loading...
Хөлбөмбөг хэдий спорт боловч хатуу ширүүн тулааны талбар юм . Гэхдээ энэ тулаан хэмжээнээсээ хэтэрсэн тохиолдолд спортын бус алдаа болон хувирдаг билээ. Үүний хамгийн сүүлийн жишээ бол саяхан Бразилийн цомын тэмцээнд Sport Recife болон Vasco da Gama багуудын тоглолтын үеэр Sport-ийн хаалгач Густаво талбайн голд зогсож байсан эсрэг багийн тоглогч Эливельтоний ар шилэнд нь тийрч унагажээ . Эливельтонийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд азаар хүнд бэртэл аваагүй гэв. Харин хэргийн эзэн багаасаа зугтан алга болсон байна. Түүнийг хүн алхаар завдсан хэмээн шүүхэд дуудах гэнэ. Энэхүү кун-фу тийрэлт нь хөлбөмбөгийн түүхэн дэхь аймшигтай алдаануудын тоонд багтахаас аргагүй.

2009 онд Нюрнбергийн багийн ахлагч Вольф Вольфсбургийн Эдин Жекогийн нүүрэнд тийрч унагаасан юм. Харин шүүгч түүнд шар хуудас ч өгөөгүй салжээ.

2004 онд аваргуудын лигийн тоглолтын үеэр Францеско Тотти Леверкузений Рамеловийн нуруун дээр дэвсжээ.

2006 оны дэлхийн аваргын өмнөхөн Франц болон Хятадын шигшээ багууд тоглосон юм. Энэ тоглолтонд хятад тоглогч Жибреаль Сиссегийн шилбэ рүү өшиглөж хугалжээ.

1981 онд Билифельд Брементэй хийсэн тоглолтонд Эвальд Лиэнен аймшигтай гэмтэл авсан юм. Бремений Ноберт Зийгман түүний баруун гуяны булчинг 25 см урттай зүсжээ. Шарх маш гүн байсан ба түүний яс хүртэл харагдаж байжээ.

Бөмбөг хэдий өөр газар өнгөрсөн ч Барсагийн хаалгач Валдес Копенхагений довтлогч Н Доег дайран унагаасан юм.

2008 онд Бирмингэм Ситигийн Мартин Тэйлор Арсеналын Эдуардо да Силваг маш хэрцгий гэмтээсэн юм. Хөл нь хугарсан болхоор эмч нар түүнийг дахин тоглох боломжгүй гэж таамаглаж байсан хэдий ч нэг жилийн дараа талбайд эргэн ирж 2 гоол оруулжээ. Одоо тэрээр Шахтёр Донецкт тоглож байгаа юм.


Кевин Боатенг Принцийн хийсэн алдаа 2010 оны дэлхийн аваргад багаа ахлаж тоглох байсан Михаэль Баллакийг өнжүүлэх болсон юм. Тэр үнэхээр ширүүн тоглогч гэдгээ 2009 онд харуулж байв. Дортмунд Вольфсбургтэй тоглох үеэр Хасабегийн нүүрэнд түүний гутлын мөр гарсан юм.

Австрийн лигийн 2010 оны тоглолтонд Ред Булл багийн хаалгач Густафссоны хөлийг Лукас Крагл хуга гишгэв.

2008 онд Вердерийн хаалгач Тим Вийзе Ивица Оличийн нүүр лүү өшиглөж бүдүүлэг алдаа гаргасан юм. “Кайзер” Бекенбауэр энэ түүнийг “аминд халдах оролдлого” хэмээн хатуу шүүмжилж байв.

1982 оны дэлхийн аваргын хагас шигшээд Германы хаалгач Тони Шумахер Францын Батистоныг хайр найргүй дайран унагажээ. Батистон нилээд хэдэн шүднээсээ салсан гэдэг.

2011 оны 3-р сард Ливерпүүлийн Жэми Карегер Манчестерийн Нанигын шилбэ рүү өшиглөж гэмтээжээ.

Өмнөд Африкийн багуудын хоорондох тоглолтонд Муамба гэгч эсрэг талын тоглогчийн шилбийг хуга гишгэжээ.


Хамгийн сүүлд “Де Ёонгдох” нэрийн эзэн Недерландын Нигел Де Ёонгийн талаар өгүүлэх нь зүйтэй. Хэдийгээр АС Миланы “галзуу нохой” Гаттузог олон хүн ширүүн гэгддэг боловч Де Ёонг эсрэг тоглогчоо хүнд гэмтээдэг илүү догшин этгээд юм. Тэрээр АНУ –Недерландын тоглолтонд Стюарт Холденийг хүнд бэртээж, Испаний эсрэг хийсэн тоглолтонд Алонсогийн цээжинд тийрсэн нь олны дургүйцлийг төрүүлж байв. Английн пример лигийн 2010 оны Ман Сити –Нюкастлийн тоглолтонд Бен Афрагийн бөмбөгтэй тоглосон боловч хөлийг хугалах хүртэл гэмтэл учруулжээ. Недерландын дасгалжуулагч Берт фон Маверик энэ явдлын дараа шигшээ багаас түүний нэрийг хассан юм.
loading...




1981 онд Билифельд Брементэй хийсэн тоглолтонд Эвальд Лиэнен аймшигтай гэмтэл авсан юм. Бремений Ноберт Зийгман түүний баруун гуяны булчинг 25 см урттай зүсжээ. Шарх маш гүн байсан ба түүний яс хүртэл харагдаж байжээ.ямар аймар юм аяаяа дотор арзаачлаа
loading...
De Jong unen hertsgii sda shuu
loading...
De Jong bagt unen heregtei toglogch shuu! Esreg bagiin toglogch nar ni urgelj aij togloltiin temp ni aldagddag
loading...
za ter nani.iin gemtel enend orohgui ch ugui , hudlaa jujig taviad bsan biz dee jaahan tsus garah ni garch bsan orilj unasnaa shuugch harahgui bolohoorr zuger bosoj ochsonoo butsaj holoo barij unaj entr unen jujigchin gar daraagiin toirgoos ni l toglood ehlee biz dee , jong bol harin shiruun gar bsan
loading...
Eoooe ter hugarch bgaag n harsan chin…………………………
loading...
malchin yamar shaad gar we, nani nileen xeden toirog unjsun shvv, chi tegj nani shig ushigluusen bol udiid dogolon jiba tsarailaad yawj bx bsn biz, de jong shiruun shvv, gxdee bairlaldaa shildeg n.
loading...
Nani toglolt onjson shdee, Carragher zavaan toglodog ugaasa, muuhai jiisen, De Jong shal mahan tolgoi, football bish kickboxing toglovol taarsan novsh
loading...
manai cechiig tarhiig n hagalsan gariig (Reading Hunt) bichehgui odoo tankchin bolood yavj l bna
loading...
Nani ntriin bertel bol yu ch bish shuu dee. Joohon tsus l garsan baih. Mgl hun hezee ch muu Portugal sheesees sulbagar baihgui l baih shuu. Muusain maningiin daldaganasan sheesnuud amaa medej hutsaarai!!!!!!!!!
loading...
arsenal stoketei togolson toglolt ramseygiiin bertel yasiiin ter bas aimar bsiishd
loading...
Барсагийн хаалгач Валдес yg nogoodoxiig ni shaasan b.na shdee xaxa
loading...
Ramsey-n bertel bhgui bnsh dee
loading...
Nani бол зайл л байна. Рамсигийн гэмтэл аймар байсан, тэр гуя нь урагддаг бол арай л аймар байнаа
loading...
zarim ni bol aimar l yum zarim ni bol arai bichee hertsgii gecheed iiim bertluud orulad bhda yadiin holbombogt iimerhuu bertel zondoo baidagshdee
loading...
Арсеналын Рамсейгийн хажууд Нанигийнх зүгээр шалбархай ш дээ. Юун сүртэй энэ дунд оруулдаг юм
loading...
Ramsey-n holiig hugaldag togloltiin omnohon diaby-giin holiig n bas hugalaad, arsenal chin baahan hugarhai holtei humuustei bolson sanagdana, iimerhuu hertsgii aldaa gargasan garuudiin togloh erhiig n todorhoi hugatsaagaar hasmaar yum…..
loading...
Ramesygiin holiig hugaldag gar chini Stoke-n capitan Showkross bizdee.. aimar hugalsan…Nani C.Ronaldo 2 ugasa mangar jvjigchin pisda golognvvd
loading...
ter guyn uragddag iin ved shipi mair bjdeeee iiii aimar ban
loading...