Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Энэ өдөр түүхнээ » Энэ өдөр түүхнээ – 8 сарын 4

GD Star Rating
loading...

1921 - Морис Ришар (Канад), хоккей, Монреаль Канадиенс багийн тоглогч асан, нэг улиралд 50 гоол хийсэн анхны тоглогч, мөн карьертаа 500-с дээш гоол хийсэн анхны тоглогч, 1961 онд хоккейн Алдрын танхимд багтсан.

1939 – Олег Зайцев (ЗХУ), хоккей. Олимпийн хошой аварга. Дэлхийн, Европын нэг бус удаагийн аварга.

1942 – Клеон Жонс (АНУ) , бейсбол. Нью Йорк Метс болон Чикаго Уайт Сокс багуудад тоглож байсан, 1969 оны Үндэсний лигийн “Бүх одод”-ын тоглолтонд оролцсон.

1943 – Бьорн Виркола (Норвеги), цана. 1966 оны трамплины дэлхийн аварга.

1948 - Жонни Граб (АНУ), бейсбол, San Diego Padres (1972-1976), Cleveland Indians (1977-1978), Texas Rangers (1978-1982), Detroit Tigers (1983-1987) багуудын тоглогч асан. 1974 онд Үндэсний лигийн “Бүх одод”-ын тоглолтонд оролцсон, 1984 оны дэлхийн цувралын аварга

1949 – Жон Риггинс (АНУ) , америк хөлбөмбөг, хоч – The Diesel, New York Jets (1971-1975), Washington Redskins (1976-1979), Washington Redskins (1981-1985). Редскинс багийн түүхэн дэх шилдэг 70 тоглогчдийн нэг, Редскинс багийн Алдрын бөгжний эзэн, 1983 оны Супер Боулын MVP , 1983 оны Bert Bell Award-ын эзэн.

1952 – Даниэль Баутиста (Мексик), хөнгөн атлетик. 1976 оны спорт алхааны төрлийн олимпийн аварга.

1957 - Жон Уарк (Шотланд), хөлбөмбөг, Ипсвич , Миддлсборо , Ливэрпүль багуудын хагас хамгаалагч, Шотландийн шигшээ багт 29 тоглож 7 гоол хийсэн. Ипсвич багтай 1978 оны ФА цомын эзэн, 1981 оны УЕФА-н цомын аварга, Ливерпуль багт – 1984 , 1986 оны Нэгдүгээр лигийн аварга

1958 - Мери Декер (АНУ), хөнгөн атлетик, Америкийн гүйлтийн рекордыг 7 удаа эвдсэн, 1983 онд болсон хөнгөн атлетикийн ДАШТ-д 1500м, 3000 метрийн төрөлд түрүүлсэн.

1958 – Грег Фостер (АНУ), хөнгөн атлетик. Халхалттай гүйлтийн олимпийн хошой аварга.

1967 - Майкл ‘Майк’ Марш (АНУ), хөнгөн атлетик, 1992 оны Барселоны олимпод 200м- т алтан медаль, мөн 4X100м -н төрөлд алтан медаль, 1996 оны олимпийн 4X100м -н төрөлд хүрэл медаль хүртэж байсан.

1967 – Игорь Корнеев, хөлбөмбөг. ЦСКА багийн хагас хамгаалагч асан. ОХУ-ын шигшээ багийн туслах дасгалжуулагч.

1970 – Владимир Новиков, гимнастик. 1988 оны олимпийн аварга.

1971 - Жефф Гордон (АНУ), Наскар уралдааны нисэгч, 1991 оны Наскарын шилдэг шинэ уралдаанч, 1995 / 1997 / 1998 / 2001 онуудын Наскар уралдааны аварга, Наскарын түүхэн дэх шилдэг 50 нисгэгчдий нэг

1974 – Кили Гонзалез (Аргентин), хөлбөмбөг, Жигүүрийн хагас хамгаалагч, Бока Хуниорс, Реал Зарагоза, Интер Милан, Росериа Цэнтрал багуудад хүчин зүтгэж байсан. Аргентиний шигшээ багт 1995 -2005 оны хооронд 56 тоглолтонд 16 гоол оруулсан. 2004 оны олимпийн аварга.

1975 – Никос Либеропулос (Грек), хөлбөмбөг. Шигшээ багийн болон АЕК багийн довтлогч. 2004 оны Европын аварга.

1977 – Луйш Боа Морте (Португаль) , хөлбөмбөг , Арсенал, Саутхэмптон , Фулхэм багуудад хүчин зүтгэж байсан. Одоо Вэст Хэм багт тоглож байгаа. Поругалийн шигшээ багт 2001 оноос хойш 25 тоглолтонд 2 гоол оруулсан.

1984 – Наталья Лаврова, уран сайхны гимнастик. Олимпийн хошой аварга. 1999 оны дэлхийн аварга. Заслуженный мастер спорта России, двукратная олимпийская чемпионка, чемпионка мира 1999 года.

1985- Луйс Антонио Валенсиа (Эквадор) , хөлбөмбөг , Жигүүрийн хагас хамгаалагч , одоо Манчестер Юнайтед багт хүчин зүтгэж байгаа, Эквадорын шигшээ 2005 оноос хойш, 29 тоглолт 4 гоол оруулсан.

1985 – Марк Маллиган (Австрали), хөлбөмбөг, хамгаалагч, одоо Сидней FC багт хүчин зүтгэж байгаа, Австралийн шигшээ багт 2006 оноос хойш 5 тоглолтонд оролцсон.

GD Star Rating
loading...
Энэ өдөр түүхнээ - 8 сарын 4 , 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: