loading...
“Алтай констракшн” компани Монгол улсад авто,мото спортыг хөгжүүлэх ,шинэ залуу тамирчдыг бэлдэх ,одоо сайн уралдаж байгаа тамирчдадаа дэмжлэг үзүүлэх зорилгоор Үндэсний авто ,мото спортын клубийг байгууллаа.Тус клубт Ази тивийн аварга Э.Халиунболд ,авто спортын шилдэг тамирчин ОУХМ Д.Болдбаатар ,авто спортын дэд мастер Х.Батболд зэрэг тамирчид ороод байгаа аж. Шинэ клубт нээлтээ хийж ,анхны уралдаанаа Морингийн даваанд зохион байгуулжээ.Мотоциклын бартаат замын уралдааны 85 сс ангилалд эхний байруудыг Э.Итгэлхүслэн ,П,Төрбат, Х.Баттүшиг , П.Эрдэнэпүрэв нар эзэлсэн бол 125 сс А ангилалд ОУХМ Э.Халиунболд түрүүлж,дэд мастер Э.Баяржаргал , Т.Нямдаваа нар удаалав.
Харин 125 сс Б ангилалд мастер Х.Мөнхболор түрүүлж ,дэд мастер А.Дашдорж, А.Пүрэвдорж нар мөнгө ,хүрэл медалийн болзол хангажээ. Эндуро буюу байгалийн саадтай замаар уралдах төрлийн А хэсэгт дэд мастер Э.Баяржаргал түрүүлж,удаах байруудад дэд мастер Ч.Оргил , ОУХМ Э.Халиунболд нар орсон.
Б хэсгийн уралдааны эхний гурван байрт дэд мастер А.Дашдорж ,А.Пүрэвдорж, 2-р зэргийн тамирчин Д.Дамдиндорж нар шалгарсан байна. Түүнчлэн энэ өдрүүдэд Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн нэрэмжит мотоциклын бартаат замын уралдаан хоёр ангилалд зохиогдлоо.
Уралдааны 85 сс ангиллын нэгдүгээр байрыг Дархан хотын ЕБС-ын 5-р ангийн сурагч Э.Эрдэнэнэмэх эзэлж,84-р сургуулийн сурагч П.Эрдэнэпүрэв ,Сэлэнгэ аймгийн сургуулийн сурагч Т.Өнөболд нар удаалсан. Харин 125 сс ангилалд ОУХМ Э.Халиунболд түрүүлж,ОУМХ Б.Ган-Од , дэд мастер Э.Баяржаргал нар хоёр ,гуравт орлоо.Сэлэнгэ нутагаас спортын мастер Л.Баасанжав ,И.Бямбаа, ОУХМ Ш.Эрдэнэбилэг,Б.Гантулга ,2008 оны Ази тивийн аварга Э.Халиунболд зэрэг мотоциклийн олон шилдэг тамирчин болох олон төрөн гарсан юм.
loading...




hi all manai surguuliin suragch 2r bairt orson bna bayar hurgie
loading...