аа. Хэдэн онд ч билээ одоогийн улсын арслан Мөнх-эрдэнэ, улсын заан Бямбадорж 2-ын барилдаан байсан байхаа. Мөнх-эрдэнэ улсын начин болж байсан барилдааныг ТВ-ийн бичлэгийг удаашруулж үзүүлээд л Бямбадоржийн толгой эхэлж хүрсэн гээд Мөнх-эрдэнийг давуулж байсан санагдах юм. Тэрэн шиг яагаад ажиллаж болдоггүй юм болоо.
loading...
Ta nar sanjaa dambiig l eornhiidoo muulsan bnldaa undesnii bohod nutag us gsn ylgaa l garaad bga ym Yg ys yman deer sodnom dorj ulsiin nachin bolsnoosoo hoish nowsh bolsn bnlee aimgiin arslan bhdaa mash hurts barildaantai bsn harin odoo talbai zahlaal zugtaad barits songohiig l huleedg bolsn bnlee barildku humuusiig chileej bga nowshiig sanjaa shireen deer monstluulsan zow archaaguidee sodnom unasan tiim l archaatai bsiin bol sodnom sanjaag barildii ghd barildh bsiin chadaj bga ymand arga bhgui ee gehdee sda ys yman deer dopingiin shinjilgee awaad l bdg jin jingeer barildj bga bish teruugeer yadiin herglwel hergln l bzdee sumo ch gsn doping zowshoordg shdee
loading...
sanjaa muu tarianii huuhed zugeer bgaarai sodnomiin derged chi huuheldeen baas
loading...
ЭНЭ ШОДОЖ БАРЬЦ СОНГОЖ БАРИЛДДАГГИЙГ БОЛЬМООР БАЙНАА. 10-20 МИН БАРИЛДААД ХАЯЛЦАХГҮЙ БОЛ БАРЬЦ СОНГОНО ГЭСЭН ЧИНЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭЭ. БАРЬЦАА САЙН БАРИАЛ БОЛ ХАЯЛАА ШДЭЭ. ТЭГЭЭЛ БАРЬЦ СОНГОХЫГ ХҮРТЭЛ ДҮРМЭНДЭЭ ТУСГАЧИХСАН. ТЭР НЬ 2-3 ХАН СОНГОЛТТОЙ. ТЭРИЙГ САЙН ХИЙДЭГ БОЛ АВАРГА БОЛЛОО ХӨӨРХИЙ. УУЛ НЬ ҮНДЭСНИЙ БӨХ 600 МЭХТЭЙ ГЭДЭГ БАЙСАН БИШ БИЛҮҮ. ОДОО 2-3 ААР ХЭМЖИГДЛЭЭ ГЭЖҮҮ. ЭНЭ ЧИНЬ БӨХ БИШ ШОО ХАЯХ ТӨДИЙ Л БОЛЖ БАЙНА. ХЭНИЙ ТАЛД АЗ НЬ ИВЭЭНЭ ТЭР НЬ ДАВНА. БӨХ БИШ ШОО ХАЯУУЛДАГ ТЭМЦЭЭН ЮМУУ ХААШАА ЮМ. ТИЙМ БОЛОХООР ДАХИЖ ХЭЗЭЭ Ч ДАРХАН АВАРГА ТӨРӨХГҮЙ, ДАЯН АВАРГА Ч ТӨРӨХГҮЙ. ДАЛАЙ АВАРГА Л ТӨРВӨЛ ОЙРЫН 100 ЖИЛД Л ТӨРЖ МАГАДГҮЙ. ДАЛАЙЦЭРЭН МИНЬ БИДНИЙГЭЭ ОЛОН ЖИЛ БАЯРЛУУЛААРАЙ ГЭДЭГ ҮГ БАЙХГҮЙ ЭЭ. УЧИР НЬ ӨНГӨРСӨН ЖИЛ “АЗААР” ТӨРСӨН АРСЛАН, АВАРГА ШОДООД ДООД ДАВААНУУДДАА ӨНХӨРЧИХ ЮМ. ДАХИН ЖИШЭЭ ХЭЛЬЕ: МӨНХ-ЭРДЭНЭ БАТ-ЭРДЭНЭ 2 ЫН ҮЕД ШОДОХ БАЙСАН БОЛ ӨДИЙД МӨНХ-ЭРДЭНЭ ЛАВ ДАЛАЙ АВАРГАТАЙ БАЙХ ЭСХҮЛ ШАЛ ӨӨР БӨХ ШОДООД БАРЬЦ СОНГООД МАНЬ 2 ЫГОО ХАЯЧИХСАН Л БАЙХГҮЙ ЮУ. ЮУН ДАРХАН АВАРГА БАТ-ЭРДЭНЭ. БИ БАТ-ЭРДЭНЭ АВАРГЫГ ХҮНДЭЛДЭГ Л ДЭЭ. ДААНЧ ДҮРМЭЭР БОЛ ТИЙМ БӨХ ХЭЗЭЭ Ч ТӨРӨХГҮЙНЭЭ. БӨХ ГЭДЭГ ЧИНЬ БАТ БЭХИЙН НЭР БИШҮҮ. БӨХЧҮҮДЭЭ ЯДАРЛАА ГЭЭД БАЙГАА ЮМУУ. ҮЗЭГЧДЭЭ ЯДРААЛАА ГЭЭД БАЙГАА ЮМУУ. ӨДӨРЖИН НОЦОЛДОЖ БАЙЖ ЭРИЙН ГАЙХАМШИГ ЖИНХЭНЭ УРАН МЭХ АВХААЛЖ САМБАА, ЭЦЭЖ ЦУЦАХГҮЙ БАЙДЛЫГ ҮЗҮҮЛНЭ БИЗДЭЭ. ОДОО ЭНЭ БӨХЧҮҮД 20 МИН БАРИЛДААЛ ЯДАРСАН ЦУЦСАН Л УЛСУУД. ИЙМ БӨХ ГЭЖ ХЭЛЭГДЭХҮҮ. ЯДАЖ ЭНЭ ХУГАЦААГ ДООД ТАЛ НЬ 60 МИН БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭЖ БАЙЖ ҮЗЭХ ЮМТАЙ, ХАРАХ АВАРГАТАЙ БОЛНО. МОНГОЛ БӨХИЙН МИНЬ ХИЙМОРЬ ДЭЭШЭЭ БАЙГ.
loading...
энэ санжаа чинь бичиг үсэг мэддэггүй юм гэнэлээ. та нар муулж гоочлоод ямар ч нэмэр алга цаадах чинь уншиж чадахгүй хаха. Угийн жудаг муутай хөөрцөн хөөсөн мантуу ш дээ энэ чихмэл туучий монгол бөхөөр хол явахгүй харж л байгаарай Монголын ард түмний урд булай булхайгаа дэлгэсээр л байх болно. 5 давааг 260 саяаар авсан гээд яриа дэлсэж байна лээ ортой байхаа
loading...
sanjaa batorshihod 200 sayiig ogson geed bhad ooroo davsan ym shig bichih ym
loading...
Hi ene unen oguulleg bn. Boh bol odoo neg jujig yumdaa boh uzsenees teatr-t ochood jujig uzsen ni hamaagui deer yadaj l mergejliin jujigchid. Sanjaadamba bol buhiin boosgii, hovsgholiihond haraalgaj uheh gej bgaan teneg ats chini
loading...