Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Золтан Гера дахин “Вэст Бром”-д

GD Star Rating
loading...

Унгар хагас хамгаалагч Золтан Гера буурь сэлгэж Вест Бромвич Албион багийн тоглогч боллоо. Түүний Фулхэмтэй байгуулсан гэрээ энэ зун дуусаж чөлөөт агент болоод байсан юм.
Гера 2004–2008 оны хооронд Вэст Бромвичийн төлөө тоглож байсан. Улмаар тэр зунаа үнэгүй Фулхэмийн эгнээнд шилжиж 2010 оны Европын лигт аман хүзүүдсэн билээ.
Өдгөө 32 настай Гера шагайны бэртлээс болж 9 сарын дунд хүртэл талбайд гарахгүй. Вэст Бромвичийн дасгалжуулагч Рой Хожсон хуучин танилтайгаа дахин нэгдэж байгаадаа баяртай байна. Гера Вэст Бромвичэд өмнө нь тоглож байхдаа фенүүдийн хайртай тоглогчдын нэг байсан. 2005 онд клубыг доод унах аюулаас аврагдахад Золтан гол баатрын дүрийг бүтээж байсан юм.
Вэст Бромвичийн төлөө тэрээр 155 тоглолтонд оролцож 25 гоол оруулж байсан. Мөн Фулхэмп ч бас амжилттай тоглож 2009/10 оны улирлын шилдэг тоглогчоор тодорч байсан юм. Харин Унгарын шигшээ багт тэрээр 2002 оноос хойш дуудагдаж 71 тоглолтонд 21 гоол оруулаад байна.

GD Star Rating
loading...
Золтан Гера дахин "Вэст Бром"-д, 9.6 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. blokey says:

    goy toglogch shu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: