Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Салхи эргэлээ

GD Star Rating
loading...

NBA-гийн ажил хаялт зарлагдсанаас сарын дараа сөргөлдөгч талууд дахин ширээний ард суухаар боллоо. Холбооны комиссар Дэвид Стерн болон тоглогчдын холбооны ерөнхий  захирал Билли Хантер нар ирэх даваа гаригт асуудлыг дахин хэлэлцэж үзэхээр тохиролцжээ. NBA-гийн багийн эзэд өнгөрсөн 7 сарын 1-нд локаут зарлаж байгааг мэдэгдсэн. Ийнхүү 1998 оноос хойш анх удаа дэлхийн хамгийн хүчтэй сагсанбөмбөгийн лиг завсарлахад хүрсэн юм.

Даваа гаригт явагдах хуралд  Стерн,  Хантераас гадна NBA-гийн төлөөлөгчи Адам Силвер, тоглогчдын холбооны ерөнхийлөгч Дерек Фишер, багуудын эздийг төлөөлж “Сан Антонио Сперс” багийн эзэн Петер Холт нар оролцох юм. Хамгийн сүүлд талууд 6 сарын 30-нд уулзахад тоглогчдын холбоо 6 жилийн гэрээ санал болгосон. Үүндээ  холбооноос олох орлогын 57 хувийг авдаг байснаа 54.6 болгон бууруулах санал тавьсан. Харин багийн эздийн холбоо үүнээс мэдээж бага мөнгийг тоглогчдын цалинд зарцуулахыг хүсч байсан. Тэд 10 жилийн хугацаанд тоглогчдын цалинд жил бүр 2 тэрбумыг төсөвлөхийг хүсч буй. Өнгөрсөн улиралд NBA-гийн 30 багийн 22 нь алдагдалтай ажилласан санхүүгийн тооцоо гарсан. Тиймээс багийн эздийн хувьд улирал эхлэхгүй бол ямар нэгэн алдагдал хүлээхгүй гэсэн үг.

Гэхдээ тоглогчдын зүгээс тэдэнд  их шахалт үзүүлж байгаа учраас асуудлыг дахин харж үзэхээс өөр аргагүй болжээ. Юутай ч гэсэн сагсанбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг NBA-н локаут цуцлагдах найдвар байна.

GD Star Rating
loading...
Салхи эргэлээ , 9.8 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. Boldtseren says:

    Za yamar ch bsan tsutslagdah naidwar bga bol yamaida. Sanaa zowj l bna shuu NBA uzehgui bna gehees. Toglogch nar n l sain shahalt uzuuleed bwal heregtei ch yum shg neg taldaa.

    GD Star Rating
    loading...
  2. King James says:

    Ганц үздэг спорт маань шүү дээ. Зөвшилцөлд хүрээсэй билээ.

    GD Star Rating
    loading...
  3. Amka says:

    Hooe tanai site shine medee oruulaachee.

    GD Star Rating
    loading...
  4. Tselmeg says:

    Uchigdur The Oregonian-d Owners vs Owners buyu bagiin ezduud enehuu ajil hayltiin yvtsad negdmel bair suuritai bish baigaa talaar shivnee ali hediin tarhsan tuhai medeelsen baina (neleed heden NBA-n eh survalj). Heseg bagiin ezed odoogiin toglogchdiin sanaliig huleen avahad belen tudiigui ali boloh hurdan shine gereeg (Collective Bargaining Agreement) baiguulah bodoltoi baigaa bol ihenh heseg n “lockout”-iig ireh 1 sar buyu tuunees deesh hugatsaand urgeljluuleh huseltei baigaa ajee. Uchir n odoogiin tsalingiin systemiig NBA bolon toglogchdiin holboonoos uurchluh shaardlagatai gesen hatuu bair suuritai baigaa ym baina.
    New York, LA, Sacramento zereg tom zah zeeltei hotod bairaldag bagiin huvid lockout urgeljleh n tiim ch ahigtai bus, busad jijig market tai baguud boloh Milwaukee, SA, New Orleans zeregt lockout duusval urgeljluulen aldagdal huleeh magadlal undur baigaa ym.
    Ymartai ch bagiin ezed all in same page buyu atgasan gar shig negdmel baigaa n todorhoi boljee.

    GD Star Rating
    loading...
  5. Tselmeg says:

    negdmel bish baigaa n shuu

    GD Star Rating
    loading...
  6. ooyoo says:

    tiimee hairtai sport min NBA hurdan ihleese tanai SITEiin hamt olon bas tsag aldahgvi NBA g bainga medeelelj baigaasai gej hvsej bna amjilt hvsie

    GD Star Rating
    loading...
  7. Vinsanity says:

    uliral ehleh hugatsaandaa ehleh bhaa!udku tsutslagdchih bh!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: