loading...
1908 – Карлос Пеуселье (Аргентин), хөлбөмбөг. довтлогч, 1930 оны дэлхийн аварга, Копа Америка тэмцээний хошой аварга.
1933 – Роберт Шавлакадзе (ОХУ), хөнгөн атлетик. 1960 оны олимпийн өндрийн харайлтын аварга.
1939 – Юзеф Грудзень (Польш), бокс. 1964 оны олимпийн аварга.
1939 – Виталий Давыдов (ОХУ), хоккей. Олимп, дэлхийн олон удаагийн аварга.
1948 – Михаил Гершкович (ОХУ), хөлбөмбөг. ЗХУ-ын шигшээ баг болон Торпедо, Динамо багуудад довтлогч хийж явсан.
1949 – Сэмми Нельсон (Хойд Ирланд), хөлбөмбөг. Шигшээ багийн болон Арсенал багийн хамгаалагч. УЕФА цомын 1970 оны аварга, 1971 оны Английн аварга, Английн цомын хошой аварга.
1954 – Жанкарло Антониони (Итали), хөлбөмбөг. Шигшээ багийн болон Фиорентина багийн хагас хамгаалагч. 1982 оны дэлхийн аварга, 1975 оны Италийн цомын аварга.
1959 – Хельмут Дукадам (Румын), хөлбөмбөг. Шигшээ болон Стяуа багийн хаалгач. 1986 оны Европын цомын эзэн. Румыны хошой аварга.
1960 – Марина Кошевая (ОХУ), усанд сэлэлт. 1976 оны олимпийн аварга.
1964 – Игорь Чумак(ОХУ), гандбол. Олимпийн хошой аварга.
1970 – Дэвид Жэймс(Англи), хөлбөмбөг. 2008 оны Английн цомын аварга, Английн шигшээ багийн хаалгач асан.
1974 – Беки Скотт(Канад), цана. 2002 оны олимпийн алт, 2006 оны олимпийн мөнгөн медальт. ОУОХ-ы тамирчдын комиссын гишүүн.
1974 – Владимир Бесчастных (ОХУ), хөлбөмбөг. Шигшээ болон Спартак, Динамо багуудын довтлогч.
1974 – Паоло Беттини (Итали), дугуйн спорт. 2004 оны олимпийн аварга.
1976 – Хасан Шаш(Турк), хөлбөмбөг. 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий хүрэл медальт. Туркийн таван удаагийн аварга.
1976 – Нванкво Кану (Нигери), хөлбөмбөг. Шигшээ баг, Аякс, Интер, Арсенал, Портсмут багийн довтлогч.
1978 – Андрей Каряка(ОХУ), хөлбөмбөг. Шигшээ баг, Крылья Советов, Бенфика, Сатурн багийн хагас хамгаалагч.
1980, Мансини (Бразил) хөлбөмбөг – Бразилийн шигшээ болон Италийн интер милан багийн хагас хамгаалагч.
1983 – Андреас Торкильдсен (Норвеги), хөнгөн атлетик. 2004 оны олимпийн аварга.
1984 – Бастиан Швайнштайгер (Герман), хөлбөмбөг. Шигшээ багийн болон Баейрн Мюнхен багийн хагас хамгаалагч. 2008 оны Германы аварга
loading...



