Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Монголын хөлбөмбөг, Онцлох » Алдарт “Милан”-ыг зорих өсвөрийн хөлбөмбөгчид тодорлоо

GD Star Rating
loading...

Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын санаачлагаар “Милан клубийн өсвөрийн зуслан Улаанбаатар-2011” төсөл хөтөлбөр зургаан өдөр үргэлжилж, бямба гаригт өндөрлөлөө.

Хөтөлбөрийн хүрээнд Италийн алдарт  “Милан” клубийн өсвөрийн багийн дасгалжуулагч нар Монголын 13 хүртэлх насны хамгийн шилдэг 200 гаруй өсвөрийн хөлбөмбөгчдийн дунд сургалт явуулсан. Үүнээс гурван тоглогчийг шалгаруулж, ирэх аравдугаар сард Милан хотод болох “Дэлхийн хүүхдийн зуслан”-д хамруулах зорилготой байв. Гэхдээ энэ удаа гурав биш дөрвөн тоглогч шалгаруулсан бөгөөд Монголын өсвөрийн хөлбөмбөгчдийн ур чадвар өндөр, жигд байсан нь ийм шийдвэрт хүргэжээ.

“Милан”-ыг зорих азтанаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн сурагч, “ДМЮ” клубийн тоглогчид болох А.Мөнх-Оргил, Т.Анхбаяр, Сэлэнгэ аймгийн сурагч Г.Ганбаяр, Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн сурагч, “Арвис” клубийн тоглогч С.Мэндсайхан нар тодорлоо. Тэд бүгд 2000 онд төрсөн, энэ жил 11 нас хүрч байгаа ирээдүйтэй тамирчид юм. Г.Мөнхбаяр дарга өнөөдөр “Дэлхийн хүүхдийн зуслан”-д хамрагдаж, улмаар алдарт “Милан” багийн хүүхдийн академид элсэх боломжтой болсон эдгээр тоглогчийн ар гэрийнхнийг хүлээн авч уулзаж, хөтөлбөрийн талаар нарийвчлан танилцуулах ажээ.

 

Тоглогчдын товч танилцуулга

А.Мөнх-Оргил. 24 дүгээр сургууль, “ДМЮ” клубийн тоглогч. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дорх “Дуулиан-2020” тэмцээнээс 2009-2010, 2010-2011 онд алт, 2007-2008 онд хүрэл, Футзалын УАШТ-ээс 2011 онд хүрэл, МХБХ-ны өсвөрийн хөлбөмбөгчдийн Фестивалиас 2009, 2010 онд алт, 2011 онд мөнгө, Өсвөрийн хөлбөмбөгийн шилдэг багуудын “Залуу лиг” тэмцээнээс 2009 онд хүрэл, Чингэлтэй дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс 2009, 2010 онд алт, Хүүхдийн баярын тэмцээнээс 2010 онд алтан медаль хүртсэн. “Дуулиан-2020” тэмцээний 2009-2010 оны улирлын “Өсөх ирээдүйтэй тоглогч”-оор шалгарч, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал хүртэж Унгар улсад амарсан. Түүнчлэн “Дуулиан-2020” тэмцээний 2010-2011 оны улирлын “Шилдгийн шилдэг тоглогч”, “Залуу лиг” тэмцээний “Шилдэг довтлогч”, “Үнэ цэнэтэй тоглогч”. 11 хүртэлх насны ангилалдаа 59 гоол хийж, мэргэн буучдын жагсаалтыг тасархай тэргүүлсэн. Бусад нэрэмжит тэмцээний тусгай шагналтай.

Т.Анхбаяр. 24 дүгээр сургууль, “ДМЮ” клубийн тоглогч. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дорх “Дуулиан-2020” тэмцээнээс 2009-2010, 2010-2011 онд алт, МХБХ-ны өсвөрийн хөлбөмбөгчдийн Фестивалиас 2009, 2010 онд алт, 2011 онд мөнгө, Өсвөрийн хөлбөмбөгийн шилдэг багуудын “Залуу лиг” тэмцээнээс 2009 онд хүрэл медаль хүртсэн. “Дуулиан-2020” 2010-2011 оны улирлын 11 хүртэлх насны ангиллын “Шилдгийн довтлогч”. Дээр дурдсан А.Мөнх-Оргилын гоолын бүх дамжуулалтыг өгдөг тоглогч.

Г.Ганбаяр. Сэлэнгэ аймгийн тоглогч. Энэ жил 11 настайдаа Монгол Улсын 13 хүртэлх насны шигшээ багт багтаж, Азийн хөлбөмбөгийн холбооны Фестивальд оролцсон.

С.Мэндсайхан. 97 дугаар сургууль, “Арвис” клубийн тоглогч. МХБХ-ны өсвөрийн хөлбөмбөгчдийн футзалын Фестивалийн алт, талбайн тэмцээний мөнгө, хүрэл медальтай.

GD Star Rating
loading...
Алдарт “Милан”-ыг зорих өсвөрийн хөлбөмбөгчид тодорлоо, 9.7 out of 10 based on 11 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

23 Сэтгэгдэл

  1. M says:

    айяаа хөөрхөн бацаанууд. монголынхоо нэрийг гаргаарай.

    GD Star Rating
    loading...
  2. RD says:

    Амжилт хүсье дээ дүү нартаа.

    GD Star Rating
    loading...
  3. Alia says:

    za duu nartaa amjilt husey

    GD Star Rating
    loading...
  4. ганаа says:

    Мөнх-оргил Анхбаяр 2 бол үнэхээр тасарцан юм байна лээ. дуулианаар бужиглуулж байсандаа

    GD Star Rating
    loading...
  5. ta nar chadnaaa says:

    duu nar sain bnashdee

    GD Star Rating
    loading...
  6. manutdfanat says:

    zza tgd ergej irheeree mongolinhoo shigsheeg chirne bizde

    GD Star Rating
    loading...
  7. kidd says:

    odoo eronhii said bas neg oor clubiig uriad irenguut dahiad heden huuhed hawchuulaad ywulchih heregtei
    tgd geh met zamaar daraa daragin said nar hiiged ywbal ch
    xa xa xa xa………..

    GD Star Rating
    loading...
  8. Buya says:

    Ene Munkhorgil, Anhbayar hoyriig beltgesen Nanjid bol aguu dasgaljuulagch shuu. Munkhorgiliig ziihen baihaas ni daguul yavj udii hurgesniig ni medeh yum

    GD Star Rating
    loading...
  9. ACM says:

    byatshan duu nartaa amjilt husie ta nar chadnaa

    GD Star Rating
    loading...
  10. Amjilt says:

    Za duu nartaa amjilt husii…mongolinhoo nerig gargarai…ta nar chadna aa…amjilt…

    GD Star Rating
    loading...
  11. I says:

    eoo goi yma bvr atarxclaa….amjilt xvsii…batsan bsan bol ngel ywjixku yu xaxa

    GD Star Rating
    loading...
  12. enerelt says:

    goy goy Mongoliin shigshee udahgui delhiin hemjeend ochnoo amjilt

    GD Star Rating
    loading...
  13. ulaanchotgor says:

    amjilt

    GD Star Rating
    loading...
  14. MANU says:

    za duu nart amjilt.ah ni nasaaraa hol bombog sonirhood yun togloh harin jaahan guzee suugaad l yabj bna.ene nogoo pubniih l daa.mmm uul ni togloson bol yadaj guzeegui bhgui yu.duu naraa demjeed l puboo uugaad l suuna daa.

    GD Star Rating
    loading...
  15. Liverpool says:

    Za hoorhon duu nartaa amjilt hicheegeerei. Ta nartaa itgej bgaa shuu

    GD Star Rating
    loading...
  16. dvv nartai amjilt hvsiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiii

    GD Star Rating
    loading...
  17. Tengis says:

    za duu nartaa amjilt husey. Ter Miland ochood gaihshruulaad ug. 10 jiliin dara AC MiLaN-nii Mongold dovtlogchidiid zogsooh hamgaalagch bn uu? ALtan bumbugiin tuluu 4 Mongol zaluu tunaj uldlee. Ac MiLAN-nii Mongol dovtolgoonii huvilbar tsaad Chelsea chin 200 say-g amlasan genee enter gd. ieedui bn doo. Tiim uu ? manaihaan

    GD Star Rating
    loading...
  18. Daba says:

    hehe duunar sain yumaa amjilt. mongolchuud ymar gedgiig haruulad ogoorei

    GD Star Rating
    loading...
  19. ahiin duu nar sain toglooroi! amjilt

    GD Star Rating
    loading...
  20. Ezemshuur says:

    Munkh-Orgil chi ireeduin Ronaldo, Messi shig od bolno shu itgej bna

    GD Star Rating
    loading...
  21. Sanaa says:

    Ganbayar duudee amjilt husey! 2009 onii zun ulsiin avargaas alt avch baisan amjiltiig ni durdaagui l baih shig baina. Odoo tegeed zovhon Selenge gd zogsohgui Mongol ulsiihaa neriig gargaarai!

    GD Star Rating
    loading...
  22. monkhoo says:

    Er bol ireeduitee hun 11 nastaidaa dotrohgui shuu dee. Uur avyastai togloh ch zavgui olon huuhed bgaa ted nart ireeduid bolomj gargaj uguusee gej husch bna.

    GD Star Rating
    loading...
  23. cheksea says:

    yamar saihan medee we uls orniihoo neriig tsuuraituulsan sain tamirchid bolj sportod elegtei mongolchuudaa bayrluulna gej naidaj baina

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: