Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Манчестер Сити » Агуеро “Шинэ амьдралдаа хурдан дасна аа”

GD Star Rating
loading...

35 сая фунтээр Манчестер Ситигийн эгнээнд нэгдсэн Серхио Агуеро Англи маягийн амьдралд хурдан дасна гэдэгтээ итгэлтэй байна. Тэрээр шигшээ багийн анд Карлос Тевесийн орон зайг нөхөхөөр Манчестерт газардсан. Харин Тевесийн багаас явах асуудал гацаанд ороод байгаа   учраас ирэх улиралд эдгээр довтлогчид хамтдаа талбайд гарч ч болно.

Агуерог  Манчестерт ирэхэд шигшээ багийн анд Пабло  Сабалета хамгийн их нөлөөлсөн ажээ. Ситигийн албан ёсны сайтад өгсөн ярилцлагадаа тэрээр ” Сабалета  надад энэ багийн талаар эерэг зүйлс ярьж өгсөн. Багийн бүрэлдэхүүн болон, уур амьсгалыг маш таатай гэж хэлсэн болохоор би энд ирэхээр шийдсэн” хэмээжээ.

“Премьер лиг тоглох нь миний мөрөөдөл байсан. Тийм болохоор агентуудаасаа чадах бүхнээ хийхийг хүссэн. Тэд ч миний итгэлийг алдалгүй энэ хэлэлцээрийг бодитой болгож чадлаа”

Мөн өөрийн гэр бүлийн талаар. “Тэд надтай хамт нүүж ирсэн. Бидний таньдаг найзууд энэ хотод цөөнгүй бий. Тийм болохоор уйдахгүй байх. Бас Макситай (Родригез)-тэй холбоотой байгаа. Эндхийн амьдралд хурдан дасна гэдэгтээ итгэлтэй байна”. гэжээ. Агуерогийн эхнэр Жианнина ,Диего Марадонагийн охин гэдгийг та бүхэн мэдэх байх. Хосууд Бенжамин хүүтэйгээ хамт амьдардаг.

Энэ хооронд Атлетико Мадрид багийн ерөнхийлөгч Энрике Черезо одоо болтол Агуерог ийм зам сонгосонд гайхсаар байгаагаа нуусангүй. “Энэ асуудал нэг тийшээ болсон гэдгийг мэдэж байна л даа. Гэхдээ яагаад түүнийг ийм шийдвар гаргасанд гайхаж л байна. Ирэх улирлыг Агуерогүй эхлүүлнэ гэхэд бас эвгүй л санагдаж байна”

Өдгөө 23 настай Агуеро Манчестерийн багтай  5 жилийн гэрээ байгуулсан. Шинэ багтаа тэрээр 16 дугаарыг зүүх юм.

 

GD Star Rating
loading...
Агуеро "Шинэ амьдралдаа хурдан дасна аа", 9.4 out of 10 based on 12 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. ManUnited says:

    ingehed tevez exner huuhedeesee hol xetsvv bna geed gonshigonood bxaar tsug manchestert amidarch yagaad boldoggvi yum bol, mancini tei taaraxgvi boloxooroo l yawax geed bdg bxaa minii bodloor. Aguero neeree l sonin songolt hiilee dee,

    GD Star Rating
    loading...
  2. amraa says:

    citi tegeed odoo heniig adebayor iin araas oruulah gj bndaa,dzeko tevez balotelli yu?

    GD Star Rating
    loading...
  3. Zidane says:

    hmmm………………. teneg al ve yadaj uur bagt orku enenii orond tothenham uymuu arsenal ednariin negendch umuu ochichkuuu ochij ochij mongoor bvhniig shiiddeg hogiin bagt orchihiimdaa .. za yahav harjil baiya

    GD Star Rating
    loading...
  4. zorigoo says:

    yayaya city changarch bna shuu

    GD Star Rating
    loading...
  5. manchini demii l ym hiileede aguero iluu yu tevez iluu yu ?
    tevez cityd avgai huuhde avchirhiig husjiin ntr gd zondoo l yrjiisan hamgiin gol ni angliru oruulahgui gd bga ym bna le tevez copa amerika yvbal haramsaltrai l bna tottonhem ym uu esvel real ru yvbal zugeer sanagdjiin

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: