Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Chess news

GD Star Rating
loading...

Нэрэмжит тэмцээн болов


Дундговь аймаг байгуулагдсны 70 жилийн ойн үеэр Мандалговь хотноо явагдсан Дэлхийн Шатрын Холбооны мастер, Монгол улсын хошой аварга П.Төмөрбаатарын мэндэлсний 75 жилийн ойн нэрэмжит тэмцээнд улсын 6 удаагийн аварга ФМ Ж.Лхагваа, ФМ М.Гүнбаяр, ФМ У.Насанжаргал нарын 110 шатарчин оролцсон бөгөөд СМ Ц.Зундуйн туурвисан “Төмөрбаатар ба Шатар” номын нээлт болжээ.
ФМ П.Төмөрбаатар агсны үр хүүхдүүд санаачлан Дундговь аймгийн ЗДТГ, МШХ-ны дэмжлэг, туслалцаатайгаар зохиогдсон энэ тэмцээнд Б.Билэгт (Налайх), М.Билгүүн (Цэцэн нүүдэл клуб), У.Насанжаргал (УБ), Г.Нямхүү (Дундговь), М.Гүнбаяр (УБ); эмэгтэйчүүдээс Б.Билэгжаргал (Цэцэн нүүдэл), Т.Урангоо, А.Найгалмаа, О.Шинэжаргал (гурвуулаа Дундговь) эхний байруудад шалгарч 84 настай Д.Доржсүрэн ахмад шатарчны, Ц.Донжид шатар түгээн дэлгэрүүлэгчийн, Э.Анударь хамгийн залуу шатарчны тусгай шагналыг тус тус хүртэв.
14 хүртэлх хөвгүүдийн насны ангилалд Н.Даваадорж (Дундговь), Б.Гарьдмагнай (Хан-Алтай клуб), Б.Батсүлд (Цэцэн нүүдэл), Н.Бат-Ирээдүй (Уран нүүдэл), Ц.Цолмон (УБ), охидынход Б.Оюунсувд, Б.Оюударь, Б.Ганчимэг, Б.Сүрэн, Э.Анударь (бүгд Цэцэн нүүдэл) ; 18 нас хүртэлх хөвгүүдээс Ц.Заяа, М.Нямлхагва, Ч.Билгүүн, Э.Энх-Амарбаясгалан (бүгд Дундговь), охидоос Б.Энхзаяа, С.Сүрэнхорол (хоёул Дундговь), Э.Азжаргал (УБ) нар тус тус шалгарчээ.

“CZECH OPEN” тэмцээн өндөрлөв
Саяхан Чех улсын Пардубицэд явагдсан Олон улсын нээлттэй тэмцээнд 30 шахам орны 50 гаруй их мастер цолтон бүхий 279 шатарчид швейцарь системээр 9 тавилд өрсөлдснөөс ИМ Д.Кононенко (Украин,2593) 7,5 оноогоор түрүүлж ИМ К.Шанава (Гүрж,2535), ИМ В.Захарцев (ОХУ,2578) нар 7 оноотой удаах байрт шалгарч манай ОУМ Ц.Батчулуун 6 (17-34р байр эзэлсэн 18 шатарчдаас коэффициеэнтоор 28-р байрын), ОУМ Б.Гүндаваа 5,5 онооны (35-82р, 48-аас 58) амжилт тус тус үзүүлэв.

М,Карлсены ээлжит түрүү


Өнгөрсөн сарын эцсээр Швейцарийн Биль хотноо зохиогдсон 6 супер их мастерын 2 тойргийн тэмцээний явцыг манай сайт мэдээлж байсан билээ. Хөл бөмбөгийн тэмцээний журмаар (хожилд 3, тэнцээнд 1 оноо өгөх) явагдсан энэ тэмцээнд М.Карлсен 19 оноогоор түрүүлж А.Морозевич 17 оноотой удаалан В.Лаграв, А.Широв нар 12, Ф.Карауна 10, Я.Пеллетье 5 онооны амжилт тус тус үзүүлжээ.
М.Карлсенд 2010 оны “Шатрын Оскар” шагнал олгох шийдвэр саяхан гарсан байна.Энэ шагналыг 2009 онд хүртэж байсан тэр санал асуулгаар 1264 оноо авсан нь одоогийн дэлхийн аварга В.Анандаас 20 оноогоор илүү байгаа ажээ.Норвегийн залуу их мастер 2010 оны эцсээр Дэлхийн шатарчдын чансааг магнайлж Вейк-ан-Зее, Базнь, Нанжин, Ницца болон Лондонд явагдсан супер тэмцээнүүдэд түрүүлсэн амжилтаар энэ шагналын шалгаруулалтад тодорчээ.
Цолоо хамгаалсан дэлхийн аварга тэр жилдээ энэ шагналыг авч чадаагүй тохиолдол урьд өмнө нь ганцхан удаа гарч байсан (1978 онд А.Карпов Дэлхийн аварга цолны төлөө тулаанд В.Корчнойг ялсан хэдий ч оны “Шатрын Оскар” шагналыг В.Корчной хүртсэн) юм.
Ээлжит түрүүгээ авсан шатарчны тоглосон харьцангуй богино өргийг үзнэ үү.
М.Карлсен – Ф.Карауна

(25…e3+!! гэх “гайхамшигт үзүүлбэр” байсныг Ф.Карауна харсангүй гэж шатрын мэргэжилтнүүд үзэж байна)

В.Крамник түрүүлжээ



Өнгөрсөн сарын 21-31ний өдрүүдэд Германы Дортмундад явагдсан хоёр тойргийн супер тэмцээнд В.Крамник (ОХУ,2781) 7 оноогоор түрүүлж Л.Льем (Вьетнам 2715) 5,5 оноогоор удаалан Р.Пономарев (Украин,2764), А.Гири (Голланд,2701) хоёр 5, Х.Накамура (АНУ,2770) 4,5 Г.Майер (Герман,2656) 3 онооны амжилт тус тус үзүүлжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: