loading...
2011 оны улирлын 11 дэх гараа.
Формула-1 зуны амралтын өмнөх сүүлийн буюу Унгарын гран при 7-р сарын 29- 31 –ний хооронд явагдана.
Унгарт жилд 20 сая гаруй жуулчид айлчилдгаас тэн хагас нь Дунай мөрний эрэгт орших хамгийн үзэсгэлэнт хот Будапештыг зорьж ирдэг. Уран барилгууд, түүхийн үнэт үзмэрүүд, баялаг цуглуулгатай музей зэрэг нүд хужирлах сайхан зүйл олон бий. 1,7 сая орчим оршин суугчтай нийслэл Будапешт нь улсынхаа хамгийн том хот нь юм.
Унгарын гран-при 1986 онд анх удаа зохиогдож байснаараа Формула-1 ийн шинэ үеийн уралдаанд тооцогдоно. Тухайн үеийн соц улсад явагдаж байсан анхны гран-приг үзэхээр гурван өдрийн турш 260 000 үзэгчид сонирхож байжээ.
Формула-1 ийн толгойлогч Берни Экклстоуний хүйтэн дайны үеийн хаалттай ,төмөр хөшигний цаана уралдаан зохиох санаа нь 80-аад оноос төрсөн гэдэг. Коммунистуудын зүрх болсон Москвад гран-при зохион явуулах гэсэн түүний оролдлого, зөвлөлтийн удирдагчдын шийдвэрт тас цохигджээ. Гэсэн ч тэр зүүн европд Формула-1 ийн гран-приг “гэр оронтой” болгон төвхнүүлэх оролдлогоо орхисонгүй. 1983 онд тэрээр Унгарт айлчлан, Мажарын-автоклубын тусламж дэмжлэгтэйгээр төр засгийн удирдлагуудтай уулзаж амжив. Түүний яриа тэдэнд итгэл үнэмшил төрүүлж чадсанаар Будапештээс хойд зүгт 20 км зайд орших газарт тогтмол уралдаан явуулдаг зам барих шийдвэр гаргажээ.
Зуны халуун өдрүүдэд тохиож байгаагаар Малайзийн уралдаантай зүйрлэхүйц аагим халуунд, 70 тойрог хөлсөө урсгах нисгэгч нарт хатуухан даваа болох юм. Нутгийн онцлогоос болж зам, шороо тоос ихтэй, гулгаатай байна. Мөн шахуу давчуу эргэлтүүд нь Монакогийн уралдааны замын хүнд нөхцөлүүдтэй төстэй. Зарим нь зүүний Монако гэж бас нэрлэдэг билээ. Дундаж хурд нь 180 км цагтхүрдгээрээ удаан замд тооцогдоно. Багууд Унгарын уралдаанд моторын үзүүлэлт, аэродинамик, тоормосноос илүүтэй машины тэнцвэржилт, дугуйны замтай барьцалдах чанар болон элэгдэлд гол анхаарлаа хандуулдаг билээ.
Замын урт-4.381 м
Тойрог-70
Нийт зам-306,663 кмАсфальтын чанар -долгионтой
Дугуйны хольц-зөөлөн
Дугуйны элэгдэл-дундаас дээш
Тоормосны элэгдэл-их
Бүтэн хаазлах хувь-58 %
Хамгийн өндөр хурдны хэмжээ-291 км/цаг
Бүтэн хаазлах хамгийн урт хэсэг -750 метр (12 сек)
Шатхуун зарцуулалт-бага
Чиглэл -цагийн зүүний дагуу
Зүүн тийш эргэлт-6
Баруун тийш эргэлт-8
Унгарын уралдааны хамгийн хүчтэй тоормослох хэсэг бол Гараа болон Барианы шулуун замын дараахэргэлт юм. Нисгэгч нар 2 секундэд 190 км цагаас тоормослох ёстой. Үүнээс 5,2 G-хүч үүснэ.

Өнөөдөр эхэлж байгаа гран пригийн эхний болон 2 дахь чөлөөт уралдаанд Макларений Хэмилтон тэргүүлэв. Нюрбургрингийн уралдаанаас дөнгөж тав хоногын дараа Макларен хүчирхэг хэвээрээ байгаа харуулав.
Өмнө нь Силверстоунд Алонсо, Нюрбургрингэд Хэмилтон түрүүлсэн харин долдугаар сард үлдэж байгаа сүүлийн Ред Булл уралдаанд түрүүлж чадахуу ? гэдэг асуулт үлдэж байна.
fh
loading...



