Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бусад наадмууд » “УНИВЕРСИАД”-д оролцох баг тамирчдыг үдэн гаргалаа

GD Star Rating
loading...

БНХАУ-ын Шинжинь хотноо 2011 оны 08 дугаар сарын 12-23-ны өдрүүдэд Дэлхийн оюутны зуны 26 дугаар Универсиад наадам Хөнгөн атлетик, Сагсан бөмбөг, Туялзуур жад, Хөл бөмбөг, Гимнастик /спорт болон уран сайханы/, Усан спорт /усанд сэлэлт, усанд үсрэлт, усны бөмбөг/ Теннис, Волейбол, Жүдо, Ширээний теннис гэсэн үндсэн 10 төрлөөс гадна ЗБХ-ны хүсэлтээр Бадминтон, Буудлага, Сайлинг /завь/, Дугуй, Гольф, Шатар, Элсний волейбол, Байт харваа, Аэробик, Таеквондо, Хүндийг өргөлт зэрэг нэмэлт 11 төрөл нэмэгдэн нийт 21 төрлөөр зохион байгуулагдана.
Монголын баг тамирчдын хувьд Спортын гимнастик, Усанд сэлэлт, Теннис, Жүдо, Ширээний теннис, Бадминтон, Буудлага, Дугуй, Шатар, Байт харваа, Аэробик, Таеквондо, Хүндийг өргөлтийн төрөлд 157 тамирчид, төлөөлөгчид оролцох юм.
Универсиад наадамд оролцох баг, тамирчидыг үдэн гаргах ёслолын ажиллагаа өнөөдөр буюу 8 сарын 2нд СТО-ны “А” зааланд болж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЭМ-ийн сайд С.Ламбаа, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, БТСГазрын дарга Ч.Наранбаатар, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн ОСХ-ны ГХ-ны гишүүн Д.Жаргалсайхан, МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл нар болон ЭМЯ, БСШУЯ, БТСГ, МОСХ, БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны дипломат төлөөлөгчид зэрэг бусад албаны хүмүүс, дасгалжулагчид, тамирчид оролцлоо.
Тус арга хэмжээг нээж ОУОСХ-ны Ерөнхий санхүүч, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан үг хэлсэн бөгөөд наадамд оролцох тамирчидаа төлөөлөн шатрын их мастер, 2010 оны дэлхийн оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээний хошой алтан медальт тамирчин Б.Мөнгөнтуул тангараг өргөсөн.
Оюутны Универсиад наадамд оролцож байгаа нийт багш дасгалжуулагчид, тамирчидад ивээн тэтгэгч Union Pay байгууллагаас олон улсын төлбөрийн картыг зохих хэмжээний мөнгөн үлдэгдэлтэйгээр гардуулан өгсөн юм.
ЭМ-ийн сайд С.Ламбаа, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр нар Монгол улсын төлөөлөгчдийн ахлагч Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг БТСГазрын дарга Ч.Наранбаатарт Монгол улсын төрийн далбааг гардуулан өгч амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.
Мөн тус наадамд оролцох Аэробикийн тамирчид үзүүлэх тоглолтоо сонирхуулсан байна.

GD Star Rating
loading...
"УНИВЕРСИАД"-д оролцох баг тамирчдыг үдэн гаргалаа, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: