Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, МХБХ » Нийслэлийн багачуудын хөлбөмбөгийн өдөрлөгт урьж байна

GD Star Rating
loading...

Хөлбөмбөгийг мэддэггүй хүн Монголд нэгэнт үгүй болжээ. Хүүхэд бүр ирээдүйн хөлбөмбөгийн одод болохыг ихээхэн хүсэн тэмүүлэх болсныг эцэг эхчүүд ойлгон дэмжих үзэгдэл түгээмэл боллоо. Бяцхан хүүхэд бүрийн өмнө хөлбөмбөгийн ирээдүй үргэлж гэрэлтэн, хөлбөмбөгийн боловсролыг олох боломж ижил тэнцүү байгаа гэдгийг 2011 онд Монгол улсад тохиосон хөлбөмбөгийн олон үйл явдлууд харуулж байна. Үүнд:
Шигшээ багийн бяцхан хүүхдүүд Бээжин хотноо болсон фестивальд амжилттай оролцон хожиж чаддаг гэдгийг яруу тодоор харуулан ирлээ.
Бяцхан хүүхдүүд 2011 оны зуны турш “Нарлаг”, “Жавхлант” зуслангуудад дэлхийд алдартай UEFA-ийн дасгалжуулагчаар хичээл заалгалаа.
Алс холын Алдарт Милан энүүхэнд байгаа гэдгийг харуулж, Монголын хөлбөмбөгийн сор болох бяцхан хөлбөмбөгчид Европод мөрөө гаргаж байна.
Европын орнуудаар манай өсвөрийн хөлбөмбөгчид Монгол улс болон өөрийн клубынхээ нэрийг гарган уралдаан тэмцээнд олноор оролцож байна.
Энэ бол эхлэл. Эхлэлийн үүд хаалгыг хүүхдүүддээ улам сайн нээж өгөх үүднээс Монголд үйл ажиллагаа явуулж байгаа клуб, багууд “Нийслэлийн багачуудын хөлбөмбөгийн өдөрлөг”-ийг 6 дүүрэгт зэрэг явуулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр хөлбөмбөг сонирхож байгаа хүүхэд, багачууд болон клубуудын хоорондын харилцааг ойртуулж өгч байна.
8 дугаар сарын 06-ны өдөр. 6-10 настай хүүхдүүд хөлбөмбөг тоглох эрхийг олгох өдөр. Та охин, хүүгийнхээ ирээдүйг хөлбөмбөггүйгээр бүү төсөөлөөрэй. Оролцсон хүүхэд болгонд ХасБанкны гарын бэлэг гардуулах болно. Та хүүхдүүдээ дараахь талбайд 11.00 цагт дагуулж ирээрэй.
Баянгол дүүрэг 96 дугаар сургуулийн ногоон талбай,
Баянзүрх дүүрэг 97 дугаар сургуулийн ногоон талбай,
Хан-Уул дүүрэг МХБХ-ны ногоон талбай,
Сүхбаатар дүүрэг 3 дугаар сургуулийн ногоон талбай,
Сонгинохайрхан дүүрэг 83 дугаар сургуулийн хөлбөмбөгийн ногоон талбай,
Чингэлтэй дүүрэг 5 дугаар сургуулийн ногоон талбай,
Мөн 8 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатарын талбайд 11.00 цагаас МХБХолбоо, Кувейтын ХБХ-той хамтран “Бүх нийтийн хөлбөмбөгийн өдөрлөг” зохион байгуулах гэж байгаа тул хөлбөмбөгийг мэдэрсэн хүн болгоныг оролцохыг уръя. Хөлбөмбөгийн гайхамшигт үзүүлбэр болсон жонглёроор ямар хөлбөмбөгч гайхамшигтай байхыг та өөрийн нүдээр хараарай. 10 насны ангилалтай энэхүү тэмцээнд 8 настай балчираас 80 настай өвөө хүртэл оролцох боломжтой.
ЗУНЫ БОГИНОХОН УЛИРЛЫГ БӨМБӨГГҮЙГЭЭР БҮҮ ӨНГӨРҮҮЛ

GD Star Rating
loading...
Нийслэлийн багачуудын хөлбөмбөгийн өдөрлөгт урьж байна, 9.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: