Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Автоспорт, Мэдээ, Формула-1 » Унгарын гран при: Баттон 200 дахь уралдаандаа түрүүлэв

GD Star Rating
loading...

Женсон Баттон Формула-1 –ийн 200 дахь уралдаандаа түрүүлэв. Тэрээр Унгарын гран прид 2 дахь удаа ялалт байгуулж байна. Түүний  ухаалаг шийдвэр, оновчтой тактик уралдаанд  түрүүлхэд нь нэмэр болов.

Хагас борооны дугуйтай гараа

Гараа эхлэхэд зөөлөн бороо орж  байсан тул  бүгд хагас  борооны дугуйтай гараанд гарсан юм.  Бямба гарагт байрлал эзлэх шалгаруулалтанд тэргүүлсэн Феттель гараанаас тэргүүлж, Хэмилтон болон Баттон нар түүний араас дагав.Феттель хэдийгээр байрлалаа хамгаалж чадсан боловч эхний эргэлтээс л  Макларений довтолгоонд өртөж эхлэсэн. Удалгүй Хэмилтон  Феттелийн гаргасан жолоодлогын алдааг ашиглаж түүнийг гүйцсэн бөгөөд Баттон бас Феттельд багагүй дарамт үзүүлж байв. Хэмилтон энгийн дугуйг сольж авсаны дараа уралдааныг тэргүүлсэн хэвээр байв.  Харин Баттон Феттелийг аль хэдийн ардаа орхиж  багийн хамтрагчаа нэхэж байлаа. Баттон түүнийг гүйцэхэд хэцүү байсан боловч   Хэмилтон алдаа хийж зам дээр эргэлдсэнээр золтой л осол гарсангүй. Энэ явдал Баттонд гүйцэх боломж олгож,  Хэмилтонд зогсоолоор дайран өнгөрөх торгууль оноосон юм.

Хамгийн сонирхолтой тулаан

Уралдааны 51 дэх тойрогт Хэмилтон  Баттон нарын тулаан ширүүсэж , эцэст нь Хэмилтон гүйцэв. Гэвч нэг тойргын дараа Баттон эргүүлэн довтолж Хэмилтоны урд гарав. Дахиад Хэмилтон сөрөг довтолгоогоор тэргүүлэгчийн байрлалаа буцааж авлаа. Макларений нисгэгчид үзүүштэй сайхан уралдаанаар нүд баясгаж байв. Бороо дахин шивэрч , зам гулгаатай болсон тул Уэббер болон Хэмилтон нар хагас борооны дугуйг сольж авцгаасан нь том алдаа болжээ. Бороо зогсож зам бага багаар  хатаж эхэлхэд энгийн дугуй илүү хурдтай байлаа.  Тиймээс  дугуйгаа эргүүлэн сольж тавих шаардлагатай болсон. Макларений туршилт амжилтгүй болсон нь  Алонсод гэнэтийн бэлэг болов.  Уг нь Феррари нойтон замд хангалттай хурдтай байгаагүй . Зам хатаж эхлэх үеэс Алонсо зөөлөн дугуйг эрт сольж авсанаар бусад багуудаас нэг зогсолт илүү хийхээр болсон юм.  Уэббер болон Хэмилтоны тактикийн алдаанаас үүдэж  түүнд шагналын тавцанд гарах сайхан боломж нээгдсэн нь энэ юм.

Баттон барианы шугамыг давсанаар Унгарын гран пригийн эзэн болов. Тэр 2006 онд  Хонда багт уралдаж байхдаа энд мөн ийм нөхцөлд түрүүлж байлаа. Харин багийн хамтрагч Хэмилтон нь Уэббер болон Массаг гүйцэж дөрөвдүгээр байр эзлэв.

Ред Буллын ноёрхол үгүй болж байна

Макларен Унгарын уралдаанд үнэхээр хүчирхэг байв. Хэмилтон хүнд нөхцөлд улам сайжирдаг гайхалтай  чанараа дахин нэг удаа нотлов. Харин дэлхийн аваргыг тэргүүлэгч Ред Булл нойтон замд Макларенаас удаан байлаа. Зуны амралтын өмнөх уралдаанд Ред Буллын өрсөлдөгчид  хүчтэй байгаа  нь тэдний санааг зовоох том асуудал боллоо. Феттель дахиад түрүүлж  чадаагүй ч  оноогоо ахиулсан. Гэвч ялалтын байгуулах нь тэдний хамгийн гол зорилго юм. Уралдааны эхнээс Макларений машинууд хагас борооны дугуйтай илүү хурдан байсан. Тэдний хурд  илэрхий  давуу байсан учир Феттель гүйцэх гэж чармайлт гаргаагүй гэж онцолжээ. Хэрвээ Хэмилтон тактикийн алдаа гаргаагүй бол Феттель хоёрдугаар байр эзлэхэд бэрх байв.

Энэ удаад  Феттель машиндаа 100 хувь сэтгэл хангалуун биш байсан аж. Зуны амралтын дараа Бельгийн Спад болох гараанд Ред Булл машины зарим эд ангиа шинэчилхээр зэхэж байна.

Ред Буллыг хуулбарлав

Ред Булл яагаад бусдаас хурдтай вэ? Энэ асуулт олон багийн толгойн өвчин болж байлаа. Тэгвэл Феррари болон Форс Индиа багууд их бага хэмжээгээр  тэднийг хуулбарлан уралдаж байна. Урд далавч, яндан болон хойд хитэг,  шал , моторын хаалт зэрэг  эд ангиудыг өөрсдийн машинд дуурайлган хийцгээжээ. Ред Булл энэ системийг бий болгохын тулд хоёр жил зарцуулсан бөгөөд  хуулбар хэзээ ч оргиналь бүтээлийн хэмжээнд хүрэхгүй гэж зарим мэргэжилтнүүд хэлжээ.

 

Уралдааны дүн

1. Ж.Баттон McLaren 1:43:42.337 172.416 3
2. С.Феттель Red Bull + 3.588 172.319 3
3. Ф.Алонсо Ferrari + 19.819 171.884 4
4. Л.Хэмилтон McLaren + 48.338 171.124 6
5. М.Уэббер Red Bull + 49.742 171.087 5
6. Ф.Масса Ferrari + 1:23.176 170.205 4
7. П.ди Реста Force India + 1 тойрог 168.612 3
8. С.Буэми Toro Rosso + 1 тойрог 168.588 3
9. Н.Росберг Mercedes + 1 тойрог 168.573 4
10. Х.Альгерсуари Toro Rosso + 1 тойрог 168.388 3
11. К.Кобаяши Sauber + 1 тойрог 167.879 3
12. В.Петров Lotus Renault + 1 тойрог 167.825 4
13. Р.Баррикелло Williams + 2 тойрог 166.943 5
14. А.Сутил Force India + 2 тойрог 166.003 4
15. С.Перес Sauber + 2 тойрог 165.934 4
16. П.Мальдонадо Williams + 2 тойрог 165.718 5
17. Т.Глок Marussia Virgin + 4 тойрог 162.161 3
18. Д.Риккардо HRT + 4 тойрог 161.173 3
19. Ж.Д’Амброзио Marussia Virgin + 5 тойрог 159.661 4
20. В.Лиуцци HRT + 5 тойрог 159.174 5

 

 

Дэлхийн аваргын жагсаалт

Нисгэгч Улс Баг Оноо
= 1. С.Феттель Red Bull Racing 234
= 2. М.Уэббер Red Bull Racing 149
= 3. Л.Хэмилтон McLaren 146
= 4. Ф.Алонсо Scuderia Ferrari 145
= 5. Ж.Баттон McLaren 134
= 6. Ф.Масса Scuderia Ferrari 70
= 7. Н.Росберг Mercedes GP 48
= 8. Н.Хайдфельд Lotus Renault GP 34
= 9. В.Петров Lotus Renault GP 32
= 10. М. Шумахер Mercedes GP 32
= 11. К. Кобаяши Sauber F1 Team 27
= 12. А.Сутил Force India 18
13. С.Буэми Scuderia Toro Rosso 12
14. Х.Альгерсуари Scuderia Toro Rosso 10
15. C.Перес Sauber F1 Team 8
16. П. ди Реста Force India 8
17. Р.Баррикелло AT&T Williams 4

 

Зохион бүтээгчдийн цом

Баг Мотор Оноо
= 1. Red Bull Racing Renault 383
= 2. McLaren Mercedes 280
= 3. Scuderia Ferrari Ferrari 215
= 4. Mercedes GP Mercedes 80
= 5. Lotus Renault GP Renault 66
= 6. Sauber F1 Team Ferrari 35
= 7. Force India Mercedes 26
= 8. Scuderia Toro Rosso Ferrari 22
= 9. AT&T Williams Cosworth 4
GD Star Rating
loading...
Унгарын гран при: Баттон 200 дахь уралдаандаа түрүүлэв, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: