loading...
Абу Диаби улирлын эхлэлийг шагайны бэртлээс болж өнжихөөр болжээ. 2006 оноос хойш Франц хагас хамгаалагч бэртэл гэмтлийн асуудлаас ангижирч чадахгүй байгаа. Өнгөрсөн улиралд л гэхэд тэрээр дөнгөж 13 лигийн тоглолтонд л оролцсон юм.
Осер багийн экс тоглогч шагайны мэс засалд удахгүй орох учраас улирлын эхлэлийг өнжих бололтой. Арсене Венгер багийнхаа албан ёсны сайтад “Найман сарын сүүл гэхэд эргэж ирэхээ бид тооцож байгаа. Мэс заслын дараа бүрэн эдгэртэл нь бид хүлээх хэрэгтэй болох нь” хэмээжээ.
Мөн Буучдаас Тео Валкотт шагайны бага зэргийн асуудалтай байгаа учраас багийнхаа бэлтгэлийг хэсэг хугацаанд өнжих ажээ.
loading...




shal hereggui so so medee hiih ymaa
loading...